x

Өрнөөс татах гэгээ буюу “Рио”-гийн монгол тархи

Ажлын өдөр Шангриллад байрлах Рио Тинтогийн оффисоор ороод гарах завшаан тохиов. Цайны завсарлага таарсан тул оффист хүн цөөтэй. Таван тивийн 35 оронд төсөл, үйлдвэрлэл эрхэлдэг алт, зэсийн том группийн оффис гэхэд тун энгийн, даруухан сууцгаах аж. Монгол дахь группийн захирлаас бусад нь бүгдээрээ нэг том зааланд. Захирлын өрөө гэж хариугүй жижигхэн юм аа, манай яам тамгын дарга нарын өрөөнөөс лав тав дахин бага. Харин аюулгүй байдлын тал дээр бол “онцгой” анхаардаг гэдгийг группийн зөвлөх ярьж байна. Галын хамгаалалт, яаралтай тусламжийн өрөө, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн гээд уурхайн нөхцөлд аюулгүй байдлын ямар норм дүрэм сахидаг вэ, тэр бүгд байна.

Бидний харж байгаа энэ зааланд гэхэд 180 гаруй ажилтан суудаг. Гэхдээ заалны багтаамжаас шалтгаалаад ажилчдын зарим нь зайнаас ажилладаг. Ковидын 2-3 жилд бидний сурсан ганц сайн зүйл юу билээ, зайнаас ажиллах... Ширээн дээр суурилуулсан компьютерүүд дээр тухайн өдөр оффист ажиллаж байгаа хэн ч бай, хаа дуртай газраа суугаад ажиллах боломжтой. Манай оффисууд шиг “тэрний, энэний булан” гэсэн ойлголт байхгүй юм байна. Нөгөө талд бас 30-аад тооны хүн...   

Энд ажиллаж байгаа 200 гаруй инженер, ажилтнуудын 30 гаруй нь манай Засгийн газартай хамтарсан төслүүд дээр ажилладаг. Захиргаа, удирдлагын баг юм уу даа. Паркийн төсөл, Эрүүл мэндийн, Соёлын төсөл гэх мэтчилэн олон төслүүд нэрлэгдэж байна. Нэг төсөл нь л гэхэд гурван сая долларын өртөгтэй. Үлдсэн 180 гаруй хүн “Рио”-д ажилладаг. (Ер нь бол нэг компани мөртлөө хоёр өөр чиглэлээр ажилладаг гэсэн үг) Өмнө хэлсэн таван тивийн 35 оронд ажиллаж байгаа 60 гаруй бизнес төслүүд дээр ажилладаг монгол ажилтнууд. Товчхондоо, олон улсын том төсөл, үндэстэн дамнасан компанид ажиллаж байгаа бараг анхны мэргэжилтнүүд болж байна.

2015 онд "Рио"-гийнхон ердөө 10-аадхан хүнтэй, төлөөлөгчийн газар маягтай, цомхон бүтэцтэй ажиллаж байсан. Харин сүүлийн гурав, дөрвөн жилийн дотор хүний нөөцөө огцом нэмэгдүүлж 200 гаруй хүнтэй баг ажиллах болсон нөгөө л гүний уурхайтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газартай урт удаан хугацаанд хийсэн маргаан дуусч, гүний уурхай хонхоо цохисны дараа "Рио Тинто" групп Монгол дахь салбар компаниа албан ёсоор байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн нь энэ. Түүнээс өмнө бол Оюутолгойн төсөл урагшлах уу, ухрах уу гэдэг гэдэг нь хөрөнгө оруулагчид байтугай бидний хувьд ч эргэлзээтэй байлаа шүү дээ.

Группийн зөвлөх залуу ярьж байна. Манай төслийн хувьд бусад оронд хэрэгжиж байгаа төслүүдтэй харьцуулахад илүү дэвшилттэйд тооцогддог. Бусад оронд хэрэгжиж байгаа уурхайн төслүүдийн хувьд үйл ажиллагаа нь нэгэнт тогтчихсон, шинэ санаачилгууд нэг их гараад байдаггүй, зөвхөн бизнес ашгийн араас явдаг гэж. Жишээ нь, уул уурхайн компани хэзээ ч ой хамгаалахаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэггүй юм байна л даа. Зөвхөн “Рио”-гийн хувьд ч биш, угаасаа дэлхий даяараа тийм практик байдаггүй. Тэгсэн чинь манайд болохоор ойн хортонтой тэмцэж байна л гэнэ, 100 сая мод тарина л гэнэ. Соёлын өвийг хамгаалах дээр жишээ нь, “Рио”-гийнхон манай Урлагийн зөвлөлтэй хамтраад Монголын Соёлын наадмыг сүүлийн гурван жил ивээн тэтгэж байгаа. Монгол Улсын хэмжээнд ганцхан спонсор байгууллага нь. Яармагт Соёлын өв театр гэж байгуулж эхлээд байгаа юм байна. Бас л таван жилийн хугацаатай төсөл.

Энэ бүх төслүүд дээр “Рио”-гийн 30 гаруй ажилтан, манай монгол мэргэжилтнүүд ажилладаг. Үлдсэн 180 гаруй нь дэлхий даяар хэрэгжиж байгаа “Рио”-гийн төслүүд дээр ажилладаг гэдгийг өмнө хэлсэн. Эдний оффисс дотор нэг “онигоо” маягийн зүйл ярьдаг юм байна. “Манай нийт ажилчдын 99 хувь нь монгол, ганцхан хүн л гадаад” гэж. Тэр нь “Рио Тинто Монгол”-ын дэд захирал Петер Батлер. Түүнээс бусад нь бүгд монгол мэргэжилтнүүд. Гэхдээ энэ 180 гаруй хүн чинь 26 багт хуваагдаад, 26 чиглэлээр 30 гаруй улс руу ажиллаад ирэхээр чинь яг нэг баг, хамт олон гэж хэлэхэд бас хэцүү. Шууд удирдлагууд нь өөр өөр газар, өөр өөр хүмүүс байдаг юм байна л даа. 

Ажилтнуудын 75 хувь мэдээллийн технологи дээр ажилладаг. Түүн дотроо Төсөл, хамтын ажиллагаа, Өгөгдлийн шинжилгээ, Датафлатформ, Технологи гээд задраад явчихдаг. 21 хувь нь худалдан авалт (Софтвэйр, хөрөнгийн удирдлага, Гэрээний хэрэгжилт) дээр, үлдсэн 5 хувь нь цалин хөлс, хүний нөөц, эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг.

Ажиллагсдын цалин хөлсний хувьд Монголдоо л өндөр, “өрсөлдөхүйц хэмжээнд” гэж тодорхойлсон. (өндөр хөгжилтэй, амьжиргааны өртөг өндөртэй орнуудтай бол харьцуулах мэдээж боломжгүй л дээ) Дээр нь ажлын цаг уян хатан, зайнаас ажиллах боломжтой. Түгжрэлээс болоод нийслэлчүүд нийтээрээ бухимдалтай явдаг болсон өнөө үед зайнаас ажиллах гэдэг чинь бараг хамгийн том давуу тал болчихоод байгаа. Сүүлийн үед баасан гаригийн ажлын цагийг өдрийн 15.00 цагт дуусгах бодлого барьж байгаа. Үлдсэн цагийг гэр бүлдээ зориулахыг ажилчиддаа зөвлөдөг.

Энэ хүмүүс дотроос Монголд ажиллаж байгаад Австрали, Англи дахь оффиссууд руу дэвшээд явчихсан хүмүүс ч олон байна. Брисбэнд (Австрали) 50 гаруй, Баруун Австралид 30-40, Лондонд мөн арав шахуу монгол мэргэжилтэн ажилладаг. Гэхдээ энэ ч бас нууцлах ёстой мэдээлэл юм гэнэ. Ямар нэг байдлаар ялгаварлал гаргахгүйн тулд ажилд авч байгаа хүмүүсээ “аль улсынх вэ” гэдгийг нь тэмдэглэдэггүй. Мэдээж тэнд авч байгаа цалин, урамшуулал бол манайхаас шал өөр түвшинд байгаа л даа. Тэгээд “Рио”-гийнхон ажилтнуудынхаа дунд “Гадаад дахь салбаруудад ажиллах хүсэлтэй хүмүүс байна уу?” гэдэг судалгаа явуулаад үзсэн чинь 70 хувь нь “Монголдоо ажиллахыг хүсч байна” гэж хариулжээ. Гайхамшиг гээч нь.

Өөрөөр хэлбэл, тэдний хувьд дэлхийн түвшний цалингаас илүү эх орондоо, гэр бүлтэйгээ, элэг бүтэн амьдрахыг чухалчилсан байна. Энэ ч гэсэн манай залуусын маш гоё, эрүүл хандлага, төлөвшил. Энд ажиллаж байгаа 200 гаруй ажилтны дундаж нас 29 гээд сонсоход л нүд орой дээр гарна. Монгол залуус дэлхийн түвшний компанид, олон улсын том төсөл дээр ийм олноороо ажилладаг болсон байна гэдэг яалт ч үгүй өрнөөс дорно руу татсан бас нэг гэгээ юм. Ийм залуу үе өсч өндийхийг бид хэр удаан хүлээсэн билээ дээ.

“Рио Тинто” группэд дэлхий даяар ажиллаж байгаа 55000 ажилтны 200 нь монгол. Тэр тусмаа нэлээд гайгүй, боломжийн, дунд шатны ажил, албан тушаалууд дээр ажилладаг. Тэд бүгдээрээ дэлхийн 16-17 хэлээр ярьж, ажил хэргээ явуулдаг. Мэдээж үндсэн хэл нь Англи, Франц, тэгээд Монгол. Ажилд авах эхний шалгуур нь хэлний мэдлэг, дээр нь мэргэжил.

Компанийн удирдлагууд ч гэсэн “Сүүлийн жилүүдэд Монголоос авч байгаа үйлчилгээний зэрэглэл дээшилж байгаа. Илүү өндөр үнэлгээтэй, нарийн мэргэжлийн үйлчилгээ авч байна. Энэтхэгт жишээ нь, “Рио”-гийн ийм төвүүд байдаг боловч ихэнхдээ анхан шатны мэргэжилтнүүд ажилладаг. Монголчууд бол илүү оюуны ажил хийдэг. Цаашдаа менежер (Менежер гэдэг чинь бидний мэддэг түвшнээс хамаагүй өндөр түвшний албан тушаал юм байна. 200 гаруй хүнтэй оффис доор нэг л менжер байна гээд бод доо) болон ахлах мэргэжилтний түвшний хүмүүсийг олон болгохын төлөө ажиллаж байна” гэж ярьж байна.

Өнгөрсөн наадмаар болсон Монголын эдийн засгийн форумд “Рио”-гийнхон дэлхийн том хэвлэлүүд, банк санхүүгийн топ шинжээчид, хамтрагч банкуудаа урьж авчираад наадам ч үзүүлээд, форумд ч оролцуулаад, далимд нь гүний уурхайн “блоклоон олборлох” гэдэг технологио үзүүлж харуулсан. Гол нь санхүүгийн тэр том шинжээчид чинь цаанаа очоод тайлангаа тавьдаг юм байна л даа. Тэгээд нөхөд буцаж очоод Монголын талаар, Оюутолгойн ордын талаар дун дажгүй, эерэг мэдээллүүдийг гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар байгаа мөнгөтэй хүмүүс чинь хаана ямар хувьцаа авах, юунд хөрөнгө оруулах вэ? гээд "өлөнтөөд" сууж байдаг, тэр болгондоо нөгөө хэдэн нөхрийн амыг хардаг юм байна. Тэр нь манайд ч гэсэн сайнаар тусна аа л гэсэн үг.

Үүнтэй адилхан Монгол зөвхөн уул уурхайгаараа баян улс биш юм. Оюун ухаанаараа ч бас хэнтэй ч өрсөлдөхүйц ард түмэн юм байна гэдэг эерэг мэдээлэл ч бас гоё. Хөрөнгө оруулалт гэдгийг зөвхөн зоосны нүхээр харж, хэмжиж болдоггүй. Түүнийг дагаж шинэ соёл, хандлага, шилдэг технологи, ноу хау орж ирдэг. Түүний дотроос мөнгөөр хэмжиж болдоггүй хамгийн том баялаг бол хүн өөрөө юм. "Юу яасан Оюутолгой?! Дахиад арван Оюутолгойг хөдөлгөх хүч, хүний нөөц нь манайд байгаа штээ" гээд сууж байдаг цаг ирвэл бас л гоё доо. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • РиоТинто Оюутолгойгоос юү аваад гарч байгаагаа нуудаг гээ биздээ, хулгайч гэсэн үгүү. (172.69.45.140)
    Баасансүрэн
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • Ёдаг гээ биздээ, хулгайч гэсэн үгүү. (172.69.45.140)
    Баасансүрэн
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • Өрозрө (172.71.158.99)
    Сэмүүн минь дээ! Хөндий салхи нэвт үлээсэн хөөрхөн царайт минь дээ
    2023 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Өчигдөр 10 цаг 00 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top