x

Украин цэргийн сөрөг ажиллагаа явуулж эхэлснээ зарлав

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк Украины Зэвсэгт хүчний  сөрөг довтолгоон эхэлсэн, украины арми Бахмутад (Артемовск) санаачлагыг гартаа авч эхэллээ гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Мөн тэрээр Орост "Сөрөг байлдааны ажиллагаа" эхэлнэ гэсэн юм.

Подоляк яг юу хэлэв, түүнд итгэж болох уу?!

Подоляк юу хэлэв?

Германы Bild сэтгүүлд ярихдаа, Украин цэргийн тусгай ажиллагааны явцад  санаачлагыг гартаа авч байна. Бахмут дахь байлдаан сөрөг довтолгооны зөвхөн урьдатгал нь. Украины сөрөг довтолгоон олон тооны үйлдэл, зорилгоор бүрэлдэнэ. Украины Зэвсэгт хүчин тэдний заримыг нь Донецк мужид хэрэгжүүлж байна гэжээ. Оросын БХЯ тэр мэдэгдлийн талаар тайлбар өгөөгүй байна.

Украин санаачлагыг гартаа авлаа. Тэр нь Бахмут маргааш чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Хүнд тулалдаанууд үргэлжилнэ. Илүү өргөн утгаар Бахмут нь сөрөг довтолгооны урьдатгал гэж Подоляк хэлжээ.

Тавдугаар сарын 13-нд Браянск мужид оросын онгоцнуудыг унагасан мэдээнд тэр тайлбар хийхдээ, Орост “Украины ЗХ-ний сөрөг тусгай ажиллагаа эхлэн хүчээ авч магадгүй” гэжээ.

Ямар үйл явдлыг Подоляк сануулав?

Тавдугаар сарын 13-ны өдөр Брянск мужид Су-34, Су-35  хоёр сөнөөгч, Ми-8 хоёр нисдэг тэрэг унасан тухай мэдээлэл гарсан юм. Мужийн захирагч Александр Богомаз нэг нисдэг тэрэг унах үеэр нэг эмэгтэй хэлмэгдсэн гэж байв. Запорож мужийн захиргааны зөвлөлийн гишүүн Владимир Рогов сүлжээгээр бичихдээ сөнөөгч онгоцнууд нисдэг тэрэгнүүдийг сөнөөгдсөн, нисдэг тэрэгнүүд, Су-34 бөмбөгдөгчийн багийнхан, Су-35 онгоцны нисэгч амиа алдсан гэжээ.

Хожим Украины Зэвсэгт хүчний спикер Юрий Игнат Клинцовскийн район байлдааны таван техник унасан гэв. Түүний хэлснээр нисэх техникийг Оросын агаараас хамгаалах хүчин сөнөөжээ.

Оросын БХЯ уг хэрэг явдлыг үгүйсгээгүй гэхдээ текникийн төрөл ангилал, тоо, хохирогчидын талаар мэдээллээгүй. "Коммерсант" сонин өөрийн эх сурвалжийн мэдээний дагуу агаарын хөлгүүд нисэхийн бүлэг болж байсан байх гэж бичив.

Подолякын үгийг оросууд хэрхэн хүлээн авав?

Крымыг төлөөлсөн сенатор Сергей Цеков сөрөг тусгай ажиллагааг эхлүүлсэн гэдэг Подолякын үгийг "Барууны мөнгийг саах арга" гэв. Украины улстөрчид ийм мэдээлэл их гаргаж байсан нь дараа нь батлаагүй байсан түүхтэй “Америкчуудын хувьд сөргөлдөөнийг удаах нь ашигтай бол Украинд мөнгө саах нь чухал. Подляка бид сөргөлдөөнийг удаашруулна гэж хэлэхгүй л дээ. Тэгээд л тэр сөрөг тусгай ажиллагааг ярьж байна" хэмээн Цеков ярьжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 52 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 12 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 16 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 19 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 16 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 16 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 19 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 13 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 9 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 15 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 20 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 37 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 44 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 47 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 52 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 57 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 13 цаг 0 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 24 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top