x

Монголын анхны JAVA хэлний улсын олимпиадыг зохион байгууллаа

Дэлхийд өрсөлдөх IT инженер бэлтгэх зорилготой “20К Программист” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны JAVA программчлалын хэлний улсын олимпиадыг өнгөрөгч бямба гаригт /2023.05.13/ ерөнхий боловсролын сургуулийн багш болон сурагч гэсэн хоёр ангиллаар зохион байгуулжээ.

MLC Business School болон Европт IT салбараараа тэргүүлэгчдийн нэг Болгарын SoftUniGlobal нарын “20К Программист” төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар Java, Python хэлний сургалтыг амжилттай зохион байгуулж буй. Төслийн хүрээнд программчлалын хэлний цуврал олимпиад явуулах бөгөөд анхдугаар олимпиадыг JAVA хэлээр зохион байгуулав.

Багшийн ангилалд хувийн болон улсын 13 сургуулийн мэдээлэл зүйн багш нар оролцсоноос дараах сургуулийн багш нар түүчээлжээ.

зураг

  • Тэргүүн байр: Nest Education сургуулийн багш Д.Өсөхбаатар
  • Дэд байр: Сант сургуулийн багш А.Батжаргал
  • Гутгаар байр: Амжилт Кибер сургуулийн багш Ц.Ганхүү

Сурагчдын ангилалд 7-12 ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд ерөнхий боловсролын 36 сургуулийн 69 сурагч оролцжээ. Сурагчид SoftUniGlobal-ийн тусгайлан бэлтгэсэн Judge System дэх өгөгдлийг дөрвөн цагийн турш шалгалтын комиссын гишүүдийн хяналт дор хийж гүйцэтгэсэн байна.зураг

  • Тэргүүн байр: Дархан хотын Оюуны-Ирээдүй Цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын тэргүүн байраар шалгарсан)
  • Дэд байр: Nest Education сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын дэд байраар шалгарсан)
  • Гутгаар байр: Олонлог EXE сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын 8-р байрт шалгарсан)зураг

Тусгай байрны шагнал:

  1. Г.Амгалан (Оюунлаг сургууль)
  2. А.Дагвадорж (МУБИС-ийн харъяа ЕБС)
  3. Л.Наранбилэг (31-р сургууль)
  4. М.Анар (13-р сургууль)
  5. С.Билгүүн (Олонлог EXE)
  6. Ч.Ирмүүн (Эрхэт Эрдэм)
  7. Д.Жавхлантөгс (Олонлог EXE)
  8. О.Алтангадас (Олонлог EXE)
  9. Г.Мягмарсүрэн (Олонлог EXE)
  10. Б.Анар (Hobby School of Ulaanbaatar)зураг

Сурагчдын ангиллын сонирхолтой статистик тоон баримтаас хүргэхэд олимпиадад оролцсон нийт 36 сургуулиас улсын харьяатай 14, хувийн сургууль 22 байв.  Дунд ангийн 30 сурагч, ахлах ангийн 39 сурагч тус тус оролцжээ. Нийт 69 сурагчдын 11 нь эмэгтэй сурагч байсан бөгөөд олимпиадын хамгийн отгон оролцогч 12 настай сурагч байв.

“20К Программист” төслийн дараагийн олимпиад Python хэлээр зохион байгуулагдах бөгөөд хугацааны дэлгэрэнгүй тов удахгүй гарахыг олимпиадын комиссоос мэдээллээ. Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг MLC Business School-ийн албан ёсны хуудас болон вебсайтаас авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 10 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 15 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 51 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top