x

Н.Номтойбаяр: АТГ, прокурор хүний царай харж ял өгдөг

Хөгжлийн банкны шүүх хурал гэснээс, АТГ, прокурор “царай хардаг” чинь анхных биш юм байна. Гэм биш зан, гэнэт биш хууч болчихсон ч юм байна.

Одоогоос гурван жилийн өмнө МАН-ын их хурал дотор Н.Номтойбаяр гэж гишүүн байлаа. Хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2016-2017 онд ганц удаа, ганцхан жил ХНХ-ын сайдаар ажилласан. Тэгсэн чинь ажлаа өгснөөс нь хойш гурван жилийн дараа буюу 2020 оны сонгуулийн яг өмнө АТГ албан тушаалын хэргээр /ЭХ-ийн 22.1/ эрүү үүсгээд, прокуророос хүсэлт гаргаад цагдан хориулсан. Цагдан хорьсон сар гарны хугацаанд сонгууль ч болоод өнгөрсөн, Н.Номтойбаяр ч ялагдсан.

Тэр жилийн сонгуульд АН-аас 1, МАН-аас 2 нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдсөний нэг нь Н.Номтойбаяр. Сонгуулийн дараа анхан шатны шүүхээс Номтод 5,5 жилийн ял өгсөн нь Эрүүгийн хуульд бичигдсэн ялынх нь бүр дээдийн дээд хэмжээ. 22.1-д “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жилээр хасч, 1-5 жил хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг бол Номтод 5,5 жил өгсөн.

Гэмт хэрэгт тооцсон үйлдэл нь юу байсан гэхээр ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа ХЭДС-гаас тухайн жилд ААН-үүдэд олгосон 3,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг банкаар дамжуулаагүй, хүүгийн хохирол учруулсан гэсэн байгаа юм. Тэгэхээр нь “Энэ яахаараа гэмт хэрэг болдог юм” гээд дараагийн гурван жил сайд хийсэн С.Чинзоригийн гаргасан ХЭДС-тай холбоотой шийдвэрийг АТГ-т шалгуулахаар өгсөн чинь “Хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Яг адилхан хоёр тушаал, зөвхөн гарын үсэг зурсан сайдын нэр, он саяр хоёр нь өөр. Тэгсэн чинь нэг нь “албан тушаалын” хэргээр ял аваад яваад өгсөн. Тэр үед Н.Номтойбаяр “АТГ, прокурор хүний царай харж ял өгдөг. Улс төр үйлчилдэг газар хууль үйлчилдэггүй” гэдэг "алдарт" үгээ хэлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Давахын шүүх хэвээр үлдээж, Давахын шийдвэрийг Дээд шүүх өөрчилсөн байдаг юм. Ингэхдээ Номтыг ялласан 22.1-ийг нь хүчингүй болгоод 23.5 буюу сайдын албан тушаалтай ямар ч хамаагүй “хайнга хандах” гэдэг зүйл ангиар нэг жилийн ял өгсөн, тэр нь бас тухайн зүйл ангидаа дээд хэмжээ гэж байгаа.

Сүүлд энэ хэргийг МАН-ын 65-ын бүлэг доторх хагарал, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг, бүр сүүлдээ Х.Баттулгын түлхүүрийг нь атгаж байсан “Хонгилын шүүх” гэх мэтийг оруулаад бараг кино хийсэн байдаг. Гэвч, ил харагдаж байгаа ганц үнэн гэвэл АТГ, прокурор хоёр “царай хардаг”, хоёр нүүр гаргадаг гэдэг л үнэн. Шүүх ч гэсэн хэргийг тэгж шийдсэн байдаг юм.

Одоо манай АТГ, прокурор хоёр “Хөгжлийн банкны” гээд бас нэг “хоёр нүүртэй” хэрэг боочихоод шүүхээр хэлэлцүүлж байгаа. Ялгаатай нь Н.Номтойбаярын шүүх хурал хохирогчгүй, гэрчгүй, хэвлэл мэдээлэл ч үгүй, хаалттай болсон. Харин Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй, шууд лайваар үзүүлж байна. Тэгсэн ч гэсэн шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа бид бас дахиад ямар “кино” яриад сууж байх бол доо гэхээс яс хавтайх юм даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 4 цаг 49 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 4 цаг 54 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 6 цаг 48 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 6 цаг 54 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 7 цаг 7 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 8 цаг 0 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 8 цаг 19 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 8 цаг 27 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 23 цаг 46 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top