x

Их Британий Ерөнхий сайд асан Лиз Трасс Тайваньд айлчилна

Их Британийн Ерөнхий сайд асан Лиз Трасс ирэх долоо хоногт Тайваньд айлчлахаар болжээ. Түүнийг тавдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд айлчлал хийх гэж байгааг Тайванийн Гадаад Яамнаас мэдээлсэн байна.

Лиз Трасс айлчлалынхаа үеэр, Тайванийн өндөр албаныхантай уулзаж, тавдугаар сарын 17-нд Тайванийн томоохон судалгааны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээнд үг хэлэхээр төлөвлөжээ. Тус судалгааны хүрээлэн нь салан тусгаарлах үзлийг сурталчилж, “Нэг Хятад” зарчмыг зөрчсөн үндэслэлээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Бээжингийн хар жагсаалтад орсон байгууллага юм байна.

Мөн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзах товтой байгаа талаар Лиз Трассын ажлын албанаас мэдээлсэн байна. Улмаар тэр 1996 онд болсон Маргарет Тэтчерийн айлчлалаас хойш Тайваньд хөл тавьсан Их Британийн ерөнхий сайдын албыг хашиж байсан анхны улстөрч болох юм байна. Хятадын талаар хатуу байр суурь баримталдаг гэдгээрээ нэртэй энэ улстөрч өнгөрсөн оны аравдугаар сард огцорсныхоо дараа Япон болон АНУ-д очиж, Бээжингийн талаар хатуу байр суурьтай байхад уриалж байжээ.

Түүний халааг авсан Ерөнхий сайд Риши Сунак харин, далай дахь үйл ажиллагаа болон хүний эрхийн талаарх бодлогуудаа өөрчлөхийг уриалах замаар Хятадтай харилцаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Харин Лиз Трасс Тайваньд айлчилбал Их Британи, Хятадын харилцаанд асуудал үүсгэж болзошгүй гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Одоогийн байдлаар, британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын жирийн гишүүний статустай энэ улстөрч гадаад бодлогын асуудлууд болон хэт зүүний үзэл баримтлалуудыг шүүмжлэх замаар улстөрийн замналаа сэргээхийг чармайж байна гэж “Гардиан” сонинд бичжээ.

Лиз Трасс Британийн Ерөнхий сайдын албыг сар хагас орчим хашсаныхаа дараа өнгөрсөн оны аравдугаар сард, өөрийнх нь дэвшүүлсэн эдийн засгийн төлөвлөгөө зах зээлд дээр савлагаа үймээн үүсгэсний улмаас огцорч байсныг мөн хэвлэлүүд дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 54 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 14 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 21 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 18 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 11 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 17 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 46 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 54 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 59 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 13 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top