x

Д.Гансаруул Дэлхийн яруу найргийн "Struga Poetry Evenings" их наадамд оролцоно

Македони улсын Струга хотноо энэ сарын 24-нд "Struga Poetry Evenings" 62 дахь удаагийн Олон улсын яруу найргийн их наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Гансаруул эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Наадмыг зохион байгуулагчид "Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том яруу найргийн наадмын нэг болох яруу найрагчдын энэхүү алдартай цугларалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Дайнтай хэцүү цаг үед хүн төрөлхтөн бид эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх учиртай. Тиймээс наадмыг зохион байгуулахад онцгой хүчин чармайлт гаргаж байна" гэжээ.

"Struga Poetry Evenings" дэлхийн яруу найргийн их наадамд Монголын яруу найрагчид жил бүр амжилттай оролцдог бөгөөд Г.Мэнд-Ооёо, А.Эрдэнэ-Очир, Дан.Нямаа, Ц.Буянзаяа, Д.Галсансүх, Г.Аюурзана нарын нэрт яруу найрагчид уг наадамд хүрэлцэн ирж оролцож байсныг зохион байгуулагчид онцолжээ.

Яруу найрагч Д.Гансаруул "Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн бүтээл (2007 он), “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүвэр (2009 он. Монголын Зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан ном), “Сарны тосгон” яруу найргийн түүвэр (2014 он), “Цоохор майлзын түүх” триллер, акмейст, детектив шүлгийн түүвэр (2017 он) тус тус хэвлүүлсэн. 2019 оноос эхэлж "Da.Gansaruul" хуудсаараа үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдад цувралаар хүргэж байна.

Яруу найрагч Д.Гансаруул Монголын Зохиолчдын эвлэлийн шинэлэг, шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 2019 онд хүртсэний сацуу Монголын Урлагийн зөвлөлийн “2020-2021 оны Онцлох уран бүтээлч”-ээр шалгарч байжээ.

Эдүгээ Монголын өдөр тутмын “Өдрийн сонин”-ы www.dnn.mn вебсайтын Орлогч захирлаар ажиллаж байна. Д.Гансаруул хүний эрх, эх хэлээ хамгаалах тухай голлон бичдэг бөгөөд түүнд Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс 2020 оны “Азийн хүний эрхийн шагнал”-ыг олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 5 цаг 10 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 5 цаг 17 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 5 цаг 34 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 6 цаг 26 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 7 цаг 51 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 7 цаг 58 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 9 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 10 цаг 14 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 10 цаг 22 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 10 цаг 50 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ ЭМГЭНЭЛ Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай...
Top