x

Донтолт гэж яг юу вэ?

Донтолт гэж маш олон юм, гэхдээ бүр гүндээ, цаанаа, энэ бол эвгүй байдлаас зугтаах, дааж, тэсэхгүй байгаа бодол, сэтгэл мэдрэмжээсээ зугтаах, бие махбодийн мэдрэхүйгээсээ зугтаах...

АМЬДРАЛААС зугтаах...

ХАЙРЫГ хайх... Бүх “буруу” газраас зугтах...

Зовлон шаналалтай байж чадахгүй байх. Аюултай юм хэрэглэж бас хийж аюулгүй байх гэж үзэх. Одоо байгаа энэ агшинаас зугтааж, өөр тийшээ очих оролдлого. Энэ биеэс гарч, өөр хувилбар луу орох гэж оролдох.

Сэтгэл санаагаа, мэдрэмжээ, өөрийн туршлагаа өөр гадны юм хэрэглэж, эсвэл өөрөөсөө өөр юманд найдан өргөж, өөрчлөх гэсэн оролдлого. Бодис. Хүн. Санаа. Юу байх нь хамаагүй. Юу мэдэрч байгааг чинь мэдрүүлэхгүй л бол юу ч яахав, нүүр тулах ёстойгоо мэдэж байгаа тэр нэг юмтай чинь нүүр тулгахгүй л байвал юу ч яахав. Нүүр тулах ёстойгоо мэдэж байгаа ч тулаагүй бүхэн биднийг байнга ирж зовооно, шүглэнэ.

Шүүмжлэх гэсэнгүй ээ. Өөрсдийгөө шүүмжилж зовоохгүй байх хамгийн чухал. Бид бүгд л ингэдэг. Бид бүгд зугтдаг. Бид бүгд хайдаг. Бид бүгд ямар нэг юманд донтсон байдаг...

Зарим нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, хоол. Зарим нь өшөө хорсол, контрол, манипуляц. Илүү дээр мэдрэмжтэй болгодог юу ч хамаагүй.

Зарим нь өөр хүмүүст донтоно. Тэдний хайр, зөвшөөрөл, анхаарал. Зарим нь итгэл үнэмшил, догма, шашин, гуру, удирдагчид донтоно. Тэд биднийг өөрсдөөс минь аварч магадгүй.

Зарим нь өөрсдийнхөө бодолд, фантазад, ирээдүйд донтоно. Эсвэл гэрээ цэвэрлэхэд. Гараа угаахад. Тавилгаа өөрчлөхөд. Хаалгаа цоожилсоноо шалгахад донтоно. Эсвэл бүх юм төгс төгөлдөр байхад донтоно.

Арай аюулгүй мэдрэмжтэй болгож байвал юу ч яахав. Сэтгэл түгшилээ зохицуулахын тулд юу ч яахав. Энд, яг одоод л байхгүй бол юу ч яахав.

Донтолт олон хэлбэр дүрстэй, гэхдээ гүндээ бол яг одоог хүлээн авахгүй байх, одоогоос зугтаж нисэх, өөртөө хайргүй байх, өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх.

Дан ганц хүчтэй хүслээр бид донтолтыг дуусгаж чадахгүй. Бидний донтолтын объект, хэлбэр дүрс л өөрчлөгдөнө. Бид тамхи татах донтолтоос мөрийтэй тоглоом тоглох донтолт руу шилжинэ. Идэх донтолтоос сүнслэг ертөнцийн донтолт руу шилжинэ. Хайртдаа донтохоос гуру-д донтох руу шилжинэ. Ажилд донтохоос фитнест донтох руу шилжинэ.

Донтолтоос эдгэрэхийн тулд, бид өөрсдийнхөө дотортой нүүр тулах ёстой болно. Зугтахгүй, нүүрээ буруулахгүй.

Бид өшөө хорсол, гашуудал, ганцаардал, айдастайгаа нүүр тулна. Дотор байгаа хоосрол. Дүүргэх гэж оролдоод хэрэггүй. Хоосон орон зай. Маск зүүх гээд хэрэггүй. Магадгүй, магадгүй шүү, бид бүр цөмд нь очино.

Бүх л амьдралынхаа турш нэг юмнаас л нуугдаад байсан тэр юмандаа хүрч ч магадгүй. Тэгээд бид зэврүүн, харанхуй руу шумбаж ороод тэндээс гэрлийг олно.

Одоо байгаа агшинаас зугтаах сонирхолгүй болно, харин хүрч мэдэрч үзэх сонирхолтой болно. Бид Одоод донтоно.

Бид гайхалтай, замбараагүй, сонин, хүчтэй, хүчгүй, эмзэг, мэдрэмтгий өөртөө дурлана. Бид хүн болж төрсөн энэ хувь заяагаа дайраад өнгөрөхөө болино.

Бидэнд хайр өгч чадахгүй хүмүүст хайрлагдахын төлөө өөрийнхөө үнэн байдлаа нуухаа болино. Бусад биднийг ямар байлгахыг хүсэж байна, тийм байх сонирхолгүй болно.

Бид өөрсдийнхөө хамгийн түүхий үнэнг ярьж, үгүй бол үгүй гэдгээ хэлдэг болно. Бид нуувчнаасаа гарч ирээд, ингэж хэлнэ:

ХОРВОО ЕРТӨНЦӨӨ, БИ ЭНД БАЙНА.

БҮХ МУУ МУУХАЙТАЙГАА, ӨӨРИЙНХӨӨ ХҮЧ ЧАДЛААРАА, СОНИН ХАЧНААРАА, МИНИЙ СҮҮҮДЭР БАС ГЭРЭЛ. БИ ЭНД БАЙНА.

Орчуулсан: Freelance Journalist

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 2 цаг 3 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 2 цаг 9 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 4 цаг 3 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 4 цаг 9 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 4 цаг 21 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 5 цаг 15 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 5 цаг 34 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 5 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 21 цаг 1 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 21 цаг 31 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 22 цаг 1 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 22 цаг 33 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 22 цаг 52 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 23 цаг 14 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 23 цаг 16 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 23 цаг 17 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 23 цаг 50 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 23 цаг 51 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 23 цаг 55 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 23 цаг 56 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top