x

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн нь ялд унаж, хожигсод хонх цохив

Өчигдөр Оюунтолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хонх цохилоо. Ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Далд уурхайн ашиглалтанд орсноор зэсийн баяжмалын үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдсээр 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс, 330 мянган унц алт үйлдвэрлэнэ. 2030 он гэхэд Оюутолгойн уурхай дэлхийн алт, зэсийн дөрөв дэх том уурхай болно. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээ одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далд уурхайн олборлолтын нээлтэд хэлсэн үгэндээ “Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид баярлалаа” гэжээ. Мөн “Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал бид жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулнагэв.

Гэвч харамсалтай нь Оюутолгойн ордыг анх ашиглалтадоруулсан, хүнд хэцүү зам туулж Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, далд уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар энэ нээлтэд байлцсангүй. Бүр нэр ус нь ч гарсангүй. Тэр байтугай зарим нь ял шийтгэл хүлээж, үлдсэн зарим нь хэзээ мөдгүй ял шийтгүүлэхэд бэлэн байгаа.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг байгуулсных нь төлөө “Монгол улсын эрх ашигт хохирол учруулсан, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон” хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгээд интерполоор эрэн сурвалжилж байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдээд гадаадад зугтаж гарсан этгээдүүдийг албадан авчирахаар эхлүүлсэн “шувуу” ажиллагаанд Ч.Сайханбилэгийн нэр цохиж яваа.

Үнэн хэрэгтээ Дубайн гэрээ гэдэг нь юу байсан бэ гэвэл Монгол Улсын Засгийн газар болон төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХК-иас хөрөнгө оруулагч талтай хамтарч 2015 оны 5 дугаар сарын 18-нд "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" гэдгийг баталсан. Энэ дагуу хөрөнгө оруулагч тал олон улсын банк, санхүүгийн байгууллагаас 4,2 сая ам долларын зээл авч, тухайн үед санхүүжилтгүй зогсчихоод байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нэг үгээр Ч.Сайханбилэг хөрөнгө оруулагч талд энэ эрхийг олгосон гэсэн үг. Түүний үр дүнд өнөөдөр далд уурхайн олборлолт эхлээд, Ерөнхий сайд нь хонх цохиод явж байна.

Гэвч харамсалтай нь, өнгөрсөн бүхий л хугацаанд МАН-ын Засгийн газрууд “Монгол Улсын ашиг сонирхолд хохирол учруулсөн, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж, ноогдол ашиг авах хугацааг хойшлуулсан. Гэрээг байгуулахдаа УИХ-аас зөвшөөрөл аваагүй” гэх мэтээр буруутгаж, Ч.Сайханбилэг нарыг шүүхийн өмнө удаа дараа дуудаж байсан.

Гэрээг байгуулсан нь 2015 оны 5-р сарын 18-ны өдөр. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа тухайн үед Засгийн газарт хамтарч байсан МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаад 2015 оны 6-р сард “Дубайн гэрээ Монгол Улсад хохиролтой болсон” гэдэг дүгнэлт гаргаж байв. Ажлын хэсэгт нь Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан, Уул уурхайн дэд сайд нөхөр орчихсон явж байсан. Ерөнхий сайд цохсон "эх орончид" гэдэг нь эд юм байх.

Энэ хэрүүл, эсэргүүцэл дөрвөн жил хагас үргэлжилсний эцэст 2019 оны 11-р сард УИХ-ын 92-р тогтоол гарч, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай” тогтоол гарч, 2021 оны 12-р сард Дубайн гэрээг цуцалсан. Цуцлахдаа гэрээг байгуулсан өдрөөс биш, цуцалсан өдрөөс эхэлж хүчингүйд тооцохоор болсон байдаг юм. Дубайн гэрээг хүчингүй болгосон тогтоол нь эргэж үйлчлэхгүй гэсэн үг. Тэгэхээр МАН-ын даргын ярьж байгаа "Дубайн гэрээг хүчингүй болгосон" гэдэг яриа хоосон үг, улс төрийн "пиар" юм. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид санхүүжилтээ аваад далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нэгэнт явчихсан, буцаах боломжгүй. Тийм учраас өнөөдөр үр шимийг нь монголчууд хүртэж байна л даа. Дэлхийд эхний дөрөвт орох алт, зэсийн уурхайтай боллоо хэмээн хөөрч, “нэг хүн ноогдох ДБН 10 мянган ам долларт хүрнэ” гэцгээн алга ташиж байна.

Дубайн гэрээг цуцлахтай зэрэгцэж Монголын талын 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтын зардал 2,3 тэрбум долларын өрийг тэглэлээ гэдэг маш том пиар явсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хаяглагдаж үлдэх бас нэг “гавъяа”. Гэхдээ үүнийг хийхийн тулд Засгийн газар дахиад далд уурхайн ажлыг зогсоож байгаад хийсэн. Барилга, бүтээн байгуулалт нь явчихсан байсан. Засгийн газар 2021 оны 12-р сард Дубайн гэрээг цуцалж, 34 хувийн хөрөнгө оруулалт болох 2,3 тэрбум долларыг өрийг хөрөнгө оруулагч тал тэглэсний дараа буюу 2022 оны 1-р сард далд уурхайн тэсэлгээний ажил эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөх, хугацаа хожихын тулд арга буюу УИХ, Засгийн газрын тулгалтыг хүлээж авсан гэсэн үг. Тэгэхээр энэ маань цаашид Монголын талаарх хөрөнгө оруулагч нарын сэтгэгдэлд ямраар нөлөөлөхийг тааж мэдэшгүй л юм. Хоёрдугаарт, гэрээг байгуулах үеийн дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ, одоогийн үнэ ханш хоёрыг харьцуулах боломжгүй. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өмнөхөөрөө байсан бол хөрөнгө оруулагч тал ийм шийдвэр гаргах байсан уу, үгүй юу...

Сануулахад, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2013-2016 онд бүрэн зогссон. Шударгаар хэлбэл манай Засгийн газарт 34 хувьд ноогдох санхүүжилтээ хийх мөнгө ч байгаагүй. Харин ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийсний үр дүнд Дубайн гэрээ буюу “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталснаар ажил эхэлсэн байдаг. Сая далд уурхайн олборлолтын ажил төлөвлөснөөсөө гурван сарын өмнө эхэлсэн. Хэрвээ Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээд явсан бол олборлолтыг дахиад гурван жилээр урагшлуулах боломж байсан гэсэн үг. Тэр боломжийг зэсийн үнийн өсөлттэй уяад үзвэл дахиад өөр тоо гарна. Цаашдаа энэ үнийн өсөлт хэдий болтол хадгалагдахыг бас л таашгүй.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.132)
    Орон сууц барихгүй тэнд ер нь ямар ирээдүй байна Маш хурдан ухаж аваад л явлаа юу
    2023 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Монголд оногдох ноогдол ашиг байна уу
    2023 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 11 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 8 цаг 17 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 10 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 10 цаг 16 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 10 цаг 29 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 11 цаг 22 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 11 цаг 41 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 11 цаг 49 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top