x

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 50 мянга давжээ

Турк, Сирид энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна.

Туркийн Онцгой байдлын газраас өнгөрсөн баасан гаригт мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 44 128 хүний амь эрсэдсэн байна. Харин Сирид 5914 хүн амиа алджээ.

Хоёрдугаар сарын 6-нд болсон эхний газар хөдлөлтөд Туркийн зүүн өмнөд нутаг, Сирийн хойд нутаг өртсөн бөгөөд 7.7 магнитудын хүчтэй байсан бол түүнээс удалгүй 7.6 магнитудын хүчтэй дахин газар хөдөлсөн юм. Байгалийн гамшигт үзэгдлийн дараа 9000 гаруй чичирхийлэл мэдрэгджээ.

Туркийн байгалийн гамшигт өртсөн 11 мужид 240 мянга орчим аврагч, сайн дурынхан үүрэг гүйцэтгэсээр байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим нутагт эхэндээ хүрч очиход хүндрэлтэй байсан ч сэргээн босгох ажиллагаа явуулж, ахиц гаргахын хэрээр амиа алдагсдын тоо нэмэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд хүмүүсийг барилгын нурангинаас эсэн мэнд гаргасан талаар мэдээлэл гараагүй байна. Туркт байгалийн гамшигт өртсөн бүсээс 530 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Туркийн Засгийн газрын мэдээлснээр, 173 мянган барилга нурж сүйдэж, 1.9 сая хүн түр хорогдох байр, зочид буудал, нийтийн байгууламжуудад хорогдож байна.

Туркт газар хөдлөлтөд 20 сая хүн нэрвэгдсэн бол НҮБ-ын тооцоогоор, Сирид 8.8 сая хүн байгалийн гамшигт өртжээ. Олон жилийн иргэний дайны дараа олон хүн хүндхэн нөхцөлд амьдарч байсан Сириэс харьцангуй бага мэдээлэл ирүүлсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байшин барилгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлаад байгаа ч эрх баригчид цаг хугацаанаас илүүтэй юун түрүүнд аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 16 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 11 цаг 36 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 11 цаг 39 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 11 цаг 43 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 11 цаг 50 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 12 цаг 39 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 12 цаг 40 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 12 цаг 42 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 14 цаг 36 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 15 цаг 33 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 15 цаг 38 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 15 цаг 43 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 0 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 8 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 10 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 16 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 21 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 16 цаг 23 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 17 цаг 47 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 17 цаг 53 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top