x

Сонгуулийн тогтолцоо ба 78:48 тооны учир

Өнгөрөгч лхагва гариг буюу 2023 оны тавдугаар сарын 31-нд манай парламент 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулиа гурав дахь удаагаа өөрчиллөө. Үр дүнд нь 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, 78 гишүүнийг мажоритари тойргоос, 48-ыг нь хувь тэнцүүлсэн системээр намын жагсаалтаар сонгохоор болов.

Энэ удаагийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн 21-р зүйл “УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэсэн ганцхан заалтыг хөндсөн боловч өмнөх  хоёр удаагийн өөрчлөлтөөс /2000 оны “дордуулсан долоо” болон 2019 оны нэмэлт өөрчлөлт/ илүү маргаан дагуулж, олон нийтийн анхаарлын төвд байлаа.

Угтаа бол УИХ-ын сонгуулийг өмнө нэг удаа 2012 онд холимог системээр явуулж, 76 гишүүний 48-ыг нь мажоритари тойргоос, 28-ыг нь намын жагсаалтаар сонгож байсан удаатай. Энэ сонгуулийн үр дүнд парламент дахь хүчний харьцаа хамгийн ойрхон /38:36/ ирж, улс төрийн хоёр том нам болох АН, МАН хоёр Үндсэн хуульд томоохон хэмжээний өөрчлөлт оруулахаар ханцуй шамалсан ч замын дундаас хагарч, Үндсэн хуулийн өөрчлөлт зогссон билээ. Хагарсан шалтгаан нь энэ удаа хөндөгдсөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах байлаа. Сөрөг хүчин болох МАН-ын хувьд энэ өөрчлөлтийг “Зөвхөн эрх баригч намд ашигтай хувилбар” хэмээн үзэж, эсэргүүцсэн хэрэг. Дараа нь 2016 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэц “УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуульд үаасан иргэдийн шууд сонгох эрхэд халдаж байна” гэдэг дүгнэлт гаргаснаар сонгуулийн тогтолцоо дахин жижиг мажоритари руу буцсан байдаг юм.

2019 онд МАН эрх барьж байхдаа бас л сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн авч нам дотроо санал хуваагдсанаар үр дүнд хүргэж чадаагүй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсны дараа чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүдэд хандаж “2019 оны нэмэлт өөрчлөлтийг дутууг гүйцээж, дундуурыг дүүргэв” гэсэн нь үнэний ортой.

Яг үнэндээ бол Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг иргэдийн олонхи алга ташин хүлээж авсан гэвэл худлаа болно. Ялангуяа гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр. Гурван шатны хэлэлцүүлгийн үеэр ч гишүүдийн олонхи нь “Тоог нэмэгдүүлэхийг иргэд дэмжихгүй байна” гэж хэлж байсан. Мөн зарим нь “Иргэд дэмжихгүй байгаа нь тоондоо байгаа юм биш. Тэгж яривал одоо байгаа 76-даа ч иргэд дуртай биш. Ерөнхийдөө иргэдийн дунд парламентын нэр хүнд унасантай холбоотой шүү” гэдгийг хэлж байсан. Тэгэхээр дургүйцээд байгаа шалтгаан нь тоондоо байгаа юм бишээ гэсэн үг. Ерөнхийдөө манай парламентын чадавх, чадамж нийгмийнхээ шаардлагыг хангаж чадахгүй болсны, иргэдийн зүгээс итгэл хүлээхээ больсны л нэг илрэл.

Тэр чадамжийг дээшлүүлэх нь нэгдүгээрт гишүүдийн тоо, хоёрдугаарт улстөрийн намуудын төлөвшилтэй холбоотой. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламент мэргэшиж ажиллах, хууль боловсруулах, хэлэлцэх тал дээр мэргэжлийн байнгын хороодыг чадавхийг нэмэгдүүлэх (20 гишүүн гурван байнгын хороонд зэрэг орж ажиллаад салбарын бодлогыг гаргана ч гэж хаа байхав. Сонгогчид тэдэнд өөрсдийг төлөөлөх эрхийг л өгсөн болохоос биш мэргэшил, чадварыг нь хамт өгөөгүй шүү дээ) ач холбогдолтой бол сонгуулийн тогтолцоонд хувь тэнцүүлсэн элемент буюу намын жагсаалтыг оруулж ирснээр улс төрийн намуудыг төлөвшүүлэх, бодлогоо хамгаалах чөмөг суулгах, парламентад олон намын төлөөллийг оруулж ирэх, бодлогын өрсөлдөөнийг бий болгох давуу талтай. Мөн түүнчлэн хувь тэнцүүлсэн буюу сонгуулийн пропорциональ тогтолцоо нь сонгогчдын санал гээгдэхгүй байх, сонгох эрхийг баталгаажуулах зорилготой гэдгийг өмнө хэлж байсан. Ядаж л сонгогчийн 42 хувийн санал авсан нам парламентын нийт суудлын 82 хувийг эзэлж байгаа өнөөгийн гажгийг засах болно.

Сануулахад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Засгийн газраас анх оруулж ирсэн “152 гишүүний 76-г мажоритари тойргоос, 76-г нь намын жагсаалтаар сонгох” санал унаж, 126 гишүүний 76-г нь мажоритари тойргоос, 50-ийг нь намын жагсаалтаар сонгох АН-ын санал дэмжигдсэн билээ. Гэвч лхагва гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны өргөтгөсөн хуралдаанаас 78:48 гэдэг хувилбарыг гаргаж ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаар тэр хэвээр нь батлав.

Гишүүдийн зүгээс 76:50 гэдэг хувилбар яагаад 78:48 болсон шалтгааныг асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд болон Байнгын хороо лав тоймтой, тодорхой хариулт өгөөгүй. “УИХ-ын гишүүн нь хүн ам, газар нутгийг төлөөлдөг” гэх тайлбарыг ажлын хэсгийн дарга Н.Энхболд хэлчих шиг болсон. Уг нь бол Үндсэн хуульд ч, УИХ-ын тухай хуульд ч тийм зүйл байхгүй. Тэр байтугай Үндсэн хуулийн 23-р зүйлд “УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гээд хоёргүй утгаар биччихсэн байгаа. Харин Н.Энхболд гишүүний хэлээд байгаа зүйл нь сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой юм шиг байна. Өөрөөр хэлбэл, “Хүн амын тал хувь, нийт сонгогчийн тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн төлөөлөл парламентад хэтэрхий цөөнх байна. Нэмээд өгөөч ээ” гээд байгаа иргэдийн шаардлагын хариуд нийслэлд хоёр мандат нэмж өгөхөөр болжээ. Орон нутгийн 56 мандат тэр хэвээрээ үлдэх юм байна аа л гэж уншигдаж байна. Эсвэл зүгээр л дээдэс наймын тоонд дуртай.

Гэвч энэ бол Сонгуулийн тухай хууль дээр дахин яригдах сэдэв. Хэлэх гэсэн гол зүйл бол өнгөрсөн арав гаруй жил хийх гээд хийж чадаагүй, хоёр ч удаагийн парламент оролдоод буцсан сонгуулийн холимог тогтолцоо, хувь тэнцүүлсэн системийг хуульчлан баталгаажуулсан нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн том ололт байлаа. Үлдсэнийг нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиараа хийж өгөх ёстой.

Хэрвээ Үндсэн хуулийн цэц дахиад “Иргэдийн шууд сонгох эрхэнд халдсан” гээд буцаачихгүй бол (өмнө нэг удаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна” гээд буцааж байсан гашуун туршлага бас бий) энэ өөрчлөлт хамгийн багадаа найман жил үйлчлэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн нэг удаа хөндсөн заалтыг найман жил буюу УИХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаанд дахиж хөндөхгүй байх заалттай.

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.155)
    УИХ-ын 126-д. Ширээ хэрэггүй, өрөө огт хэрэггүй. Харин хууль унших, санаачлах номын сан хэрэгтэй.
    2023 оны 06 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 3 цаг 14 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 3 цаг 20 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 5 цаг 14 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 5 цаг 20 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 5 цаг 32 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 6 цаг 26 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 6 цаг 45 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 6 цаг 53 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 22 цаг 12 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 22 цаг 42 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 23 цаг 12 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 23 цаг 44 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top