x

Дуулах, хөлбөмбөг тоглох дуртай Эрдоганы тухай ДОЛООН СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Режеп Тайип Эрдоган зургаадугаар сарын 3-нд тангарагаа өргөж, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суулаа. Улстөрчийнх нь хувьд түүнийг дэлхий андахгүй мэднэ. Харин хувийн амьдрал төдийлөн тодорхойгүй байдаг юм. 

Эрдоган ямар спортод дуртай вэ?

Эрдоган залуудаа хөлбөмбөгийн том ертөнцийг мөрөөдөж байлаа. Ирээдүйн улстөрч Жараад оны үеэс хагас мэргэжлийн дивизионд тоглож эхэлжээ. Тэр 15 настайгаасаа "Касымпаша" клубын довтлогч болон тоглож эхэлжээ. Тэр туршлага нь түүнд стратегийн сэтгэлгээг суулган улс төрд их хэрэг болсон хэмээн тэр хожим ярьсан байдаг. Сонирхогчдын аваргын тэмцээний таван алтан медалийг тэр 27 настайдаа авч чаджээ. Ингээд тэр улс төрд шилжсэн байна. Хөлбөгт дуртай нь түүний бүх насанд шингэн үлдэв. Тэр одоо чухал тэмцээнийг үзэж заримдаа талбайд бөмбөг туун олон зуун хүний нүдэн дээр гоол хийдэг.

Эрдоган өөрийн спортын амжилтаа дурсах нэн ялангуяа ухуулагдаа ашиглан "нөгөө нэг довтлогч" хэвээр хэмээн сануулдаг. "Кылычдароглу (Эрдоганы сонгуулийн өрсөлдөгч) өөрөө мэдэлгүй надад дамжуулалт өгч би гоол хийлээ. Намайг бүх насаараа довтлогч байсныг тэр ойлгосонгүй" хэмээн тэр сонгуулийн хоёр дахь шатны өмнө хэлж байв.

Эрдоганы дуртай дууг хэлбэл

Эрдоган улс төрд өөрийн дуртай Beraber Yürüdük Biz Bu Yollarda буюу Бид энэ замаар хамт явлаа гэсэн дуугаа оруулжээ.

"Бид энэ замаар хамт явлаа. Бид хамтдаа усан боронд цохиулж явлаа. Одоо миний сонсдог бүх дуунууд чиний тухай надад санагдуулна" гэж тэр турк дуунд гардаг. Дуу маш их таалагдснаас тэр сүүлийн 12 жил шууд нэвтрүүлэгээр ч, сонгогчдын өмнө ч дуулсан. Одоо энэ дууг гэхээр л Эрдоганыг гэх болжээ. Энэ дууг зохиогч зохиогчийн эрхийг зөрчлөө гэж Эрдогантай заргалдсан ч Туркийн Ерөнхийлөгч дуртай дуугаа дуулсаар л явна. 

Яагаад Эрдоган "твиттер"-т яагаад дургүй вэ?

Эрдоган интернетэд дургүй гэдэг. Цахим сүлжээг "өдрөөс өдөрт л үзэн ядах болсон" гэдгээ улстөрч шууд л хэлдэг. Түүний хэлснээр сүлжээнд хэтэрхий их "сөрөг, худал мэдээлэл, гажуудуулалт байгаа нь" түүний дургүйг хүргэдэг аж. "Эхлээд эрх чөлөөний бэлгэдэл гэгдэж байсан олон нийтийн сүлжээнүүд өнөөгийн ардчиллын гол аюулын эх булаг боллоо" гэж хэлж байв.

Түүний "твиттер-шмиттер" гэж ёгөөдсөн нь меме болсон юм. Сүлжээг үл тоомсорлож байгаа ч тэр Европын лидерүүд дундаас дагалдагчдын тоогоор лидер нь болж байгаа. Эрдоган нэг алдартай сүлжээнд 10 сая фолловертэй нь Британийн хааны гэр бүлийнхээс дөрвөн саяар илүү байгаа юм.

Эрдоган өндөр моодыг хэрхэн бүтээдэг вэ?

Өндөр загварын ертөнцөд Эрдоган хүчтэй байр суурьтай гэж Туркийн загвар бүтээгчид хэлдэг. Тэр хувцсандаа онцгой анхаардаг. Туркууд түүнийг дагадаг. Туркийн загвар бүтээгчид Эрдоганыг дэлхийн лидерүүдээс илүү ганган гэж үнэлдэг.

"Манай ерөнхийлөгч цаг хугацаагүй өнгийг чадамгай ашигладаг. Өөрийн бие галбир, өөрийн стилийн зохицлын сайн барьдаг" гэж тэд хэлдэг. Тэр загвар зохион бүтээгчийн зөвөлгөөг барилгүй өөрийн стилийн моодыг бүтээж байгаа хүн ажээ.

Эрдоган Туркийн моодонд дөрвөлжин хээтэй костюмыг оруулсан гэдэг.

Гэр бүлийн аз жаргал Эрдоганыхаар...

Тэр ихэнх чөлөөт цагаа гэр бүлдээ зориулдаг. Тэр Эмине Эрдогантай 1978 онд гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон. Эмэгтэйчүүд олон хүүхэдтэй болж хэрүүлд биш хүмүүжилд хамаг цагаа зарцуулах хэрэгтэй гэж тэр үздэг ба иргэддээ гурван хүүхэдтэй болохыг зөвлөдөг гэнэ. 

Төрүүлэхдээ жам ёсоор төрүүлэх ёстой, кесер хагалгаа нь "мөнгө цагаан нүд улаан" гэсэн сувдаг эмч нарын явуулга гэж тэр хэлдэг. Европт байгаа ахан дүүсдээ өөрсдийн хүүхдүүдийг шилдэг сургуулиудад сурга. Гурав биш таван хүүхэдтэй болохыг би зөвлөнө. Та нар Европын ирээдүй гэдэг аж. 

Эрдоган гей нарт дургүй

Уламжлалт гэр бүлийн дайснууд гэж ЛГБТ нийгэмлэгийнхнийг Эрдоган үздэг байна. Жинхэнэ мусульман гэдэг үүднээс тэр гей, лесби нарын эсрэг эрс тууштай зогсдог гэнэ. Тэдэнтэй тэмцэх нь түүний сонгуулийн кампанийн чухал хэсэг байв. "Бид тэр ЛГБТ нарыг сонгуулийн саналын саванд булшлана" гэж тэр амласан байна.

Эрдоган эрч хүчээ хаанаас авдаг вэ?

Ерээд оны сүүлчээр, түүний анхны намыг хууль бус гэж зарласны дараа Туркийн ерөнхийлөгчийн карьер цэглэгдэх магадлалтай байв. Тэр үед Эрдоган консерватив исламын Буянт намын гишүүн байлаа. Түүний талынхан шашины үүргийг өндөржүүлж Үндсэн хуулийг өөрчлөхийг шаарджээ.

Мөн тэд арми, боловсролыг исламын зарчимд оруулахын төлөө байв.

Нам нь оргил үедээ байсан 1997 онд арми тэдний эсрэг хөдлөн дарж авчээ.

Турк улс 1923 онд байгуулагдсаны дараа армийн зорилгын нэг нь улсыг иргэний засаглалаас ухаарахгүйг сахиулах ёстой байдаг. Ингээд намыг хууль бус гэж тарааж, 44 настай Эрдоганыг 10 сараар хорихоор болжээ. 

Тэр улс төрд эргэн ирнэ гэдгээ амласан юм. Эрдоган 2001 онд өөрийн намыг байгуулж, улс төрийн гол хүчин болгожээ. Цэргийнхэн 2016 онд түүнд саад хийхээр оролдсон самууныг тэр дараад засгаа барин үлдэв. Тэр амьдралын эрч хүчээ өөрийн гэр бүлийн "Хэзээ ч бүү зогс. Зөвхөн урагшаа!" гэсэн урианаас авдаг гэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 42 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 2 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 6 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 9 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 17 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 6 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 9 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 3 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 0 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 5 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 10 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 27 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 34 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 37 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 42 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 47 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 50 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 14 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top