x

Twitter сүлжээний шинэ захирал Хилэн алх Яккарино гэж хэн бэ?

Twitter сүлжээний шинэ ерөнхий захирлаар америкийн NBC Universal  масс медиа компанийн реклам хариуцсан хэсгийн тэргүүн асан Линда Яккарино томилогдлоо. Зургаан долоо хоногийн дараа шинэ ажилдаа орох эмэгтэйн томилгоог тавдугаар сарын 12-нд Илон Маск батлан мэдээлсэн юм.

Линда Яккарино гэж хэн бэ? Тэр тэрбумтантай ямар холбоотой вэ? Линдаг яагаад "хилэн алх" гэж нэрлэдэг вэ?

Маск яагаад Twitter-ийн захиралаас татгалзав?

Хэдхэн сарын өмнө, Twitter-ийн захирал Маск мэдэгдэхдээ хэсэг бүлэг хүмүүс сурталчилгаа олгогчдод дарамт үзүүлж байгаагийн улмаас Twitter ашгийнхаа тал хувийг алдаж байна гэсэн байв. Тэрбумтан 44 тэрбум доллараар сүлжээг худалдан авсны дараа сурталчилгаа байрлуулагчид нь гэрээгээ цуцлах болжээ.

Шинэ эзэн тэднийг тайвшуулан "Америкийн үг хэлэх эрх чөлөөг устгахгүй" гэж амласан юм. Түүгээр ч барахгүй, Маск энэ цагаар "Үгийн эрх чөлөөний үнэмлэхүй хүн" гэдгээ харуулан сүлжээний контентын модерац буюу хяналтыг сулруулав.

Мөн тэрээр царцаагдаад байсан аккаунтуудыг сэргээж эхлэхийн зэрэгцээ топ менежерүүдийнхээ 80%-ийг халсан юм. Дөрөвдүгээр сард тэр ВВС-д ярихдаа реклам байрлуулачдийн ихэнхи нь эргэн ирсэн компани бараг алдагдалгүй болсон гэж байв. Гол нь тэр хэлсэндээ хүрдэг гэдгийг үзүүлжээ.

Шүүмжлэгдсэнийхээ эцэст тэр Twitter дэх өөрийн хуудаснаа олны дунд санал асуулга явуулсан ба түүгээр асуугдагчдийн 57,5 хувь нь түүнийг ерөнхий захирлаас татгалзах хэрэгтэй гэжээ. "Энэ ажлыг авах хангалттай тэнэгийг олонгуутаа тушаалаа өгнө" гэж Маск шоглоом болгон хэлж байснаа хэрэгжүүлж буй нь энэ бололтой.

"Линда бизнес-бизнес ажиллагаанд анхаарч, би бүтээгдэхүүний дизайн ба шинэ технологийг хариуцана" гэж Маск бичжээ.

Twitter сүлжээний шинэ захирал Линда Яккарино гэж ямар түүхтэй хүн бэ?

Линда Яккарино сүлжээний удирдлагад ирснээр, Twitter олон нийтийн сүлжээний шинэ үеийг нээнэ гэж барууны хэвлэлээр бичиж байна. Британийн The Sun сонин түүнийг "Дэлхийн рекламын ертөнцийн гайхамшигтай алдартан" гэж нэрлэсэн байна. Пенсильванийн их сургуулийн 60 настай төгсөгч NBC Universal-д арав гаруй жил ажиллажээ. Компанийн сайтад бичснээр тэр 2000 хүнийг удирдаж, чиглэл нь рекламаас жилдээ $13 тэрбумын ашиг авчирдаг гэнэ.

Яккарино хэлэлцээр явуулдаг хатуу арга барилаараа "хилэн алх" нэр авчээ.

"Яккарино NBC Universal-д ирснээс хойш түүний багийнхан рекламынхаа худалдаагаар $100 тэрбум гаруй доллар олж, дэлхий даяар Apple News, Buzzfeed, YouTube, Snapchat, Twitter компаниудтай арилжааны хамтын ажиллагааг өргөтгөжээ" гэж The Sun сонин магтжээ. Энэ жилийн хоёрдугаар сард Яккарино авъаясыг тодруулах далайг дамнасан YMU компанийн захиргааны удирдагчаар томилогджээ. Энэ эмэгтэй олон зүйлийг бусдаас өөрөөр хардаг хэмээн америкийн хөрөнгө оруулалтын Mediavest Spark компанийн захирал Жон Мушински хэлсэн байна. Гэхдээ заримдаа өөрийн ажилд хэтэрхий их шан хөлс авдаг гэж бас хэлжээ.

Turner рекламын компанийн Дэвид Леви энэ эмэгтэйг удирдаж байсны хувьд компаниа рекламын дэлхийн лидер болгосон хүн гэсэн байна.

Яккарино Маск хоёрыг юу холбодог вэ?

Энэ хоёр хүн нягт холбоотой учир сүлжээний удирдлагын өөрчлөлт хурдтай байна гэж Bloomberg мэдээлэв. Сүүлийн хэдэн сард Яккарино бүхий л аргаар реклам олгогчдын дунд сүлжээний нэр төрийг сэргээхэд нь тусалжээ.

Майамид өнгөрсөн сар болсон рекламын бага хурал дээр тэр Маскийг найз, танил гэж нэрлэн түүнээс том ярилцлага авчээ. Тэр ярилцаж байхдаа реклам өгөгчид Twitter-ээс өөрсдийн сонирхолын хамгаалалтыг хүлээж байна гэв.

Сонирхолтой нь, саяхан Twitter, NBC Universal хоёр Лос-Анжелесийн 2028 оны зуны Олимпыг сурталчлах талаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Яккарино тэр арга хэмжээг сурталчлах эрхтэй болохыг хүссэн гэдэг.

Яккарино ирснээр Twitter хэрхэн өөрчлөгдөх бол

Forbes тэмдэглэснээр, Яккариногийн шинэ тушаал нь реклам олгогчдыг тайвшруулах ба харин Маскийн зарим бишрэгчдыг түлхэж магадгүй гэнэ.

Одоо шинэ тушаалд таарч тохирох эсэхийг хэлэхэд бэрх. Тэр нь түүний бизнес явуулах чадвараас хамаарна. Гол алхамууд хийгдлээ. Хэрэглэгч нарт ямагт сонирхолтой том улстөрчид санаа бодлоо илэрхийлэгчдийн лидерүүдийг тэр татаж чадах уу гэдгээс сүлжээний ажил цаашид хамаарна гэдгийг шинжээчид хэлж байна. Компани нь эхлээд Маскийн хувьд хобби байсан бол одоо байдлыг тогтворжуулж, компанийн тодорхой чиг хандлагатай болоод одоо тэр чадвартай хүмүүст удирдлагаа шилжүүлж байна. Маскт өөрт нь олон тооны төслүүд бий.

Энэ хоёр хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талаар санал нийлдэг. Өөрийн томилгооны хариуд Яккарино "Баярлалаа, Илон Маск! Гэгээн ирээдүйг бүтээх таны эрмэлзлэл намайг эртнээс татаж ирлээ. Таны санаа бодлыг Twitter-т хүргэхэд би баяртайгаар туслана. Мөн бид хамтдаа энэ бизнесийг өөрчилнө" гэж сэтгэгдлээ бичсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 44 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 4 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 8 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 12 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 19 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 8 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 9 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 11 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 5 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 2 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 7 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 12 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 29 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 36 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 39 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 45 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 49 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 52 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 16 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top