x

“Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг таныг тайтгарлаар тосон угтана

Танд хааяа нэг юмыг тунгааж бодох, уртаар амьсгаа авах цаг хугацаа хэрэгтэй байдаг уу? Их хотын завгүй амьдралаас зай авч тал нутгаар салхи сэвэлзтэл давхимаар санагддаг уу? Энэ мэдрэмжийг бидэнд нүүдэлчин амьдралаас минь үүссэн уртын сайхан дуунууд өгч чаддаг гэдгийг та мэдэх үү? Ганцхан өдрийн хоёрхон цагийг өөртөө зориулаад үз. “Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг таныг тайтгарлаар угтах болно.

“Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэгийг Улаанбаатар хотын зүрхэнд байрлах INDE Authentic & Fusion Restaurant-д хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм.

Үдэшлэгийн зочин уран бүтээлчээр уртын дуучин О.Оюун-Эрдэнэ, морин хуурч Н.Батбаяр, морин хуурч Б.Хонгор нар оролцож, орчуулагч Б.Энхболд хөтлөгчөөр ажилласан. "Аялгуут тэнгэр сан" энэ удаагийн арга хэмжээг дэмжиж оролцжээ.

Соёлын биет бус өв нь Үндэстний дархлааг тодорхойлж байдаг учир зайлшгүй хадгалан хамгаалах шаардлагатай болдог. Үүнээс үүдэн санаа нэгдсэн хэсэг залуус үндэсний язгуур өв соёл болох уртын дууг дан ганц тайз, дэлгэцээс сонсох, хүртэх бус амьдаар нь, илүү ойрхноос сонсох, хүрэлцэх, хүртээмжтэй болгох үүднээс "Дуртмал сайхан” төслийг санаачилж, тогтмол зохион байгуулахаар зорин ажиллаж байна.  

Үдэшлэгийн зочид уртын сайхан дуугаар цангаа тайлаад зогсохгүй түүнийг дуулах арга зүй, тухайн дууны үүсэл, дуу төрсөн түүх, түүхэн ач холбогдол зэргийг мэргэжлийн уран бүтээлчид, судлаачидтай хөөрөлдөн нэгэн үдшийг өнгөрүүлдэг.

"Дуртмал сайхан” төслийн санаачлагч Мө.Батбаяр: 

-Залуучуудыг харийн соёлыг их шүтэж байна, ёс заншлаа мэдэхгүй байна гэж их шүүмжилдэг. Уртын дууг жишээ болгож авч үзэхэд Монголд, тэр дундаа нийслэл хотод хүртээмжтэй байж чадаж байна уу, очоод сонсъё, юугаараа агуу вэ гэдгийг нь ойлгож, мэдэрье гэхэд очих газар их ховор. Уртын дууны сургалтууд мөн төдий чинээ ховорхон байна. Тэгсэн мөртлөө шүүмжлэл нь их байгаад байдаг. Бид хаанаас очиж сонирхох юм, хаана очиж сонсох юм бэ? Наадмын нээлт, чуулгын тоглолт хүлээх үү? Эсвэл хэн нэгнийгээ хуримыг хүлээх юм уу? Нүүдэлчид өөрийн байгуулсан хотдоо, нүүдэлчин удмынхан өөрсдийн өв соёл болсон ууртын дуугаа сардаа нэг очоод сонсдог газартай байж яагаад болохгүй гэж. Энэ шалтгаанаар ийм үдэшлэг зохион байгуулах санаа төрсөн юм.

“Дуртмал сайхан” төслийн санаачлагч О.Үлэмж:

-“Миний хувьд уртын дуу, үндэсний урлагийн талаарх ойлголт маань их нимгэн. Энэ төсөлд анх зохиолч, орчуулагч Мө.Батбаяртай нэгдэхдээ төслийг их жижигхэн, давчуу харж байсан байна. Уртын дууны үдэшлэгээ хоёр дахь удаагаа хийж байна. Энэ бодол дахиад л батлагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр, чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний үүднээс харахад манай уламжлал гээд байгаа биет бус өвд "амьдрах" орон зай байсан уу, дахиад цаашаа амьдрах уу гэдгийг харах гэж оролдож байсан. Саяхан наадам боллоо. Монгол туургатан маань монгол наадамдаа ирээд уйлж байгааг бид харсан шүү дээ. Энэ монгол туургатангуудад XXI зуунд Монголын талаарх санах ой нь яагаад байгаад байгаа юм, монгол айдентэти, монгол дангааршил, ондоошлыг юу авч яваад байгаа юм бэ гээд бодохоор энэ “өв соёл” маань л байна.

Бид юу давсан түүхтэй улс билээ дээ. Манжийн дарлал, Оросын эрхшээл, эсвэл нэг намын дарангуйлал, эсвэл бүүр ирээдүй цаг дээр дэлхий хавтгай болсон ч бид нарыг монгол чигээр нь авч үлдэж байгаа юм маань ерөөсөө л биет бус өвийг тээж яваа энэ хүмүүс маань юм байна. Бидний ДНК-ийн кодын түвшинд биднийг монгол чигээр нь, монголоор нь байлгаад байгаа нь энэ өв соёл маань юм байна.

"Дуртмал сайхан" үдэшлэгийн зочин хөтлөгч, орчуулагч Б.Энхболд:

-Яг үнэндээ уртын дууны үдэшлэгийг хөтлөх нь миний хувьд шинэ талбар байлаа. Би өөрөө хөгжим их сонирхдог. Хөгжмийн үүсэл хөгжил, гарал үүслийг судлах дуртай. Факт баримтууд ч их цуглуулдаг. Дэлхийн сонгодог хөгжмийн хувьд ихэс дээдэст зориулсан, ордны хөгжим л дөө. Мэдээж тухайн үндэстний онцлог байгаа ч ноёдууд ордондоо л сонсдог байж. Тэгээд сонгодог гэж нэрлэсэн байх. Энэ бол миний л дүгнэлт.

Энэ үдэшлэг миний хувьд шинэ сэргэг байсан учраас хөтөлж явуулахад маш гоё байсан. Би өөрөө бас шинэ зүйл мэдэж авч байгаа юм. Тэгээд “Дуртмал сайхан”-ыг хөтөлж дуусгачихаад дараа нь бодсон. Би социализмын үед өсч, хүмүүжсэн. Бидний үед уртын дуу, ардын урлагийг хоёрдугаарт тавьсан байсан. Монголын урлаг Оросыг л дэмжих ёстой юм шиг байдаг байсан. Ардын урлагийг хамгийн сүүлд тавьдаг байсан нь харагддаг.

Жишээ нь, урлагийн үзлэг болоход хоор дуу, гоцлол дуу гээд явж байгаад ардын язгуур урлаг хамгийн сүүлд зухас гардаг байв. Барууны, Оросын урлаг л түрүүнд байсан гэхэд болно. Монголчуудын үндэсний урлагаа алдсан үе социализмын үе юм байна гэж би боддог. Бидний үед хүмүүжсэн хүмүүс бараг бүгд шахуу үндэсний урлагаасаа хол өссөн. Хөдөө ч юм уу, гэртээ морин хууртай айлын хүүхдүүд л мэддэг байсан гэхэд болно. Миний үеийнхэн морин хуур, уртын дуунаасаа үнэхээр хол өссөн. Жишээ нь, “Подмосковные Вечера”-г мэддэггүй монгол хүн бараг байхгүй. Харин “Хүрэн толгойн сүүдэр”-ыг аялчихдаг, мэддэг хүн бидний үеийнхэнд цөөхөн. “Эрдэнэ засгийн унага”-нд яагаад дуртай байсан гэвэл "Цахиур" Төмрийн дуу болохоор л мэддэг, урлаг талаас нь биш, шилийн сайн эр дуулдаг болохоор нь дурлаж сонсдог байж. Бид монголоо их алдсан юм байна, монголоосоо холдчихоод одоо л эргэж ирж байгаа юм байна гэж харж байна.

Залуучууд энэ арга хэмжээг зохиож байгаад их баярлаад байгаа юм. Яагаад гэхээр, бидний үе хэтэрхий их уриа лоозонгоор амьдарчихсан хүмүүс. Ямар ч юмыг бодитойгоор хэлж чаддаггүй, чадахаа больсон. Заавал нэг "эх орон" ч юм уу, ямар нэг том агуулга ярьдаг. Тийм биш, тэгж ярьдаггүй залуу хүмүүс энэ арга хэмжээг зохиосон, эхлүүлсэн нь үнэхээр гоё санагдлаа. Урамшиж, урам орж байлаа. Улаанбаатар хотын аль ч бааранд орсон Элтон Джон явж л байдаг. Барууны соёл бидний нэг хэсэг болчихсон. Гэтэл уртын дуу аль ч бааранд орсон сонсогддоггүй. Хүртээмж бага байна аа л гэсэн үг шүү дээ.

Энэ сайхан өв соёлоо хүмүүст хүргэх гээд, бичлэг тавилгүй амьдаар сонсгох, мэдрүүлэх гэсэн нь их гоё санагдаж байна. Нэг хүнд ч хамаагүй үндэсний соёлоо хүргэж байвал амжилт юм аа гэж бодоорой. Энэ арга хэмжээгээ урт хугацаанд тууштай үргэлжлүүлээрэй гэж хэлмээр байна.

Уртын дууг зөвхөн хурим найр, Үндэсний их баяр наадмаар сонсдог улирлын чанартай үзүүлэн биш, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч сонсох боломжтой үндэсний соёл, нийтийн хүртээл болгон хэвшүүлэх нь энэ үдэшлэгийн зорилго юм.

Уртын дууг Хүннүгийн үеэс гаралтай, нүүдэлчдийн өдөр тутмын амьдралаас үүдэлтэй аялгуу гэж үздэг. Түүхэнд үлдээгүй баримтыг уртын дуунаас судлах боломжтой байдаг гэдгийг мөн судлаачид онцолсон юм. Тухайлбал, “Уртын сайхан хүрэн” дууг Манжийн төрийн үед харь оронд суугаа ноён хүн нутгаа санагалзан зохиож дуулсан ба уг дуугаар тухайн үеийн нийгмийн аж байдлыг харуулсан гэж үздэг юм байна.

Тухайлбал, соёл судлаач Ж.Долгорсүрэн "Соёлоо алдах, соёлоосоо холдох хөндийрнө гэдэг бол ерөөсөө л бид монгол биш болж, үндэстэн гэдэг онцлогоо алдаж байна гэсэн үг. Монголын өв соёл бол монгол гэдэг үндэстэн байх, эсэх тухай асуудал. Монголын нийгэм тогтвортой орших тухай асуудал юм” гэсэн байна. 

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (172.69.252.154)
    Уртын дуучдыг дэмжиж ажилладаг ТББ Аялгуут тэнгэр сан бол маш үйл ажиллагаатай юм билээ
    2024 оны 02 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 2 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2 цаг 55 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 3 цаг 2 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 3 цаг 19 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 4 цаг 11 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 5 цаг 36 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 5 цаг 43 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 7 цаг 20 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 7 цаг 59 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 8 цаг 7 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 8 цаг 35 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... ЭМГЭНЭЛ Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top