x

"Уртын сайхан хүрэн" дууны түүх буюу Эфү Цэрэнгийн ач Лавандорж гэж хэн байв?

Уртын сайхан хүрэн чинь

Уужмын холоос гишгэгдэлтэй

Уйдашгүй та нараасаа

Ийм л уужмын хол суудаг билээ

Манаран харагдах говь

Манай танай нутаг уу даа

Мартъя гэж санахнаа нь

Зүүдэнд гүйдэлтэй минь илхэн үү дээ

Алдарт уртын дууч Б.Лхамжав, Ж.Дорждагва нарын дуулснаар бидний үед өвлөгдөж ирсэн “Урт сайхан хүрэн” хэмээх энэ дууг саяхан болж өнгөрсөн “Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг дээр Үндэсний урлагийн их театрын дуучин, СТА Г.Отгонзул дахин нийтийн хүртээл болгов. Мөн СУИС-ийн багш н.Отгонжаргал уг дууны түүхийг өгүүлсэн нь үзэгч, сонсогчдын хувьд чухам “мэлмий нээсэн” үйл явдал болов.

Уг дууны түүх нь Манж хааны хүргэн бол “Эфү” Цэрэнгийн хүү Цэнгүнжав, Цэнгүнжавын хүү Лавандорж нартай холбогддог юм байна.

Дуу төрсөн түүх

Хошой чин ван Цэнгүнжавын эцэг Эфү Цэрэнгийн Манж төрд зүтгэхээр болсон түүхийг сэргээн сануулахад, 1687 онд Чингүнжав Халхыг довтлоход түүний эмэг эх Гэцэл хатан өөрийн ач хүү Цэрэнг дүүтэй нь хамт хөтлөн явган нүцгэн зүтгэж, Манжийн цэрэг дээр очжээ. Манжийн хаан Энх-Амгалан Халхын томоохон ноёны үр удмыг (Цэрэн нь Түмэнхэн Сайн ноёны наймдугаар хүү Данжин тойны ач, Чингисийн алтан ургийн хүн) ивээлдээ авч, ордондоо аваачсанаар түүх эхэлсэн аж.

Бага, идэр насаа Манжийн хааны ордонд үдсэн Цэрэнг насанд хүрсний дараа  Энх-Амгалан хаан өөрийн хоёр гүнжийг эхнэр болгон өгсөн бөгөөд хошой “Эфү” цол, бэйсийн зэрэг олгон харьяат ардын хамт Тамирын нутагт буцаажээ.

Эфү Цэрэн манж ноёны хамт

Цэнгүнжав нь Эфү Цэрэнгийн монгол хатнаас гарсан хүү бөгөөд Чингүнжавын бослогыг дарсных нь шагналд хошой ван цол олгож, Улиастайн хязгаарыг захируулахаар томилжээ. Манж хаан Цэнгүнжавыг өөрийн хараанд байлгахын тулд түүний хүү Лавандоржийг 3-4 настайд нь1756 онд Бээжин лүү дуудаж, өөрийн дөнгөж төрөөд удаагүй байсан гүнжтэй ураг барилдуулсан байна. Хожим түүнийг насанд хүрсний дараа 1771 гүнжтэй гэрлүүлж, Лавандоржийг Бээжинд суулгажээ.

1771 онд Цэнгүнжавыг нас барсны дараа хүү Лавандорж нь түүний хэргэмийг залгамжилсан боловч Бээжингээс гарах эрхгүй байсан гэдэг. Зөвхөн тодорхой шалтгаанаар, Лавандоржийн нөлөө Халхад хэрэгтэй болсон үед томилон явуулдаг байсан бөгөөд 1816 онд нас барах хүртлээ амьдралынхаа ихэнх хугацааг (40 гаруй жил) Бээжинд өнгөрүүлжээ.

Энэ үедээ Лавандорж “Урт сайхан хүрэн” хэмээх дууг зохиосон нь өдгөө Дорноговь аймаг, тэр дундаа Хөвсгөл суманд дуулагддаг. Уг дуу нь Дорноговь аймагт дуулагддаг байсан учир өнгөрсөн зууны 60-70-аад онд ноён хутагт Равжаагийн өвөөр бүртгэгдсэн юм байна. Хожим түүхчид энэ дууг Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өлзийт сумын өөлдүүд дунд дуулагддаг байсныг олж мэдээд “Энэ бол Дорноговийн биш, Архангайн дуу юмаа” хэмээн бичжээ.

Лавандорж нь Манж хааны томилолтоор төрсөн нутагтаа ирэхдээ явах зам хол, туулах хугацаа их байсан тул өөрийн нутгаас хэсэг ардыг тайж язгууртан нарын хамт Дорноговь аймгийн Хөвсгөл суманд аваачин суулгаж, Бээжингээс ирэх, буцахдаа буудаллаж амардаг, хол замд сульдсан унаа морьдоо сэлгэж, хоол хүнсээ базаадаг байжээ. Тэднийг албан бичигт “тосгоны ард” хэмээн нэрлэжээ. Тосгоны ард нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын урд хэсэг Сулинхээр, Сайншанд орчмоор нутаглаж байсан бөгөөд Лавандорж жилдээ хоёр удаа нутгаасаа унаа морьд, цагаан идээ, зэрлэг сонгино, жимс зэргийг Бээжин лүү хүргүүлдэг байсан байна.  

Лавандоржийн албан тушаал нь “Хиаг эрхлэх дотоод сайд” буюу Галт зэвсгийн хүрээний дарга, Онцгой байдал, Цэрэг зэвсгийг хамгаалах газар гээд тухайн үедээ Манжийн төрийн том том албан байгууллагыг захирч, хааныг сахиж хамгаалах үүрэгтэй байсан тул нийслэлээс өөрийн дураар гарч явах эрхгүй байжээ.

Лавандоржийн үед зохиогдсон энэ дуу түүний харьяат ардаар дамжин Дорноговь аймгийн Хөвсгөлд сум, Архангайн өөлдүүдийн дуулагддаг байсан байна. Архангайн өөлдүүд гэдэг Галдан бошигтын хойч үе бөгөөд үндсэн нутаг нь Алтайн цаад тал. Өөрийн хүслээр биш, дайн самууны хөлөөр, Манж хааны хүслээр хүний нутагт ирсэн улс нутгаа санахдаа энэ дуулдаг байсан байх хэмээн таамагладаг.

Нэг зүйлийг сонирхуулахад, Лавандоржийн сууж байсан ордон Манжийн үеийн Монгол ван, гүнгийн бүтэн үлдсэн гуравхан ордны нэг бөгөөд Бээжин хотын соёлын өвд бүртгэгдсэн. Хааны ордны арын гудамжинд байдаг энэ ордонд Эфү Цэрэн, хожим түүний ач Лавандорж, мөн түүний ач гуч нар 1930-аад он хүртэл сууж байжээ.

Лавандоржоос хойш түүний үр удам нутагтаа ирээгүй бөгөөд 1916 онд Лавандоржийн жич Наянт Богд хаанд зүтгэхээр хүрээнд ирнэ гэж амласан боловч ирж чадаагүй юм байна. Сүүлд Наянтын болов уу гэхээр захианууд манай Дотоод яаманд ирсэн байдаг ба захианд “Биднийг хятадууд өдөр шөнөгүй харгалзан манаж, гарч чадахгүй байна. Чөлөө завыг үзэж мэдээ явуулав” гэсэн байжээ. Манай тагнуулын байгууллагын судлаачдын үзсэнээр Наянт нь Богд хааны тагнуул байсан  гэдэг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манжаас тусгаарласнаас хойш гуравхан хоногийн дараа Сун Яцсын тэргүүтэй Хятадын хувьсгалчид Дайчин улс буюу Манжийн төртэй хэлэлцээр хийж, Манжийн нутаг дэвсгэрийг бүтнээр нь хүлээж авсан, дараачийн залгамжилсан төр гэдгээ зарлажээ.

Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улсын төр хэзээ байгуулагдах вэ гэдгийг Богдын төр мэдэж байсан гэсэн үг. Энэ тухай Наянттай уулзаж байсан Ширнэндамдин /Хүрээнд сууж байсан Манж амбаны бие төлөөлөгч түшмэлээр Бээжин ажиллаж байсан, Богдын төрийн шадар сайд/ 1931 онд баригдаж, хилсээр яллагдахдаа “Наянт манай хүн” гэж мэдүүлсэн байдаг.

Сүүлд Наянтын ач нарын дурсамжаар Наянт нь 1937 онд нас барахдаа байр сууриа нэлээд алдаж, зээлийн өрөнд ороод түрээсийн байранд амьдарч байсан. Тэр үед ач нартаа “Та нар нутагтаа очих юм бол нүүртэй хүмүүс шүү” гэж хэлж байсан. Үүгээрээ Богдын төрд зүтгэж байсан нь батлагддаг хэмээн түүхчид үздэг байна.

Нэг зүйлийг тодруулахад, Эфү Цэрэн нь тухайн цаг үеийн эрхээр Манжид дагаар орсон, Манжийн төрд зүгэж байсан нь үнэн боловч түүний хүү Цэнгүнжав, Цэнгүнжавын хүү Лавандоржийн хувьд Манжийн төрд зүтгэхдээ Монголын эрх ашгийг хамгаалж, Манжийн төрийн хууль болон Манж хааны амласан амлалтыг ямагт сануулж, үүгээрээ өөрийн улсын эрх ашиг, бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн гэж орчин үеийн түүхчид үздэг юм байна.

Хувь ерөөлөө тэгшилж, хийморио бадрааж яваарай

Дуу бүхэн түүхтэй. Тэр тусмаа дуу амьтай гэдэг. Тэр дууны "амь" нь дуу бүтсэн, зохиогдсон цаг үе, түүхийн нугачаа даваа, туулсан зон олны амьдрал, зовлон жаргал, түүнийг мартахгүй тээж явах үр хүүхэд, ирээдүй хойчид байдаг байх. 

"Дуртмал сайхан" уртын дууны үдэшлэгийн анхны зочноор Үндэсний урлагийн их театрын дуучин Г.Отгонзул, СУИС-ийн багш, уртын дууны концертмейстр Б.Цогтбаатар нар уригдан ирж, ая дуугаа өргөж, дундуур нь уртын дууны төрөл янз, ялгаа, дуулсан дуу бүрийнхээ үүх түүхийг хуучилсан нь урьд хожид үзээгүй сайхан явдал болов.  

Тэр дунд СУИС-ийн багш, уртын дууны концермэйстр Б.Цогтбаатарын хэлсэн нэг үг чихэнд "хонх" мэт үлдэж. Монголчууд морин хуур, уртын дуугаар "гэрийн жавар үргээх" гэж ярьдаг. Буруу яриад, зөв ойлгоод явдаг. Угтаа бол "хувь ерөөл тэгшрэх, хийморь бадраах" шинж чанар, утга агуулгатай юм шүү гэж. Энэ үгийг хүн болгон санаж, тогтоож аваасай. Монгол хүн чинь хувь ерөөлөө тэгшилж, хийморио бадраахын тулд уртын сайхан дуугаа дуулж, хуурын эгшиг, татлагад саатдаг байх нь.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч пүрэв гаригт зохион байгуулсан "Дуртмал сайхан" уртын дууны өдөрлөг цаашид уламжлал болон үргэлжлэх бөгөөд монгол хүний, монгол үндэстний бусдаас ялгарах ялгарал, бас нэг "ондоошил" болсон уртын сайхан дуугаа өвлөн авч үлдэх, үүх түүхийг судалж, үр хүүхэд, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд бас нэгэн хувь нэмэр болтугай.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 6 цаг 4 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 6 цаг 10 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 8 цаг 4 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 8 цаг 10 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 8 цаг 22 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 9 цаг 16 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 9 цаг 35 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 9 цаг 43 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top