x

Л.Гантөмөрийн охиныг оруулж ирснээрээ МАН-ын пиар жинхэнээсээ "цөмөрлөө"

Боловсролын зээлийн сангийн хулгай дэлгэгдээд, Монголын төрийг насаараа зайдалсан МАН-ын “ах” нарын авсан, нуусан мөнгө ил гараад, илчлэгдээд ирсэн биш эрх баригч нам бачуурахдаа сөрөг хүчнийхээ намын даргыг барьж аваад “зодож” эхэллээ. Замын дундаас ингэж “мурих” байсан юм бол яах гэж анхнаасаа “шүгэл” үлээсэн нам, Засгийн газар вэ?

Эхлээд "Хөгжлийн банкийг тоночихлоо" гэж шүгэл үлээсэн. Өөрсдийнхөө авсан зээл, банк бус руу хийсэн мөнгөө өдөрт нь төлчихөөд гараад явцгаасан. Одоо АН-ын дарга асан Н.Алтанхуяг гэдэг ганц хүнийг “шонд” өлгөчихөөд “АН хулгайлсан байна шүү харав уу, та нар” гээд ард түмэнд үзүүлээд зогсож байгаа.

"Нүүрсний хулгай дэндлээ, 40 их наядыг хусчихсан байна штээ" гэж шүгэл үлээсэн. Эцэст нь “Хөгжлийн банкнаас туршлага авлаа. Нүүрсний сонсголыг хийвэл хууль зөрчих юм байна шүү” гээд хаалгыг нь хаацгаасан. Одоо Боловсролын зээлийн сан. Бас л Л.Гантөмөр гэдэг ганц хүнийг “шонд өлгөөд” нийтээрээ, нийгмээрээ балбаж байна. Яасан ч их мөнгөтэй нам юм, яасан ч олон троллуудтай юм. Тэр тусмаа гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн "субъектив" дайралт хэрээс хэтэрсэн тул үүнийг бичихэд хүрлээ. Л.Гантөмөрийн охин тэрбумтан, БЗС-гаас зээл авч болохгүй гэнэ дээ.

Баян гэдгээрээ яг юуг илэрхийлээд байгаа юм. Инстаграм дээр зургаа тавиад, бүтээгдэхүүний сурталчилгаа хийгээд, эцэг эхээсээ хамаарахгүй өөрийгөө аваад явж байгаа жаахан охин л байна. Тэр охин монголчуудын, миний, таны ямар боломжийг хулгайлсан бэ, хэнийг хохироосон бэ? Тэр хүний хэнтэй суусан, өөрийгөө хэрхэн бий болгосон, яаж амьдардаг нь маньд ямар хамаатай вэ? Бид чинь эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа биз дээ. Хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй л бол өөр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй биз дээ. Насаараа төр зайдалсан, төсвийн мөнгө, тендер, авилга, албан тушаалаар амьдардаг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд хавьгүй гэгээн цагаан биш үү? Аав нь улстөрч учраас, АН-ын дарга учраас охин нь гэмтэн мэт гэлбэлзэж, буруутан мэт бусдаас нуугдаж явах ёстой гэсэн хууль хаана байна.

Тэгээд ч эгчийнх сурсан зээл дүүд нь ямар хамаатай. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаггүй байх аа. Харин ч Л.Гантөмөрийн охид хамаагүй эрт гараас гарчихсан, биеэ даачихсан юм байна л гэж харлаа. Энд нэг хэсэг нь “Хүүхдийнхээ авсан зээлийг хувиасаа төлж байгаа, хүнээс зээлээд төлчихнө өө” гэх мэтээр өөдөөс элдэвлээд сууж байхад тэнд айлын хүүхэд “авсан зээлээ өөрөө төлнө өө” гээд шүдээ зуугаад гадаадад ажиллаж байна. 

Гэтэл нийгмийн сүлжээнд олон дагагчтай дүүгийнх нь зургийг зориуд хаяж өгөөд, "Гантөмөрийн тэрбумтан охин БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй" гэж хөөсрүүлж байгаад араас нь  "Л.Гантөмөрийн улс төр 2024 оноос өмнө дууслаа" ч гэх шиг... Жинхэнээсээ "пиар цөмөрнө" гэдэг нь болж байна.

Улс төрийг ингэж хийхгүй ээ!  Хүний нялх хүүхдийг ийм бохир заваан юмандаа хутгахгүй ээ, МАНчид аа! Үйлийн үр нь үр хүүхэд дээр чинь ирнэ шүү! 

Уг нь бол Л.Гантөмөр гэдэг хүн дөрөвхөн жил Боловсролын сайдаар ажиллахдаа Монголын 1000 залуу инженерийн Япон улсад бэлтгэсэн. Тэд нь бүгдээрээ төгсөөд эх орондоо ирчихсэн. "Дэлхийн ТОП 100 сургуульд элсэлийн шалгалт өгөөд тэнцвэл төрийн зардлаар, улсын тэтгэлгээр сургана аа. Монголын ирээдүйг боловсролтой залуу үе нь авч явна шүү" гэж хэлсэн, хэлснээ хийсэн Боловсролын ганц сайд. Харин тэднээс хэд нь эргэж ирсэн, хаана ямар ажил эрхэлж байгаа, хэд нь гудамжинд яваа, хэд нь ажлын байр, ажиллах нөхцөл боломжгүй болоод гадагшаа гарсан бэ гэдгийг дараа дараачийн Боловсролын сайд нар хариулах ёстой.

Боловсрол эзэмших нэг хэрэг. Эзэмшсэн боловсролыг нь эх орон нь үнэлдэг, ашигладаг байх чинь өөр асуудал. Үүнийг үргэлжилсэн том бодлогоор авч явдаг юмаа гэдгийг өмнө хэлсэн дээ. Тэрийг нь нутагшуулах хөрс нь байхгүй, боловсон хүчний бодлого үгүй, ажлын байрыг нь суллаж өгөхгүй, ашиглахгүй юм бол боловсролд оруулсан энэ хөрөнгө оруулалт элсэнд асгасан ус болоод л өнгөрнө.

Харамсалтай нь, Л.Гантөмөрийн дараа ажил авсан сайд нар, ялсан нам, Засгийн газарт ийм бодлого, уураг тархи байсангүй. Эсрэгээрээ өөрсдөө давхиж ороод, үр хүүхдээрээ, намаараа нийлээд бүхэл бүтэн санг тоноод дууссаныг сая  харлаа. (Санг нь тоноод зогсохгүй ажлын байрыг нь булаасан. Солонгост очиж хар ажил хий, ийм л сонголт үлдээсэн) Зарим нь бүр тэтгэлгээ авчихаад сургуульдаа очоогүй, амьжиргааны зардлаа сангаас авч байсан, хувийн дансандаа хийсэн, яасан яасан гэнэ вэ. Чадах чадахаараа, даах даахаараа л хулгайлсан байна. ЖДҮ-гээс 950 тэрбумыг гишүүн тус бүртээ өгсөн МАН Боловсролын сангаас хүн түс бүрт 32000 доллар тэгшитгээд тараасан байна. Нэг хүн, нэг хэсэг нь хулгайч байж болох ч бүхэл бүтэн намаараа яаж ингэж хулгайлдаг байна аа. Нөгөө сүрхий “шүгэл үлээгээд” байсан Ерөнхий сайд нь өөрөө сангийн хөрөнгийг “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” гээд тараачихсан байна шүү дээ. Хэн үүнийг ярих вэ?

Тийм болохоор БЗС-г жинхэнээсээ цэвэрлэе гэж байгаа бол хэний хүүхэд хаана, хэдэн төгрөгөөр сурсан, яаж тэнцсэн, ямар оноо авсан, хэд нь зээлээ төлсөн, төлөөгүй, гэрээгээ зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг бүгдийг нь баримт нотолгоотой нь гаргаж тавиад хариуцлагаа ярь, сангаа цэвэрлэ. Тэгээд ийм сан байх ёстой юм уу, үгүй юу? Байвал яаж ажиллах ёстой юм гэдгээ нэг мөр цэгцэлж ав. (Юун нөгөө Үндсэн хууль өөрчлөх барих) Тэгэхгүй нэг, хоёр дээр нүдээ хурцалж байгаад нийтээрээ нүдээд, ард нь асуудлаа нуугаад, намаараа хамгаалаад үлддэг байж болохгүй.

Би хэрвээ шийддэг байсан бол, Л.Гантөмөр гэдэг хүнийг Монголын залуу үеийг “Сур, боловсор, сурсан мэдсэнээ эх орондоо үзүүл” гэснийх нь төлөө, тэр үүд хаалгыг нь нээж өгснийх нь төлөө дөрвөн хүүхдийг нь дөрвүүлэнг нь зээлээр сургана. Босгыг нь даваад орж ирж чаддаг л юм бол. Тэрсэж байгаа ч юм биш. Түмний хүүхдэд боломж нээж өгснийх нь төлөө өөрийнх нь ялгаварлагдаж болохгүй биз дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Кккк (172.69.252.155)
    Пязда чинь зээл шаах мөрөөрөө шаахгүй туяаамааг минь хүртэл шаачихсан байгаа юм даа
    2023 оны 05 сарын 29 | Хариулах
  • Монгол Улсын иргэн (172.69.252.155)
    lambo ч гэх шиг. Улс төрчид та нар Монголын ард түмнийг бага доромжлоорой. Ийм "халтар" нийтлэл бичүүлж өмөөрүүлэхдээ бас л мөнгө төлөө биз, та нарыг арга барил.
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
  • иргэн (172.69.252.154)
    энэ оороо жинхэнэ тролл нь юм биш уу ард иргэд АН, МАН гэж ялгаагуй шуу торолл ЗАЯА минь
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (172.69.45.141)
    Боломжтой айлын хүүхэд байж БЗС-аас мөнгө авч сурсан,эргэж төлөөгүй гэдэгт нь буруутгааад байна.Өөр юм байхгүй.Мөнгөгүй айлын хүүхдийн боломжыг хулгайлсанд л учир байгааг эрхэм сэтгүүлч ойлгоогүй бололтой.
    2023 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.45.134)
    Өмөөрөх хүнээ олвоо
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 4 цаг 46 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 4 цаг 52 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 6 цаг 45 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 6 цаг 51 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 7 цаг 4 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 7 цаг 57 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 8 цаг 16 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 8 цаг 24 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 23 цаг 43 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top