x

Иргэдийн боломжийг бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлдаг шүү!

БЗС-гийн хулгай тойрсон хэрүүл, тэмцэлийг хэдхэн хүн лүү чиглүүлээд, нүдээ хурцлаад дайрч байгаа нь иргэдийн боломжийг хулгайлж байгаа илүү том тогтолцоог хаацайлах, иргэдийн нүдийг нь хаах гэсэн арга саам ч байж магадгүй болоод явчихлаа. Иргэдийн боломж зөвхөн дээд боловсрол дээр ирээд, Боловсролын зээлийн сангаар дамжиж хулгайлагддаг гэж үү? Баян ар гэртэй, боломжтой, албан тушаалтай айлын хүүхэд л БЗС-гаас тэтгэлэг аваад байгаад ямар нэг үндэслэлтэй шалтгаан байхгүй гэж үү?

Асуудлыг арай өөр өнцгөөс харвал иргэдийн боломжийг зөвхөн БЗС-гаар биш, бүр өмнө нь бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлж байна. Бага, дунд боловсрол ч гэсэн иргэдийн төлбөрийн чадамж, өрхийн орлогоор хэмжигдэж байна. Хувийн сургуульд өндөр төлбөртэй сурсан хүүхдийн боломж нь улсын сургуульд төлбөргүй сурсан хүүхдийн боломжоос хавьгүй их байна. Өөрөөр хэлбэл, хувийн болон улсын сургуулийн олгож байгаа боловсролын чанарын ялгаа л Боловсролын зээлийн сан дээр ирж илэрч байгаа юм. Тэгэхээр БЗС бол хулгай гарч байгаа эх үүсвэр нь биш, үр дүн нь. Бүх нийтийн боловсрол, улсыг сургуулийн чанарыг “ул” руу хаясны үр дагавар юм.

Сүүлийн 10-20 жил бидний бүх нийтийн боловсрол дээр анхаарал хардуулж ирсэн хоёрхон зүйл нь “Үдийн цай” хөтөлбөр болон ЭЕШ. Жилийн жилд төсвийн хэлэлцүүлэг хийхдээ “Үдийн цай”-нд хэдэн төгрөг тавих вэ? л гэж хэрэлддэг. Хавар болохоор ЭЕШ-ын оноо ярьдаг. Намар болохоор үнэ төлбөргүй олгодог сурах бичгийн хэвлэлтийн хэрүүл. Ийм хэдхэн үзүүлэлтээр бүх нийтийн боловсролын хэмжиж ирсэн. Өөрөөр бүх нийтийн боловсролд анхаарал хандуулж байсан зүйл нэгээхэн ч үгүй.

Жилийн жилд багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал зохион байгуулна, тэрийг нь нэг нүдээрээ ч хардаг хүн байхгүй. 700-800 мянган төгрөгийн цалинтай улсын сургуулийн багш танай хүүхдэд дэлхийн шилдэг сургуулиудад шалгалт өгч тэнцэх хэмжээний боловсрол олгох уу? Сардаа 10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд 5000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа багш илүү боловсрол олгох уу? Бодоод үз дээ. Эцэг эхчүүд өөрсдөө багшийн оронд байсан бол аль ажлын байрыг сонгох байсан бэ?

Яг үнэндээ БЗС-гаар баячуудын, дарга нарын хүүхэд сураад байна аа гэдэг нь нөгөө талаас тэдний бага, дунд сургуульдаа олж авсан боловсролын чанарт байна. Бүгдээрээ унаган шахуу англи хэлтэй сурч төгссөн хүүхдүүдтэй 4, 5-хан жил англи хэл үзсэн, курсын багштай улсын сургуулийн хүүхдүүд яаж өрсөлдөх юм бэ? Монгол хэл дээр олж авсан боловсрол нь хичнээн өндөр байгаад, хичнээн ч олимпиадад оролцсон байгаад нэмэргүй, хэлний шалгуураар бүгдээрээ унаж байгаа шүү дээ. Гадаад хэлний сургалттай хувийн сургуулиуд эх хэлний хичээлээс бусад бүх боловсролоо англи хэл дээр авч байна. Харин манай хүүхдүүд англи хэлний хичээлээс бусад бүх хичээлийг эх хэл дээрээ үздэг. Ингэхэд АНУ, Европын шилдэг их сургуулиуд элсэлтийн шалгалтаа монгол хэл дээр авдаггүй гэдгийг мэднэ биз дээ. Унаган англи хэлтэй, IELTS, TOEFL-ийн хамгийн өндөр оноотой байж шалгалтанд тэнцдэг. Атал “Англи хэлийг нэгдүгээр ангиас үзвэл монгол хүүхдийн identity байхгүй болчихно” гээд сууж байгаа хууль тогтоогч нартай хэн юу ярьж байна вэ. “Англи хэлийг хоёрдагч хэл болгоно” гэж зарласан Боловсролын сайд өнөөдөр юу хийгээд байгаа юм бэ?

Биднийг бага байхад “Ном бол ертөнцийг харах цонх” гэж сургадаг байлаа.  Гэтэл өнөөдөр англи хэл нь ертөнцийг харах цонх, дэлхийд гарах гарц болчихоод байхад манай боловсролын систем яаж ажиллаж байна вэ?

Англи хэлийг нэгдүгээр ангиасаа үзэж болохгүй гээд, улдаж эсэргүүцээд байгаа шалтгаан нь ерөөсөө манайд англи хэл заах, багшлах боловсон хүчин байхгүй, тэрийгээ бэлтгэж чадахгүй байгаатай л холбоотой. Бэлтгэхгүй байгаа шалтгаан нь магадгүй өрсөлдөөнийг хаах, цөөнхөд боломж олгох, "манай хүүхдэд л илүү боломж ирэх ёстой" гэсэн атгаг, далд санаа ч байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө боловсролын систем маань өөрөө ийм том ялгаварлал бий болгочихоод байхад Боловсролын зээлийн сан дээр гарч байгаа хулгай юу юм бэ? Ёстой нөгөө “мөсөн уулсын орой” юм биш үү? Цэцэрлэгийн бага анги, ерөнхий боловсролын нэгдүгээр ангиас нь эхэлж өндөр цалинтай, олон улсын боловсролтой багш нараар нүдүүлсэн "элитийн батальон"-той өөрсдийнхөө хүүхдийг өрсөлдүүлчихээд тэндээсээ "шударга ёс" хайгаад байгаа бидний буруу биш юм уу? Утаа хаашаа хийсч байгааг биш, салхи хаанаас үлээж байгааг хар гэдэг байх аа...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 4 цаг 45 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 4 цаг 50 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 6 цаг 44 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 6 цаг 50 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 7 цаг 3 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 7 цаг 56 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 8 цаг 15 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 8 цаг 23 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 23 цаг 42 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top