x

Л.Гантөмөртэй, эсвэл Л.Гантөмөргүй АН

Манай салбарын нэг "лүүзэр" хүүхэн гарч ирсэн. Бараг шахуу Гантөмөр судлаач болсон. Өөрийнхөө харсныг л хашгирдаг, хашгирсан болгоноо бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг. Арваад жилийн өмнө бас нэг "шүүртэй" хүүхэн Х.Тэмүүжинг нэг хэсэг “судалдаг” байв. Тэр үедээ л энэ хоёр нь нам дотроо арай нэг “гялгар” нь, нүүр царай нь байлаа. Тийм болохоор нам дотроосоо ч энэ хоёрыгоо зодно, гаднаас нь ч сайхан дэвсэлнэ. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас буулгах гэж намаараа хөдлөөд эцэст нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байж бах таваа хангасан. АН-ын ах нар ийм л новшийн зүйл хийдэг байлаа. Одоо Л.Гантөмөр дээр энэ гал ирж байх шиг.

Сүүлийн үед АН-ын залуучуудын зүгээс “Л.Гантөмөр л биш юм байна, өөр хэн ч байсан яахав” гэсэн яриа чих шүргэх болов. Больё, буцъя гээд хурал хуй зохион байгуулаад, жагсаж цуглаад бужигнуулчихаагүй ч соошил дээр групп энэ тэр байгуулчихсан үзэж тарж байна гэнэ дээ. “Өөр хэн ч байсан яах вэ” гэдэг нь аргагүй, өөр хэн ч байгаад нэмэргүй л гэсэн үг.

Яагаад гэвэл өнгөрсөн гурван жилийн дотор гурав тасарчихаад байсан (түүнээс ч өмнө эхэлсэн дээ, идээ бээр нь ил гарсан нь сүүлийн гурван жил) АН-ыг нэгтгэж нийлүүлсэн хүн нь Л.Гантөмөр. Гурав тасарсан АН анх удаа нийлж хуралдаад, тэндээсээ олонхийн санал авч гарч ирсэн албан ёсны дарга нь Л.Гантөмөр. “Тамгатай хутагт” гэдэг шиг АН-ын ганц тамгатай дарга. Тэгээд олонхиороо гаргаж ирсэн Л.Гантөмөрийгөө зайлуулчихаар үлдсэн цөөнх нь даргаа сонгоно гэсэн үг үү? Тэгвэл намын олонхи нь яах, хаачих ёстой юм бол?

Яг үнэндээ бол сүүлийн хоёр парламентад “үсгүй” шахуу хусуулсан АН-ынхан Л.Гантөмөрийг АН-ын дарга болсны дараа анх удаа парламентын олонхийн шийдвэрт нөлөөлж чадсан нь сая УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт байлаа. 76 гишүүнийг 152 болтол дааблдаад тал хувийг нь намын жагсаалтаар оруулж ирнэ гэсэн МАН-ын Засгийн газрын шийдвэрийг 126 болтол буулгаж, “мажоритари тойрог дээрх мандат нь олонх байхгүй болдоггүй юмаа. Ард түмэн наадхыг чинь дэмжихгүй шүү” гэж ятгаж байж 60:40 дээр буулгасан. МАН давуулж тонгороод 76-гаа 78 болгож, хоёр мандат луйвардсанаас биш. 

Үүнээс өөрөөр өнгөрсөн хоёр парламентын хугацаанд АН хэзээ, яаж олонхийн шийдвэрт нөлөөлж байсан бэ?

"АН сөрөг хүчин учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих ёсгүй, гишүүдийн тоог нэмэх ёсгүй, мажоритариараа сонгуульд орвол МАН-ыг яг алах байсан юм" л гэнэ. Гэтэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, парламентын чадавхийг нэмэгдүүлэх чинь АН-ын аль арав гаруй жилийн өмнө тавьсан зорилт, эхлүүлсэн бодлого биз дээ. 2012 оны сонгуулиас хойш л ярьж байгаа. Тэгээд одоо “МАН-д ашигтай тусах гээд байгаа учраас мань чинь болилоо” гэх үү? Улс төрийн нам ийм ухвар мөчид, эргэж буцсан бодлоготой байж болохгүй. Тэгээд ч энэ шийдвэрийг Л.Гантөмөр гэдэг хүн ганцаараа гаргасан юм биш, АН-ын ҮБХ-ноос гарсан шийдвэр. 

Тийм болохоор МАН ч гэсэн “Түүхэн шийдвэр гаргалаа. Төрийн шинэчлэлийг бид эхлүүллээ” энэ тэр гэж огших хэрэггүй. Тэгж яривал хоёр сонгууль, найман жилийн өмнө МАН-ын өөрийнх нь түлхэж унагасан шинэчлэл шүү дээ. МАН-ын хувьд энэ шинэчлэлийг найман жилээр ухрааснаас өөр гавъяа байхгүй. Хэрвээ сүүлийн хоёр парламент дамжсан ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний том хулгай, авилга, албан тушаалын хэргүүд нь намаа булшлахдаа тулаагүй бол МАН ч гэсэн ингэж хөдлөх байсан уу, үгүй юу. 

АН-ынхан ч гэсэн дандаа нэг хатавчны гуйлгачин аятай "сөрөг хүчний байр суурь" ярьдгаа болих хэрэгтэй. Хагас дутуу ч гэсэн нэг, хоёр удаа (МАН, МАХН-тай хамтарсан) эрх барьж үзсэн, ингэхдээ чамлахааргүй олон шинэчлэлийг авчирсан намын хувьд эрх баригч намын түвшинд бодлого ярих, уралдуулах ёстой биз дээ. Л.Гантөмөр ч гэсэн үүнийг төлөө л чармайж яваа. Харин сүүлийн долоон жил гудамжинд хэвтчихсэн, ах нар нь хоорондоо "бөөрөө гаргалцаад" юу ч биш болгосон намыг эргэж цуглуулна, эвд нь оруулна гэдэг Л.Гантөмөр байтугайд нь хэтийдсэн ачаа, даалгавар. “Хаая” гээд чангахан гуугалчихаар хуйлраад ирдэг адуу мал биш, ямар. Үүнийг хийхэд цаг хугацаа, хүний хүчин зүйл хэрэгтэй.

"Болохоо байлаа" гээд байгаа нөхдийн ихэнх нь “Женок”-ийн хүмүүс байна гэнэ ээ. Хэзээ мөдгүй ялын тогтоол сонсоход бэлэн болчихсон хүн намаа боддоггүй юм гэхэд ядаж амиа бодоод холуур явж болно доо. АН амьтай байж “Женко” намтай байна, намтай байсан цагт хэзээ нэг өдөр нар харна гэдгээ бас тооцох ёстой биз дээ. Эсвэл нөгөө “Женок”-ийнхоо хусмаар амиа зогоодгууд нь нөгөөхөө үгүйлээд, өлсөөд эхэлчихсэн юм уу?

"Л.Гантөмөр арай сул юмаа" гэнэ. Тэгээд нөгөө “чанга гар” нь хэн юм, яг юу хийх ёстой юм. АН бол гишүүддээ тулгуурласан нам аа. Хүний эрх, хувийн өмч хоёр бол АН-ын хамгаалах ёстой үнэт зүйл шүү. Үүний төлөө АН явна аа л гэлээ. Үүнээс өөр юу хэрэгтэй юм. Тэр өмчийг нь МАН-ын гишүүдээс булааж аваад (яг өөрсдийнх нь булаасан шиг) АН-ын гишүүдийн өмнө авчирч хаях ёстой юу? МАН-ын гишүүдийг толгой дараалан цаазлах уу? Эсвэл зүгээр л Л.Гантөмөр намын дарга болж байхад бид, би яагаад болдоггүй юм гэсэн хоосон мөчөөрхөл яваад, араас нь ах нар нь түлхээд байна уу?

Түүнийхээ оронд ирэх сонгуульд АН ямар бодлоготой, хөтөлбөртэй оролцох билээ, юу хийх ёстой билээ, намаа яаж дэмжиж ажиллах вэ? гэж бодож, сэтгэж ажиллах ёстой цаг. Боломж олдвол, шалтаг гарвал хөнжилдөө хөлөө жийлцдэг өнгөрсөн жилүүдийнхээ алдааг давтах, дахин эхлүүлэх цаг лав биш. Үүнийг АН-ын төлөө биш, АН дахин сэргэж төрийн бодлого, үйл ажиллагаа хяналттай, тэнцвэртэй яваасай, төр нь иргэдээ хавчиж гадуурхдаг, хааж боодог биш, итгэж дэмждэг, иргэддээ үйлчилдэг төр байгаасай гэсэн жирийн иргэдийн хүсэл мөрөөсөл, хүлээлтийн төлөө хэлж байгаа юм.

Тийм атал эрх баригч намаас сөрөг хүчнийхээ удирдлага руу хийж байгаа дайралт, зорилтот пиарт итгэж үнэмшээд, итгэсэн дүр эсгэж сэвж дэвээд “АН баларлаа, АН-ын дарга намаа балалчихлаа” гэх нь эсрэг намд л ашигтай, амттай тусна л даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 3 цаг 10 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 3 цаг 15 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 5 цаг 9 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 5 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 5 цаг 28 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 6 цаг 21 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 6 цаг 40 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 6 цаг 48 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 22 цаг 7 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 22 цаг 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 23 цаг 7 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 23 цаг 39 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 23 цаг 58 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top