x

Энэ намар, өвөл ямар төрлийн ханиад тусах вэ?

Намар ирж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томууны шинэ давалгааг хүлээж байна. Коронавирусийн цар тахлын үеэр хүн амын дархлал буурсан учир томуугийн шинэ вирустай тулгарах нь өвчнийг хүндрүүлэх аюултайг ДЭМБ сануулж байна.

Вирусний өсвөр байнга өөрчлөгдөн хувирч байгаагаас мэргэжилтнүүд вакцины агуулгаа бас байнга өөрчлөн энэ өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцинжуулалт хэмээн сануулж  байдаг. Жилээс жилд ингэж сонссоор “дүлийрч” дөжирсөн байгаа ч тэдний зөвөлгөөгөөр явах л хэрэгтэй.

2023-2024 онуудад томуугийн ямар өсвөрүүд ирэх вэ? Тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?!

2023-2024 онуудын томуугийн өсвөрүүд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жилд хоёр удаа зөвөлгөөн явуулж, томуугийн чухал мэдээлэл гаргадаг. 2023-2024 онуудын томууны улиралд ДЭМБ-ын шинжээчид бөмбөрцгийн хойд хэсгийн орнуудад томуугийн эсрэг вакцинд дараах өсвөрүүдийг оруулахыг зөвлөжээ.

Үүнд:

  • Томуу А (H1N1), буюу гахайн томуу;
  • Томуу А (H3N2), буюу  гонконгийн томуу;
  • B - Victoriaгруппын томууны вирус;
  • B - Yamagataгруппын томууны вирус;

2022 оны сүүлчээс тридеми буюу нэгэн зэрэг короновирусийн цар тахал, томуу, гуравдагч вирус-голчлон амьсгалын замын болон синтициалийн амьсгалын замын доод хэсгийн томуу гэсэн гурвал явагдсан. Гэхдээ өөр халдварт вирус ч байсан байж болно. Гурван халдвар зэрэг ирсэн нь  өвчнийг хүндрүүлсэн ба нөхөн сэргэлт нь удаан үргэлжилж буй. Энэ бүгдийг тооцоолон  өнөөдөр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч байх ёстой. Мэдээж энд вакцин л шаардлагатай. 

Өнгөрсөн оны мэдээгээр вакцинжуулалт нь томуугийн хүнд хэлбэрийг 50 хувиар буулгажээ. Элдэв сөрөг дагавар гаргахгүйн үүднээс насны бүлгүүдэд өөр өөр вакциныг гаргасан байгаа гэнэ.

Томуугийн шинж тэмдэг

Халуурч, бөөлжис цутгах, бөөлжих, хоолны дур хүсэлгүй болох нь томуугийн гол шинж тэмдэг. Томуу хүндэрсний байнгын дагуул нь хамар битүүрч, хоолой өвдөх ба төвөнгийн өрөвсөл. Дархлал суларсан тохиолдолд нянгийн халдвар авах магадлал өндөр.

Халуун байнгаар нэмэгдэн өвдөлтийн хоёр, гурав дахь өдөр хамгийн дээд цэгтээ хүрнэ. Хамгийн зөв оношийг зөвхөн эмч нар л хийнэ. Гэхдээ томууны хүндрэл хатгаанд хүргэх аюултай. Өвчнийг нус нулимас байнга дагалддаг. Эмч нарын яриагаар томууны дараа зүрхний шигдээсийн эрсдэл мэдэгдэхүйцээр нэмэгддэг.

Мөн томуу шинж тэмдэггүйгээр ханиалгах зэргээр үргэлжилж болно. Чээж бачуурах, булчин шөрмөс сулрах зэргийг мэдрээд өнгөрдөг.

Томуугийн хүндрэлийн ангилал

Анагаах нь шинж тэмдгийн эрчмээс хамаарсан өвчлөлтийн үндсэн хэдэн хэлбэрийг гаргасан байгаа. Хөнгөн өвчлөлтөөр халуун бараг хэвийн 38 градусаас илүү гарахгүй. Хордлогын шинж сулхан өнгөрнө.

Дунд зэргийн хүндрэлтэй өвчлөлт нь 38,5-39,5 градус хүртэл халууруулж дөрөв хоногийн турш үргэлжлүүлэх ба толгой өвдөх, бие сулрах, үе мөчөөр өвдөх зэргийн дагавартай.

Хүнд өвчлөлтийн хэлбэрт нь халуун 40 градус хүрч, дэмийрэх, бие татах, мэдээгүй болох зэрэг илэрэх бөгөөд мэдрэл хордох, цус алдах зэрэг дагавартай байдаг гэнэ.

Ужиг өвчин нь томууг хүндрүүлэх өдөөлтийг амархан гаргана. Уушгиний усжилт, менингит бөөр, элэг, зүрхний ажиллагааны дутагдлыг үүсгэдэг. Энд нэн яаралттай түргэн тусламжийг цаг алдалгүй дуудах шаардлагатай.

2024 оны томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх

Томуугийн идэвхитэй үед олон хүнтэй газраас зайлш хийх, вирусний эсрэг эм хэрэглэх, амны хаалт ариутгал хийж бай. Зөв тэжээллэг хоол, биеийн эсэргүүцлийг сайжруулах, цэвэр агаарт зугаалах, орон гэрээ салхижуулах зэргийг жил бүр л хэлж байдаг хэрэгтэй зүйл. Эдгээр нь томуунаас сэргийлэх он жилээр туршигдсан гол арга юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр, нүүр царайндаа байнга хүрээд байх хэрэггүй. Бүтэн нойртой байх хэрэгтэй. Ханиад томуутай хүнд ойртоод байх хэрэггүй. Энэ бүгдээс гадна хамгийн чухал урьдчилан сэргийлэлт нь вакцин хийлгэх.

Манайд энэ жил вакцинжуулалт аравдугаар сард эхлэх бололтой. Томууны улирлын эхлэлээс нэг сарын өмнө вакцин хийлгэх хэрэгтэй ба хамгийн тохиромжтой үеэр есдүгээр сарыг мэргэжилтнүүд хэлжээ.

Томуугийн эмчилгээг эмчид бүрэн найдан үлдээх ёстой

Томууны үр дагавар нь дархлалыг сулруулахаас гадна зүрх судасны өвчтэй хүмүүс ихээхэн нөлөөлнө. Шигдээсийн аюулыг ойртуулдаг. Цусны эргэлтийг өөрчилнө. Ер нь ужиг өвчтэй хүмүүст ямар ч томуу аюултай. Хөнгөн өвчилсөн ч сэргэх, хэвийн байдалд орох нь удаашралтай учраас хүн амын ажлын чадварт сөрөг нөлөөтэй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 42 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 6 цаг 2 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 6 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 9 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 17 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 6 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 9 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 9 цаг 3 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 59 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 5 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 10 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 27 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 34 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 37 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 42 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 47 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 50 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 14 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top