x

Гэрээ засчихаад төрөө зас, АН!

Ирэх даваа гаригт АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль болох юм байна. Үүнтэй холбогдуулан намын удирдлагууд пүрэв гаригт Төрийн ордонд мэдээлэл хийжээ. Нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн хувьд голж гоочлоод байх юм алга л даа. Олон нийтэд төдийлөн танил биш, нийгэмд эл дол болоогүй ч гэлээ нам дотроо бол оролцоотой, зүтгэлтэй л эмэгтэйчүүд харагдаж байна. Ялангуяа насны хувьд. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан, сайд, дарга хийж явсан ахмад  үеийн бүсгүйчүүд нь халаагаа өгч, олонхи нь залуучууд өрсөлдөж байгаа юм байна. Ялангуяа АН-д шинээр элссэн, нийгмийн сүлжээнд “Элийрэгч” нэрээр алдаршсан Ц.Уянгад үүд хаалгаа нээж өгөөд, шинэ хуучин “оймс” ярилгүй өрсөлдөөнд оруулж ирсэнд талархууштай. Гэвчиг...

Гэвчиг нэг асуудал байна. Улс төрийн намын дэргэдэх энэ олон ТББ-уудыг цэгцлэх нь анхнаасаа АН-ын бодлого байсаар ирсэн. Гишүүдийн тоогоор өрсөлддөг биш, үзэл санаагаар өрсөлддөг бодлогын нам байя, улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгоё, ард иргэдээ талцуулахаа байя гэж ярьж, хэлсээр ирсэн. Гэтэл ам, ажлын зөрүү дахиад л томроод ирлээ. Аанай л нөгөө ад үзээд байдаг Ардын намаа дуурайсан нүсэр том бүтэц, аппаратын зардал чирэгдэл, эцэс төгсгөлгүй хурал хуй. Зуун жил оршин тогтчихсон хатуу бүтэцтэй, сүүлийн долоон жилд таван удаагийн сонгуульд ялалт байгуулаад, төрийн мөнгөөр сонгуульдаад сурчихсан МАН-тай ийм өрсөлдөөн явуулаад амжилтанд хүрэх үү, АН?  

Өнгөрсөн сард болсон ҮБХ-ны хурлаас АН 15 дэд дарга сонгосон, Тэргүүн дэд дарга, намын даргатайгаа нийлээд 17 толгой. Нөгөөдүүл нь ч гэж таарсан таар шуудайнууд, уул үзэлгүй байж хормой шуугаад эхэлчихсэн. “Ирэх сонгуулиар баталгаатай намын жагсаалтанд” гээд итгэчихсэн, газар гишгэхээ больчихсон нөхөд аягүй л бол сайдын суудал тэвэрчихсэн нойтон зүүдлээд хонож байгаа. Ганц “генсек”-ээ томилох гэж ҮБХ-ны хурал нь хэдэн удаа хойшилж, хэдэн сараар ухарлаа даа. Адагт нь 15 дэд дарга томилж аваад, толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихсөн. АН-ын түүхэнд янз бүрийн л дарга байсан. Гэхдээ генсекээ томилж чаддаггүй даргыг л арай ч нэг  үзэж байсангүй.

Уг нь бол намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох чинь намын даргын эрх мэдэл. Намын дарга нь өөрөө хөтөлж оруулж ирээд, “Энэ бол намын гал тогоог барих хүн, миний баруун гар юмаа” гэж хэлээд батлуулдаг. Атал өнөөдрийг хүртэл Л.Гантөмөр гэдэг хүн солгой гараараа нам удирдаж байна. Баруун гар нь байх болов уу гэж найдаж, хүлээж байсан С.Баярцогт нь Тэргүүн дэд дарга болж аваад намын даргаасаа, намаасаа давсан мэдэгдэл хийгээд, хувийнхаа пиарыг эхлүүлээд явчихлаа. Одоо эмэгтэйчүүдийн байгууллага нь тэргүүнээ сонгох гэж дахиад “дажин” болно.

Нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн хоёр нь Мондэ фракци,  Мондэ+Жэнко бүлгээс нэг, С.Эрдэнийн гурав, Морьтон фракциас нэг, аль ч фракцид хамааралгүй нэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэнэ. Тэр бүх фракциудаа хэтэвчнийх нь хэмжээгээр багтаахын тулд дахиад 10 дэд дарга гаргах биз.

Ц.Уянга жишээ нь хүйсийн ялгаварлалыг үл тэвчдэг, Эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэй квот нэртэй “панчаан”-ыг эсэргүүцдэг, жинхэнэ барууны үзэлтэн. Гэтэл АН-д элссэн биш өнөөдөр нөгөө “панчаан”-даа багтах гээд өрсөлдөөнд ороод явж байна. Ямар ч шинэ, сайн зүйлийг хуучин саванд хийчихээр үнэ цэнэ нь үгүй болдог, үнэр ордгийн тод жишээ.

Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт өөрийнх нь нэр холбогдсон хэргийн талаарх сэтгүүлчдийн асуултад дахиад л бүдэрч харагдав. Бүдрэх бүдрэхдээ сүүлийн долоон жил АН-ын бүтээсэн бүхнийг үгүйсгэж, гишгэлж, шавар шавхайтай хутгаж ирсэн Х.Нямбаатар гэдэг хүний хаясан “шүлсэн” дээр улаан нүүрээрээ унаж байхыг харах бүр ч эмгэнэлтэй. С.Баярцогтыг шоронд хийсэн явдал нь Х.Баттулга гэдэг хүний зохион байгуулсан хэрэг бөгөөд Х.Нямбаатарын тогтоосон шударга ёс түүнийг шоронгоос сулласан юм байна гэдэг ухамсрыг сэтгүүлчдэд өгч байна. Ингээд МАН, АН-гүй нийлээд Х.Баттулга гэдэг ганцхан дайсантай болов. Тэгвэл ард түмэнд сонголт байна уу?

Яахав, АН бол МАН биш, ардчилалтай, өрсөлдөөнтэй энэ тэр гэж болно л доо. Гэхдээ намын дарга, удирдлагууд нь ядаж олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ ам зөрдөггүй байх хэрэгтэй. Тэртэй тэргүй Х.Баттулга гэж хэн бэ гэдгийг ард түмэн хар, цагаанаар нь мэднэ. Тэрийг ил гаргаж ярих нь намын дарга, удирдлагын хийх ажил мөн юм уу? Нам дотроо нийлээд суухаараа ханцуй дотроо тохирч, албан тушаалаа наймаалцчихаад гадагшаа гарахаараа “Хулгайчийг бариарай” гээд хашгирах чинь “ардчилсан” хэв ёс мөн үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • монгол (172.69.252.168)
    МАН-н гишүүдэд гэр байхгүй юм уу
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 1 цаг 37 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 1 цаг 43 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 1 цаг 55 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 2 цаг 49 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 3 цаг 8 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 3 цаг 16 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 18 цаг 34 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 19 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 19 цаг 35 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 20 цаг 7 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 20 цаг 26 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 20 цаг 48 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 20 цаг 50 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 20 цаг 51 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 21 цаг 24 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 21 цаг 25 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 21 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 21 цаг 30 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 23 цаг 39 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 23 цаг 40 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top