x

"Хөршөө сонгож болдоггүй" хэмээсэн Думын даргын Монгол дахь айлчлал

Багагүй “дуулиантай” эхэлсэн Оросын төрийн Думын даргын айлчлалаас монголчууд бага биш үр дүнг хүлээж байна. Өчигдөр Төрийн ордонд болсон парламентын тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үеэр Думын дарга “Оросын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн нь нааштай эхлэл болов.

Ердөө хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо нефть бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад улс руу хийх нефть бүтээгдэхүүнийхээ экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Манай улсын хувьд дизель түлшний хязгаарлалтад ороогүй ч АИ92, АИ95 бензинүүдийг хязгаарлаад байв. Энэ хязгаарлалт нэг мөр авагдаж, оросууд цоргоо нээхээр боллоо. Яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ.

Араас нь залгаад хоёр улсын хоорондын худалдааны тэнцлийн алдагдал, ОХУ-аас манайд тавьдаг худалдааны хэт өндөр (40 гаруй хувь) татварыг бууруулах гэх мэт олон асуудал ундарна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд ОХУ-аас манайд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ хоёр тэрбум доллар (дийлэнх нь нефть бүтээгдэхүүн, эрчим хүч) байхад манайхаас нийлүүлсэн нь 100-хан сая доллар...

Өнгөрсөн хавар Улаанбаатарт болсон Монгол, Орос, Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн чуулганы үеэр манай хоёр улсын бизнес эрхлэгчид, ААН-үүдийн зүгээс хамгийн их ярьсан зүйл бол нөгөө л худалдааны татвар, тарифийн асуудал. Түүнээс биш орсууд нь ч бараа бүтээгдэхүүн, түүхий эд авах хүсэлтэй, монголчууд нөөцтэй. Гол нь Оросын талаас тавьж байгаа гааль, татварын тарифаас болоод таг гацдаг. Үүнийг засч залруулах арга зам нь хоёр улсын парламентын түвшинд явуулах яриа хэлэлцээ.

Өнгөрөгч зургаан сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилсан, өнөөдөр Оросын Төрийн Думын дарга нь манайд ирлээ. Үүнийг хоёр улсын харилцаанд гарч байгаа бас нэг “дулаарал” гэж харах нь зөв байх. Думын даргын манайд ирээд гаргасан ааш араншинг тойрч ярихаасаа илүү албан ёсны яриа хэлэлцээнээс үр дүнг хүлээх ёстой. Хөршөөсөө зугтаж чаддаггүй, хөөж болдоггүй болохоор хаана бидний эрх ашиг огтлолцож байна, түүн дээрээ нэгдэж, хамтарч ажиллахаас өөр зүггүй.

Гэвч бидний харилцаанд саад болж ирсэн нэг зүйл бол өнгөрсөн түүхийн 70 жил. Нэг хэсэг нь “Зөвлөлтүүд биднийг колоничилсон” гэж үзэн яддаг, нөгөө хэсэг нь “Ах нар биднийг яр тэмбүүнээс салгасан” гэж өмөөрдөг колонийн сэтгэхүйнээсээ салж, өнгөрсөн түүхийн бараан толбуудыг ардаа орхиод шинэ Орос оронтой сайн хөршийн хувиар харилцан ашигтай хамтын ажиллагааг үүсгэх нь төрийн бодлого байх ёстой. Гэтэл бидний дэлхийн олон оронтой үүсгэсэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг манай хоёр улс ердөө дөрөвхөн жилийн өмнө буюу 2019 онд эхлүүлсэн гэж байна. ЗХУ задарч, хоёр орны “ах, дүүгийн барилдлага” бут үсэрч, дэлхийн хамтын нийгэмлэгүүд дотор өөр өөрийн замаар замнаснаас хойш энгийн сайн хөршийн, иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрэхийн тулд урт замыг туулж байна.

Энэ бүхэн нэг амьсгаагаар хийгдчих зүйл биш л дээ. Хоёр талаасаа хүчин чармайлт хэрэгтэй. Үүн дээр УИХ-ын дарга санаачлагатай ажиллаж байгаа нь олзуурхууштай. Хоёр орны парламентын харилцааг ойртуулснаар бусад олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны харилцаанд гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг дипломат арга замаар, яриа хэлэлцээний аргаар шийвэрлэх боломж нээгдэнэ.

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлахдаа хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс байгуулах талаар ярилцсан. Тухайн үедээ нэлээд шүүмжлэл дагуулсан хамтарсан комисс гэдэг нь одоо яригдаад байгаа худалдааны тарифийн асуудлыг шийдэх зорилготой, тодорхой асуудал дээр төвлөрч ажиллах бүтэц гэж ойлгож болох юм. Дээр нь нэмээд ОХУ-аас манайд нийлүүлж байгаа эрчим хүч, нефть бүтээгдэхүүний үнийн асуудал ч байна. Өнөөдөртөө лав манайд өөр эх үүсвэр байхгүй. 

Аливаа гэрээ хэлэлцээрийн үр дүн нэг удаагийн уулзалтаар гарахгүй, урт удаан хугацаанд үргэлжилж байж үр дүнд хүрдэг гэдгийг ойлгох ёстой. Хоёр улсын парламентууд ч гэсэн одоо хүрээд байгаа үр дүн, харилцаа хадлагаасаа ухрахгүй байж, тууштай бодлого явуулах ёстой. Ядаж л манай талаас илүү их чармайлт гаргах хэрэгтэй болно.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • харм (172.69.252.169)
    монгол яаж ч тэлчлээд оросын хараатаас гарч чадахгүй найрамдалт харилцаагаа л үргэлжлүүлэх хэрэгтэй!
    2023 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 42 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 46 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 47 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 48 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 49 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 46 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 48 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 49 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 51 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 53 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 54 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 58 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 10 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 11 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 13 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 15 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top