x

НҮБ: Ирэх таван жил түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байна

НҮБ-ын цаг уурын байгууллагаас ирэх таван жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байгаа талаар мэдээлжээ. 

“Ирэх таван жилийн ядаж нэг нь, эсвэл таван жил бүхэлдээ түүхэн дэх хамгийн дулаан байх магадлал 98 хувьтай байна” гэж мэдээлжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, хүлэмжийн хий болон “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдлийн нөлөө нь 2023-2027 онд агаарын температурыг өсгөх төлөвтэй байна.

“Ирэх саруудад “Эль-Нино” үзэгдэл болж, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцсэнээр дэлхийн температурыг урьд ажиглагдаж байгаагүй түвшинд хүргэнэ” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ.

“Эль-Нино, “Ла-Нина” нь дэлхийн олон бүс нутагт цаг уурын эрс тэс үзэгдлийг бий болгодог байгалийн үзэгдэл юм. Ерөнхийдөө “Эль-Нино” нь дэлхийн дундаж температурыг өсгөдөг бол “Ли-Нина” нь эсрэгээрээ сэрүүн болгодог.

“Дэлхийн цаг уурын байгууллага агаарын температур түр зуур цельсийн 1.5 хэмийн босгыг давах төлөвтэй байгааг анхааруулж байна” гэж П.Таалас сэрэмжлүүлээд, энэ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, усны менежмент, хүрээлэн буй орчинд “ихээхэн үр дагавар учруулна” гэдгийг онцолжээ. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж профессор анхааруулсан байна.

Тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд болох Дэлхийн цаг уурын конгрессыг угтан шинэ тайланг танилцуулжээ. Энэхүү конгрессын үеэр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэхийн тулд цаг агаар, цаг уурын үйлчилгээнүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ.

Дэлхийн цаг уурын байгууллагын тооцоогоор, 2023-2027 онд дэлхийн гадаргуу орчмын температур 1850-1900 оны дундаж суурь үзүүлэлтээс цельсийн 1.1-1.8 хэмээр өндөр байх төлөвтэй байна. 2022 онд дэлхийн температур уг дунджаас цельсийн 1.15 хэмээр нэмэгдэж байсан бол 2015-2022 он түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж, улмаар 2016 он хамгийн халуун жил болж тэмдэглэгджээ. 

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 46 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 6 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 10 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 14 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 21 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 10 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 13 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 7 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 4 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 9 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 14 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 31 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 38 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 41 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 47 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 52 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 54 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 18 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top