x

Эвлэрлийн бамбай руу чинь эвдэрлийн сум шидээд байна, АН-ынхаан

Хэдэн жил хөнжилдөө хөлөө жийлцсэн АН-ынхан арай хийж нэг юм гар барилцаж эвэндээ орсон. Одоо л энэ нам цэгцэндээ орж, учраа ололцох нь гэж олон хүн баярлав. Хэдийгээр хөл толгойгүй олон фракц мэндэлсэн ч дийлэнх нь ардчиллыг аврах, Ардчилсан намаа эв зүйд нь оруулахын төлөө санаа нэгтэй байгаа. Хэдэн тийшээ харсан ч ардчилсан үзэлдээ үнэнч олон хүний хичээл зүтгэлээр учраа олсныг бүгд мэдэж байна. Дээд шүүх дээр олонтаа бүдрээд байсан нь угтаа шүүх юм уу, аль нэг намын асуудал биш, өөрсдийнх нь буруу байсныг ч ойлгож,гарцаа зөв олж, хууль ёсны хурлаа хийлээ.

Намын даргад хэд хэдэн хүн өрсөлдсөнөөс гол өрсөлдөгч нь С.Баярцогт, Лу.Гантөмөр нар байв. Ингээд Лу.Гантөмөр ялалт байгуулж, намын дарга болов. 

За ингээд араа шүд нь нэг юм нийллээ дээ гэтэл дахиад л.... 

Шунал, хувийн ашиг сонирхлоо эхэндээ тавьдаг нөхдүүд эвэндээ орж буй энэ намыг бусниулах хорон санаа сэдээд эхэлж. Лу.Гантөмөрөө сонгосон нь эвлэрлийн эхлэл болж, эвдрэлцэлдээ цэг тавьсан гэж ойлгосон. Сонгууль хаяанд ирчихээд хаалга тогшиж байгаа энэ мөчид л өнөөх Гантөмөрөө солих тухай донгосоод эхэллээ. АН-ыг дэмжигч болон гишүүд нь ингэж хүсээгүй л дээ

Лу.Гантөмөр хэцүү нөхцөлд намын дарга болсон. Хэдэн тийшээ харсан эрх ашгийг нэгтгэх түүнд тийм ч амар биш.Нөгөө талд эрх барьж байгаа МАН маш хүчтэй байна. Намын дарга удирдлагууд нь залуусаар дүүрлээ. Өрсөлдөгч гол хүчин АН-ыг хазгай гишгэхийг тэд анаад л сууж байна. Өчүүхэн алдаа гаргасан ч дэлхийн чинээ болгож томруулж чадна, тэд. Ийм нөхцөлд АН-ын Үндэсний бодлогын зөвлөх эв нэгдлээ хангах гэж олонхиороо Лу.Гантөмөрөө сонгосон нь эргэлзээгүй. 

АН-ын ҮБХ бол гишүүд нь татвараа төлдөг, шийдвэр гаргадаг, гол цөм болсон институц. Гадны элдэв шидсэн чулуунаас илүүтэй дотоодын самуун таригчдадаа толгойгоо мэдүүлэхгүй байхаа мэдэж байгаа биз ээ. Хүнд нөхцөлийг давсны дараа хэнээрээ даргаа тавих нь энэ намын л асуудал. Гол нь энд тэндээс шидсэн чулуунд оногдоод байж болохгүй юм. Хэрэв тэгвэл нөхцөл байдал хүндэрнэ. Асуудлын гол нь Лу.Гантөмөртөө биш юм. Яг өнөөдрийн нөхцөл байдалд эв нэгдэл хамгийн эхэнд тавигдана. Хэзээнээсээ эрх чөлөөт үзэл бодолтой АН-ынхан хурал хуй болохоор зодоон нүдээндээ тулах нь энүүхэнд. Энэ нь заримдаа эргээсээ хальчихаад гай болдог. Гэвч нэг нэрэн дор, нэг үзэл бодлоор нэгдсэн тэд хаа холдохов, намын туган дороо нийлж нэгдсэн нь сайшаалтай. 

АН-ынхны өөрсдийнх нь хэлдгээр “Гарман дээр морио сольдоггүй” гэдэг шиг арайхийн эмхлэгдэж байгаа энэ үедээ, цаашлаад сонгууль дөхөж байгаа хариуцлагатай үед элдэв хоронд хордчихгүйхэн шиг байгаасай. Хэрэв гарман дээр морио соливол ганц хазгай гишгэхэд л живнэ шүү. Сонгууль дөхлөө. Хуулиуд өөрчлөгдөж, тогтолцоо өөрөөр явна. 

АН эвдрэлцвэл тэр орон зайд өндөлзөж буй олон нам бий. Эрх барьж буй нам хийгээдбусад жижиг намуудаас эхлээд намын даргыг чинь намнаад эхэллээ. Өөрийн намынхнаас нь ч тэдэнтэй хөл, гар нийлээд яваа нь бий. Боловсролын зээлийн сангийн асуудал дээр бүдчүүлж үзэж байна. Өөр бас бус юм ч дуулдаж эхэллээ. Цаашид олон бэрх даваа хүлээж буй. АН-ынхан минь одоо сонгууль болтол супер баатар хайгаад нэмэргүй. Угаас боломж ч байхгүй. Байгаагаа дэмнээд өгвөл бүгд нийлээд супер хүчтэй болж болно.

Өнөөгийн нөхцөлд даргын асуудлаар дахиад хэрэлдвэл дордуулна гэхээс дээрдэхгүй. Эрх баригчид бол цоо шинэ гудсыг ч сэгсрээд тоос гаргаж чадах улс. Хэн ч байсан өө сэв олчихно. Дахиад нуман тулгуурт орох гээгүй л юм бол жаахан хариуцлагатай байя. Улс орныхоо байдлыг хар. Иргэд хүлээлттэй байна. Дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй бол ирэх сонгууль та нарын хувьд бэлэг байж чадахгүй. 

Лу.Гантөмөр юу ч хийхгүй байгаа юм биш. Олон тийш харсан нөхдөө нэг зүгт харуулах гэж хэрэндээ л хичээж буй харагдана. Сонгогдоод л орон нутгийг зорьсон. Анхан шатны байгууллагуудаараа орж, итгэл сэтгэлийг нь сэргээхээс бүхнийг эхэлье гэж бодож. Иргэдтэйгээ уулзаж байна. Баруун аймгуудаар Баян-Өлгий хүртэл явсан. Зүүн аймгуудаар явлаа. Сая говийн аймгаар яваад ирсэндуулдана. 

Тэр хооронд гэр орноо эвдэлчих гээд АН-ын зарим талцуулагч нөхөд хэл амаа билүүдээд эхэлж. Зорилготой, зорилгогүй мэдээллүүд хаа сайгүй нисгэж байна. Мэдээж үүнд АН-ын зарим нөхөд тэргүүлэгч эгнээнд байна. Хэзээ хэнийгээ унагах вэ гээд дүүгүүр эргүүлж сууна. Холын дайснаас ойрынх илүү аюултай гэдэгсэн. Жоомоо шатаах гээд байшингаа гэдэг шиг юм болов. Сонгууль эхлээ ч үгүй байхад ийм байгаа юм чинь сонгуулийн бариа дөхөх үед их ч юм дуулна даа, АН-ынхан минь. Тэр хүртэл бас ч гэж зай байна. Юм юм л үзнэ. Эв нэгдлээ л эрхэмлэ. Эвлэрлийн бамбай руу чинь эвдэрлийн сум шидээд байна, АН-ынхаан. Хэрхэн хамгаалах нь та нарын л мэдэх хэрэг.

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 3 цаг 8 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 3 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 5 цаг 8 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 5 цаг 14 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 5 цаг 26 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 6 цаг 20 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 6 цаг 39 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 6 цаг 47 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 22 цаг 5 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 22 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 23 цаг 6 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 23 цаг 38 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 23 цаг 57 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top