x

Украины Каховкын усан цахилгаан станцын нутаг дэвсгэрт онц дэглэм тогтоов

Украины Каховкын усан цахилгаан станц руу энэ сарын 6-ны шөнийн 02:00 цагийн орчимд удаа дараа цохилт өгсний улмаас станцын далан нуржээ. Тус сүйрлийн улмаас усны түвшин доошоо 2.5 метрээр нэмэгдэж сүйрлийн аюул дагуулав. 

Уг дэлбэрэлтэд Оросын цэргүүд буруутай гэж мэдээлж буй. 

Тэгвэл Усан цахилгаан станцын сүйрлийн талаар дэлхий хэрхэн мэдээлж байна вэ?

Ямар хэрэг гарав

  • Шөнийн хоёр цагийн орчим Каховын УЦС-ыг Украины талаас бөөнөөр галлах Ольха гэх тийрэлтэт их буугаар буудсан нь  төхөөрөмжийн хаалтын хэсгийг эвдлэн хянах аргагүй их усыг усан сангаас хаяж эхлэв. Усан цахилгаан станцын 28 баганат тавцангийн 14 нь нуржээ. Нуралт усны их урсгалаас болон үргэлжилж байна.
  • Станцын усан дээрх байгууламжууд эвдэрсэн ба түүний машины цех усанд живжээ.

  • Новая Каховка хотод усны төвшин 12 метр, Каховын УЦС-аас доош урсгалын дагуу 11 метр хүрчээ.
  • Одоогоор 900 орчим хүнийг эхлээд нүүлгээд байна.
  • Херсон мужийн засгийн газрын тэргүүн Андрей Алексеенко хэлснээр, 22 мянган хүн амьдардаг 14 суурин живэх эрсдлийн бүсэд байна. УЦС-аас доош усны төвшин 2-4 метрээр нэмэгдэж байгаа учир урсгалын дагуух том сууринуудад живэх аюул байхгүй.
  • Новокаховскийн районы гурван сууринд 600 байр сууц усанд автаад байна.
  • Днеприйн эргийн дагуух тариа, ногооны талбай усанд урссан байна.

Сүйрлийн дараа

  • Усны урсгал хяналтгүйгээс далангийн эвдрэл нэмэгдэж байна. Новая Каховка хотын хэсэгүүдэд цахилгаан тасрав.
  • Эвдрэлтийн хамгийн аймшгийн үе өнгөрсөн ба станцыг сэргээх нь бараг шинэ станц барьсан адил ажил гэнэ. Тэнд хуучин зөвлөлтийн техник байгууламж байгаа учраас дайны дараа түүнийг шинээр босгох болов уу.
  • Каховскийн хотын тойргийн тэргүүн Павел Филипчук мэдээлснээр энэ сүйрэл Херсон мужийн усжуулалтад нөлөөлөхгүй. Учир нь Украины цэргийн буудалт усжуулах цаг үеийг тасалсан байгаа гэнэ. Гэхдээ станцын эвдрэл хүрээлэн буй орчинд ихээхэн гай тарилаа гэдгийг хэлжээ.
  • Кривой Рог хотод усны тараалт тасалдаж эхлэв.
  • Далангийн сэтрэлт нь бүс нутгийн Оросын цэргийн хамгаалалтад онцгой нөлөөлөхгүй гэхдээ зарим байрлалуудыг ухраах хэрэг гарчээ.
  • Киевт усны хүрэлцээ хангалттайг хотын захирагч Виталий Кличко мэдээлэв.

  • Запорож мужийн тэргүүн Евгений Балицкий АЦС-ын орчим Днеприйн усны төвшин 2,5 метрээр унасан ба 7 метр хүрч магадгүйг хэллээ.
  • Бердянск хотод усны хэрэгцээ дутагдаж магадгүй.

Запорожийн АЦС-ын байдал

  • Дэлхийн атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид эвдэрсэн станцын байдлыг хянаж байгаа ба Запорожийн атомын станцад аюулгүй байгаа гэжээ.
  • "Росэнергоатом" концерны ерөнхий захирлын зөвлөх Ренат Карчаа ийм маягийн гамшгийг станцыг барихдаа урдчилан тооцоолсныг хэлжээ.
  • ЗАЦС-д аюул тулгараагүй байгааг түүний захирал Юрий Черничук батлаж байна.
  • Запорожийн АЦС-ын хөргөлтийн усны савнуудын ус дундарч буйг Дэлхийн атомын эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси мэдээлжээ. Гэтэл Ренат Карчаа хэлэхдээ, станцын усан сангийн усыг хөргөлтөд ашигладаггүй хэмээв.

Крымын усан хангамж

  • Новая Каховка хотын захирагч, станцын эвдрэл нь Крымын усан хангамжид асуудал үүсгэнэ гэлээ.
  • Захирагч Михаил Развожаев өөрийн ээлжид, УЦС-ын эвдрэл Севастополь хотын усан хангамжид нөлөөлөхгүй, учир нь хот өөрийн усан сантай түүний ус дүүрэн байгаа гэж мэдээлэв.
  • Бүсийн тэргүүний зөвлөх Олег Крючков мэдээлэхдээ, Хойд Крымын сувгийн ус авагч систем гамшигт нэрвэгдээгүй гэв.

Нутгийн засаг захиргаа хэрхэн ажиллаж байна вэ?

  • Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо онцгой байдлын штабыг толгойлох болов. Новая  Каховка, Голая Пристань, Алёшка хотуудад Онцгой байдлын яамны аврагчдын гурван шуурхай хэсгийг илгээж байна. Херсон мужийн захиргааны тэргүүн Днепрын эргийн районуудад ажиллаж байна.
  • Херсон мужийн голын эргийн дагуух хот суурины хүмүүсийг байдал хүндэрсэн цагт нүүхэд бэлэн байхыг уриалжээ.
  • “Украины засаг захиргаа түүнийг захирагчдын хийсэн онцын ноцтой террор” гэж Леонтьев нэрлэв. Новая Каховка хотын мээр цааш хэлэхдээ, украин болон барууны хэвлэлүүд бичиж байгаа нь хиймэл хоосон зүйл гэж онцлов.
  • Херсон мужийн засаг захиргаа онцгой хэргийг Украины армийн өнгөрсөн зунаас хойш хийж байгаа дайралтын үр дагавар гэж нэрлэв.

  • Новокаховск хотын тойргийн нутаг дэвсгэрт онц дэглэм тогтоов.
  • Каковскийн УЦС-ын хорлон сүйтгэлийг Украины ЗХ давшилт нь амжилтгүй болсны улмаас хийсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков буруутгалаа. Москвагийн пуужингийн цохилт станцыг эвдэлсэн гэдгийг тэр эрс үгүйсгэлээ.
  • Геническ, Скадовск хотуудад живэгдсэн газраас нүүлгэсэн хүмүүсийн түр орогнох байрнуудыг нээжээ.
  • Мөрдөн байцаах товчоо даланг эвдэлсэн хэргээр эрүүгийн хэрэг нээжээ.
  • Украины давшилт эхэлсэнтэй холбоотойгоор, Оросын зүүн эргийн хамгаалалтын бүсийг живүүлэх зоилгоор үүнийг хийсэн байж болох юм гэж зарим шинжээчид дүгнэжээ.

Украин хэрхэн хандав

  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийг хуралдууллаа. Тэр болсон хэрэг явдлыг "оросын террористууд" гэдэгт тохлоо.
  • Украины лидер Херсоны баруун эргийн оршин суугчдыг нүүлгэх үүрэг өгчээ.
  • "Укргидро энерго" компани эвдрэл дотроосоо гарсан станцыг сэргээх боломжгүй гэж мэдэгдэв.
  • Украины ГЯЯ НҮБ-д хандан Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан хийхийг шаардав.

Дэлхийд...

  • Европын зөвлөлийн тэргүүн  Шарль  Мишель, болсон хэрэг явдалд түгшиж байгаа энэ асуудлыг зургаадугаар сарын сүүлчээр ЕХ-ны саммит дээр тавин хэлэлцэнэ гэжээ.
  • Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Каковын УЦС-д өгсөн цохилтыг дайны гэмт хэрэг гэж нэрлэв.

Станцын тухай

  • Каховын УЦС нь 1970-аа оны дундуур дууссан Днепр мөрний усан цахилгаан станцуудын цувралын (Киевын, Каневын, Кременчугийн, Днепродзержинскийн, Днепрын, Каховын) сүүлчийнх нь юм. Бусдаас хамгийн доод хэсэгт Новая Каховка хотоос 5 км-ын зайтай. Цувралуудын цахилгаан сүлжээний ачааллын хувиарлалтыг зохицуулах, Херсон мужийг цөлжилтөөс хамгаалах, Крымын усан хангамжийг өгөх зориулалттай. Мөн Запорожийн АЦС-ын хөргөлтөд чухал үүрэгтэй.
  • Өнгөрсөн оны намраас Украины зэвсэгт хүчний буудалт дор байгаа ба сая авсан гэмтлийн дараа далан хурдан нурсан нь үүнтэй холбоотой.

Сонирхуулахад, Каховкын усан цахилгаан станц Оросын талын мэдэлд ороод жил гаруй болж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 39 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 59 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 3 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 6 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 3 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 3 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 6 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 0 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 57 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 7 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 24 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 31 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 34 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 40 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 44 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 47 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 11 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top