x

Шилдэг 100 компанийн жагсаалт шинэ жишиг тогтоолоо

-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс Тавантолгой" компани "ТОП 100"-гаас хасагдав-

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим уламжлал ёсоор 2022 оны “ТОП 100” компанийг зарлалаа. 22 дахь жилдээ шалгаруулж байгаа “ТОП 100”-гийн жагсаалтыг “М Си Эс” групп компани тэргүүлжээ. Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлт дээр тулгуурлан тодруулдаг энэ удаагийн шалгаруулалтад “М Си Эс” группийн Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнивишн, Тотал Дистрибюшин, М-Си-Эс Интернэйшнл, Юнисервис Солюшн, М Си Эс Проперти, Интернэйшнл Медикал Сентер, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс зэрэг арван компани шилдгээр шалгарчээ.

“М Си Эс” групп сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 2.5 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлсний 722 тэрбумийг нь өнгөрөгч 2022 онд улсын төсөвт оруулжээ. Эдийн засгийн хүнд үе, цар тахлын жилүүдэд ч ажлын байраа хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн, 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж байгааг нь онцолсон байна. Шагнал гардуулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, "ТОП"-уудын өргөмжлөлийг өргөлцсөнийг уншигчид харсан байх.

Хэрэв анзаарсан бол, энэ удаагийн ТОП 100-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд орж ирсэнгүй. Учир нь МҮХАҮТ энэ удаа ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулсангүй. Өөрөөр хэлбэл, 51 болон түүнээс дээш хувь нь хувийн өмчид суурилсан аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлсэн байна. Тухайлбал, уул уурхайн салбарын топ 10 компанийг “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Монголын алт” компаниуд тэргүүлжээ. Уул уурхайн бус салбарын топ 10-т ХААН, Голомт, ХХБанк, НИК, АПУ компаниуд жагссан байх жишээтэй.

Нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай зэлгий, авилгын асуудал нөлөөлсөн байх. Хоёрдугаарт буюу хамгийн гол нь төр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй, өмчтэй байж болохгүй, төр, иргэн хоёр барианы нэг шугам дээр зогсох ёсгүй гэдэг чөлөөт эдийн засгийн онол, зарчим дээрээ зогссон байх.

Улсаараа “тэг” зогсолт хийсэн Ковидын хоёр жилд жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хоёрхон компани монголчуудын цахилгаан, дулааныг төлөөд, эрчим хүчний салбарыг нь тэр чигээр нь нуруун дээрээ үүрээд явж байлаа. Төрийн компаниуд нь ийм том, ийм давуу, ийм монополь байхад хувийн хэвшил яаж өсч өндийж, тэдэнтэй өрсөлдөх билээ. Чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний тухай хэн юу ярих билээ.  

Эрх баригч намын зүгээс амласан амлалт ч бас бий. Төрийн өмчит компаниудыг задална, зах зээл дээр гаргана, нээлттэй хувьцаат компани болгоно гэдгээ зарлачихсан. Энэ амлалтаа хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, бизнесийн ашиг сонирхол хоёр тус тусдаа байх, төрийн өмчит компаниуд дээр тогтож байгаа улс төрийн эрх мэдлийг задлахад Монголын шилдэг компанийн энэ удаагийн жагсаалт шинэ жишиг тогтоолоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 4 цаг 53 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 4 цаг 59 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 6 цаг 52 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 6 цаг 58 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 7 цаг 11 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 8 цаг 4 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 8 цаг 23 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 8 цаг 31 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 23 цаг 50 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top