x

Монголын балетын үндэсний сургуулийн нэмэлт элсэлт үргэлжилж байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуулийн нэмэлт элсэлт үргэлжилж байна.

Балетын сургуульд 2 нас 4 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд нээлттэй. Сонгодог балетын хөтөлбөрт элсэгчид хөнгөн шалгалттай.

Хичээл үргэлжлэх хугацаа: 2023.09.02 - 2024.05.26

Балетын хүүхдийн хөтөлбөр

  • Гараас гарт - 1 (2 нас)
  • Гараас гарт - 2 (3 нас)
  • Бүтээлч бүжиг - 1 (4 нас)
  • Бүтээлч бүжиг - 2 (5 нас)
  • Балетын бэлтгэл - 1 (6 нас)
  • Балетын бэлтгэл - 2 (7 нас)

Балетын хүүхдийн хөтөлбөр буюу "Гараас гарт", "Бүтээлч бүжиг" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд балетын орчин буюу толь бүхий танхимд багштайгаа харьцаж сурна. Ингэснээр хүүхдийг цаашдын балетын хичээлд бэлдэж эхэлдэг. Энэ ангийн сурагчид сонгодог аялгуунд богино үлгэр, түүхийн сэдэвтэйгээр дасгал хөдөлгөөнийг давтамжтайгаар хийх бөгөөд хөгжим аялгуу хэрхэн бүжгийг дэмжиж байдгийг ойлгон мэдэрч эхэлдэг.

Балетын бэлтгэлийн нэгдүгээр ангид сурагчид “Плиé” болон “Тандю” зэрэг балетын суурь дасгалуудтай танилцаж эхэлнэ. Мөн зүүн, баруунаа маш сайн ялган сурч, орон зайн мэдрэмж сайжирч эхэлдэг. Энэ насанд хөгжим болон бүжгийн уялдааг ойлгож мэдсэн байдаг бөгөөд хүүхдийн хөгжмийн сонсголыг илүү сайжруулахын тулд бид хөнгөхөн сонгодог хөгжмийг тусгайлан сонгодог.

Балетын бэлтгэлийн хоёрдугаар ангид сурагчид балетын суурь дасгалуудаа улам сайжруулж, шинэ дасгалууд суралцах бөгөөд хөгжилтэй, сонирхолтой байдлаар булчингийн хөгжлийг нь дэмжинэ. 

Энэ ангид балетын суурь мэдлэгүүдээ улам нэмэгдүүлж, тулгуур мод, төвийн дасгалуудын бэлтгэл хийж эхэлдэг. Эдгээр дасгалууд нь хүүхдийн тэнцвэрээ олох, биеийн ерөнхий байдлаа засах, орон зайн мэдрэмжээ сайжруулахад тусалдаг ба Сонгодог балетын "Анхан шат 1" ангийн үндсэн бэлтгэл болж өгнө.

Сонгодог балетын хөтөлбөр

  • Сонгодог балетын Анхан шат - 1 (8-12 нас)
  • Өсвөр насны анги (12-16 нас) 

Сонгодог балетын "Анхан шат 1" хөтөлбөрт 8-11 насны хүүхдүүд хамрагдана. Энэ хөтөлбөр нь балетын суурь тавилтууд эхэлдэг чухал түвшин юм. Сонгодог балетын ангид орохдоо элсэлтийн хөнгөхөн шалгалттайгаар орох бөгөөд сурагч өөрөө сонирхолтой байх, хөгжмийн сонсголтой байх, хөдөлгөөний эвсэлтэй байх, үсрэлт, сунгалт, харилцааны чадвар гэх мэт чадвар дээр анхаарна. 

Сонгодог балетын "Анхан шат" хөтөлбөрийн үр дүнд таны хүүхэд балетын суурь дасгалуудыг эзэмшсэн байна. Гуяны эргэлт, өлмий жийлт болон биеийн ерөнхий байдал цэгцрэх нь цаашдын балетын боловсролд нь суурь болж өгдөг.

Сонирхолтой, хөгжилтэй өдөрлөгүүд, тайзнаа амилах хариуцлагатай тоглолтууд энэ түвшинд орж ирснээр сурагчийг сонгодог бүжигчний амьдралаар хэсэгхэн хугацаанд амьдруулна.

Насанд хүрэгчдийн анги

  • Насанд хүрэгчдийн хөтөлбөрт энэ хичээлийн жилд шинэ зочин багш нэмэгдэж, УДБЭТ-ын тэргүүн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд багшийн удирдлага дор цоо шинэ анги есдүгээр сараас эхлэн хичээллэхээр боллоо. 

Утас: 77070808

Мэйл хаяг: school@mongolianballet.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 4 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 4 цаг 52 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 4 цаг 58 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 5 цаг 15 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 6 цаг 7 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 7 цаг 32 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 7 цаг 39 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 9 цаг 16 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 9 цаг 56 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 10 цаг 3 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 10 цаг 31 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ ЭМГЭНЭЛ Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай...
Top