x

Европын удирдагчид Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа нэгтгэхээр Молдовт чууллаа

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдмэл байр сууриа харуулах зорилготой Европын орнуудын төр засгийн удирдагчдын чуулган өчигдөр Украины хөрш Молдов улсад зохион байгуулагдлаа.

“European Political Community” нэрийн дор зохион байгуулагдсан уг чуулган дайнд нэрвэгдсэн Украины хилээс 20 км зайтай оршдог дарсны эдлэнд зохион байгуулагдсан юм.

Чуулганд Европын 45 удирдагчаас гадна Украины ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон байна.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Молдов нь Украины дараа Оросын эзлэн түрэмгийлэлд өртөх хамгийн өндөр магадлалтай улс болоод байгаа.

Тиймээс тус улсын удирдагчид Европын гэр бүлд нэгдэх бодлого баримталдаг.

Молдовын ерөнхийлөгч Майя Санду уг чуулганыг “Нэг гэр бүл болж, эв нэгдэл, хүч чадал, хамтын ажиллагаагаа нэгтгэх шийдэмгий байдлын тод илрэл” гэж тодорхойлсон юм.

Украин улсыг НАТО болон Европын Холбоонд элсүүлэх асуудал удаашрах нь Оросын эрх баригчдыг улам зоригжуулах нэг шалтгаан болохыг Володимир Зеленский энэ үеэр анхааруулжээ.

“Европын харуулж буй эргэлзээ бүр нь Оросын эзлэн түрэмгийлэлд боломж болж байгааг бид санах ёстой” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Киев болон Кишинёвын эрх баригчдын аль аль нь энэ онд багтаан Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаа.

Молдов улсын зүүн хязгаарын Транснистрийн бүс нутаг салан тусгаарлагчдын хяналтад байдаг ба тэнд Оросын цэрэг “энхийг сахиулах” нэрийн дор байрладаг юм.

Европын удирдагчдын чуулган тус бүс нутгийн хилээс 10 хүрэхгүй километрийн зайд болсон байна.

Европын Улс төрийн Нийгэмлэг хэмээх энэ бүлэгт Орос, Беларусь улсуудаас бусад Европын Холбооны гишүүн болон гишүүн бус бүх 47 улс багтдаг юм.

Энэ удаагийн чуулганд бяцхан хот улс Сан Марино болон саяхан ерөнхийлөгчийн сонгууль нь болсон Турк улсын удирдагчид оролцоогүй байна.

Чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар Армени улсын ерөнхий сайд Николь Пашинян, Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев нартай Уулын Карабахын зөрчлийн асуудлаар уулзах юм.

Европын өөр нэг халуун цэг болоод байгаа Серби, Косовогийн зөрчлийг энэ үеэр хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.

Европын удирдагчдыг чуулж байх зуур өчигдөр Украинд ширүүн тулаан үргэлжилж байсан юм.

Оросын батлан хамгаалах яам Украинтай хил залгаа бүс нутагт халдан довтолсон хүчийг буцаан гаргасан тухай мэдээлжээ.

Уг ажиллагаанд Украины армийн явган цэргийн хоёр нэгж, танкийн хүчээр дэмжүүлэн оролцсон гэж Москвагаас мэдээлсэн байна.

Өчигдөр бас Киев хот ээлжит агаарын цохилтод өртөх үеэр гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байжээ.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 48 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 8 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 12 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 15 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 23 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 12 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 12 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 15 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 9 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 6 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 11 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 16 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 33 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 40 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 43 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 48 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 53 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 56 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 20 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 26 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top