x

Их хэлмэгдүүлэлтийн харуусал "их хядлага" гэж нэрлэгдэх болтлоо хуралдаж байна

"Их хэлмэгдүүлэлтийн талаарх харуусал жил ирэх тусам хүчээ авч их хядлага гэж нэрлэгдэх болтлоо өргөжиж байна"

Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр гэм зэмгүй хэдэн зуун мянган иргэдээ буудан хороож, монгол хүн бүрийн зүрхэнд айдас хургаж, нүдэнд нь уй гашуу тодорсон тэр аймшигт жилүүдийг дурсан санадаг. 1996 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхлээд 28 дахь жилтэйгээ золгож байна.

Анх энэ их хэлмэгдүүлэлтийн талаар цөөхөн тооны судлаачид, зарим нэг сэхээтнүүд, сэтгүүлчид л дурсан бичдэг байлаа. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй больё гэсэн нь энэ хэргийн амьд гэрчүүд цөөрсөөр байгаа, магадгүй хэлмэгдүүлэлтийг яваандаа мартагдаж алга болох байх гэдэг үүднээс санаачилсан байх.

1962 онд Цагаатгалын комиссын дарга Гэндэн алагдсан 30 мянган хүний асуудлыг хэрхэх тухай Цэдэнбалтай уулзахад “Эд бол хэлмэгдэгсэд биш, ангийн дайснууд, цагаатгахгүй” гэж. Хажууд нь сууж байсан Жагварал “Миний төрсөн ах лам буудуулсан ч би юм санадаггүй. Ард түмний сэтгэлийг бүү үймүүл” гэсэн гэдэг. Магадгүй ингэж дарагдаж, мартагдах биз гэж хүмүүс бодож байсан байх.

Гэтэл өдөр өнгөрөх тусам, цаг хугацаа урсах бүр энэхүү аймшигт үйл явдал бүдгэрэх бүү хэл улам тодорч байна. Цөөн хэдэн хүний хүрээнд яригддаг сэдэв биш улс даяараа гашуудан харамсдаг өдөр болон яригдсаар. “Миний өвөөг буудан хороосон юм гэдэг”, “Манайхан насаараа том ламын үр удам гэдгээрээ хавчигдаж ирсэн. Аавыг маань буутай цэргүүд авч яваад дахин барааг нь хараагүй”… “Авга ах маань Орос руу цөлөгдсөн гэдэг, дахин уулзаагүй ээ”…. ийм гашуун дурсамж хэдэн зуун мянгаараа хөвөрч байна. Хэдийгээр хэлмэгдэн буудуулсан хүмүүсийн үр хүүхдүүд нь өнгөрч одсон ч тэдний үргэлжлэл болсон ач гуч нь мөн л харамсан дурссаар. Хүнээ алдсан, ах дүү, амраг садангаа алуулсан хүмүүс ийм аймшигт хагацлыг, харууслыг мартдаггүй юм байна. Тэд хий хоосон ярих биш, архиваас түүхэн баримт гарган дэлгэж байна.

Их хэлмэглүүлэлтийн талаар Баабар “180 сая хүн амтай СССР-т баривчлах хүний тоон хязгаарын 1937 оны долдугаар сарын 30-ы өдрийн тушаалаар 258 950 хэмээн тогтоосон нь нийт хүн амын 0,15 хувь болж байна. Гэтэл Монголд 800 орчим мянган хүн амын 57 мянга 938 (Чойбалсангийн өөрийн тооцоогоор), эсвэл 88 мянга 110 (ДЯЯ-ы “дайсан” хэмээн бүртгэснээр)-ыг нь баривчлагджээ. Энэ нь нийт хүн амын 7-11 хувь болж байна. Баривчлагдсан таван хүн тутмын гурвыг цаазлан хороожээ. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тав тутмын нэгийг алсан” гэж бичжээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Монголын түүхэнд байтугай хүний түүхэнд байх боломжгүй гарсан асуудал бий. Нийт 60 орчим эмэгтэй хэлмэгдсэн гэсэн тоо байдаг. Долоо нь цаазаар авхуулсан. Гурав нь жирэмсэн байсан. Богдын сүүлчийн хатан Гэнэнпил жирэмсэн байхдаа буудуулсан. Дэмид жанжныг нас барьсных нь дараа эсэргүү болгож хэлмэгдүүлээд эхнэр Навчааг нь жирэмсэн байхад нь буудчихсан. Хэнтий аймгийн Засаг дарга байсан Дунгаржид гэж эмэгтэйг гурван сартай жирэмсэн байхад нь буудчихсан. Энэ бол Монголын байтугай хүн төрөлхтний түүхэнд байхгүй бузар асуудал. Гэхдээ тэр үед бүртгэл маш нарийн байсан байгаа юм. Жишээ нь хутагтууд. Хүүхэд байхад нь баривчилсан. Сулласан. Дараа нь насанд хүрэхээр нь буудсан. Ямар нарийн бүртгэл явж байсныг үүнээс харж болдог. Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг” хэмээн тодотгон тэмдэглэжээ.

Тэгэхээр орчин үед судлаачид, түүхчид, эрдэмтдээс эхлээд нийтээрээ бидний их хэлмэгдүүлэлт гэж нэрлээд байгаа үйл явдлыг арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаагаар нь хэсэгчлэн хомроглон устгасан их хядлага буюу геноцид хэмээн нэрлэж байна.

Хүн төрөлхтний түүхэнд болсон аймшигт геноцидууд бий. Тухайлбал, Дэлхийн нэгдүгээр дайны үед Оттоманы эзэнт гүрэн гэгдэж байсан Туркэд 600 мянгаас 1.5 сая Армени үндэстнийг хоморголон устгасан аймшигт хэрэг гарсныг дэлхий нийтээрээ геноцид хэмээн хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн хоёрдугаар дайны үед зөвлөлтийн хорих лагерьт хоригдож байсан 22 мянган польшуудыг хоморголон устгасан Катыний аллагыг одоо ч хүн төрөлхтөх гашуудан дурссаар байдаг.

Гэтэл хүн амынхаа арван хувийг Оросын заавраар буудуулж хороолгосон монголчууд энэхүү аймшигт үйл явдлыг “хэлмэгдүүлэлт” хэмээн өхөөрдөн нэрлэмээргүй байна. Ингэж нэрлэх үндэслэлгүй хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрч байх шиг. Буудуулсан хэдэн зуун мянган хүний баримт бэв бэлэн байна. Энэ их үймээн самуунаар тушаалгүй буудуулж алга болсон хүний тоо харин тодорхой бус байдаг. Тиймээс бид дотооддоо хэлэлцүүлэг, хурал хуй зохион байгуулж их хэлмэгдүүлэлтийг геноцит хэмээн хүлээн зөвшөөрмөөр байна. Үүнийхээ дараа олон улсын хүний эрхийн байгууллагууд руу гомдол хүсэлт илгээх үйл ажиллагаа өрнөнө. Олон улсын шинжээчид ирж Монголд ажилласны дараа Монголд их хядлага буюу геноцид үйлдэгдсэн байна гэдгийг дэлхий нийтэд баталгаажуулан зарлах биз.

Оюун санааны сор болсон алтан ургийн хаад ноёд, эрдэмтэн мэргэдээ ингэж хядуулчихаад зүв зүгээр суудаг ард түмэн ч гэж юу байхав. Тэднийгээ жилийн ганцхан өдөр “бөөнөөрөө буудуулсан юм даа” хэмээн дурсан саначихаад яваад байдаг хөөрхийлөлтэй улс ч гэж юу байхав. Ямартаа ч энэ асуудлыг эцсийг нь хүртэл явж, Монголд хүн төрөлхтний эсрэг их хядлага үйлдэгдсэн гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх нь цаг хугацааны асуудал болжээ. Тэр үед хормоглон устгах заавар тушаал өгч байсан Орос манайд нөхөн төлбөр төлж, их хядлагыг гардан явуулсан МАХН буюу түүний үргэлжлэл МАН ард түмнээсээ уучлал гуйн татан буугдах биз ээ.

Шар хадны энгэрийг шаргалттал шар орхимжтой хүмүүсийг буудан хороож байсан гэдэг. Баривчлах хүн дутахаар нь хонио хариулж явсан хөвгүүнийг хүртэл барьж аваачаад хороож байсан аймшигт хядлага дахин бүү давтагдаасай.

Д.Оюунтуяа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.162)
    Болоод өнгөрсөн, бид хойч үе нь. Одоо харин өөр шүү.
    2023 оны 09 сарын 13 | Хариулах
  • бат (172.69.252.161)
    гарзгүй олз гэж байдаггүйтэй адил тэгж байж л монгол өдий зэрэгтэй байгаа
    2023 оны 09 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Өчигдөр 10 цаг 00 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top