x

МУУ МУУХАЙ БА УЙ ГАШУУ: Оросын зураачдын хамгийн гунигтай 10 УРАН ЗУРАГ

XIX зууны уран зураачид өчүүхэн хүмүүсийн хувь тавиланг анзаарч, библийн сэдвээс онгодоо дууддаг байжээ.

XIX зууны хоёрдугаар хагаст Оросын эзэнт улсын нийгмийн өөрчлөлтүүд амьдралын олон салбарт гарч нөлөөлжээ. Хамжлагат ёсыг 1861 онд халсан нь тус орны хөгжлийн чухал үе болон урлагт хүртэл хүчтэй нөлөөлөв. Үүнээс хоёр жилийн дараа хөдөлгөөнт зураачдын уран бүтээлийн нөхөрлөл байгуулагдав. Тэд өөрсдийн уран бүтээлдээ өдрийн тулгамдсан сэдвийг гаргаж, хүмүүсийн зовлон зүдгүүрийг тусгаж иржээ. Тэр цагийн хамгийн гунигтай 10 уран зургийг танилцуулья.

Виктор Васнецов

"Орогнолоос  орогнол руу" 1876 он

Третьяковын галарейд хадгалагддаг Васнецовын энэ бүтээл төдийлөн алдартай биш. Тэрээр өчүүхэн хөрөнгөө авч яваа хоёр хөгшнийг зуржээ. Өвгөний хавагнаж улайсан нүүрэнд гэм буруутайн ул мөр харагдана. Тэд түүний өр төлбөрөөс болоод орон сууцнаас хөөгдсөн бололтой. Эмгэний царай нь нь ямар нэгэн илэрхийлэлгүй. Ядуусын дэргэд гунигтай гэмээр нохой зурагдаж зургийн арын дэвсгэрт Петропавловскийн сүмийн цэгцтэй ганжир дүрслэгджээ.

Энэ зураг нь залуу зураачийг алдаршуулсан гэхдээ түүнийг Васнецовыг үлгэрийн сэдэвт зураач гэдгээр илүү сайн мэддэг.

"Алёнушка" 1881 он

Васнецовын 1881 онд зурсан "Алёнушка" зургийг түүний үлгэрийн зургуудад хамруулдаг гэтэл зураач тэгж бодоогүй юм. Гунигтай зургийг тэр тариачин эмэгтэйгээс зуржээ. "Түүнтэй анх тааралдаад түүний нүднээс цэвэр орос асар их гуниг, ганцаардлыг олж хараад алмайрч билээ" гэж бүсгүйн харцыг буулгаж чадсан Васнецов хожим дурссан байдаг.

Эхлээд зургийг "Аленушка (Дурочка)", гэхдээ "Дурочка-тэнэг" гэсэн үгээр ард олон мангарыг биш өнчин өрөөсөн охидыг нэрлэдэг байжээ. Тэдний бурхан тэнгэртэй холбоотой гэж өрөвдөж, хүндэтгэдэг байлаа.

Аленушкагиын ард бөглүү нүсэр ой зурагдсан нь зургийн дарамталсан санааг улам тодотгож өгчээ. Бүсгүй амьдралын мананд төөрөгдөн орон гэрийн замаа олохгүй мэт. Гэхдээ зураач Аленушкад найдвар үлдээснээ түүний толгойн дээрх мөчирт суусан найдлагын бэлгэдэл гэх алтан хараацайн дүрсээр илэрхийлжээ.

Николай Ярошенко

"Анхны хүүхдээ нутаглуулж яваа нь" 1893 он

XX Зуун хүртэл Оросын нийгмийн бүх давхрагад хүүхдийн үхэл өндөр төвшинд байсан юм. Эцэг эхчүүд нь нялх хүүхдүүдээ нутаглуулах нь ердийн үзэгдэл байсан ба нэг тийм эмгэнэлийг Николай Ярошенко зурагтаа буулгажээ.

Хар бараан хувцастай хосууд хазайж муруйсан загалмайтай цасанд дарагдсан нутаглуулах газрын замаар араас нь нутаглуулагч ахимаг насны хүн дагажээ. Эх нь нялхын гоёж чимсэн авсыг хүүхэд мэт тэврэн энгэртээ наажээ. Нутаглуулагч ийм зовлон их үзсэн болохоор тайван тамхиа сорон явна. Түүний хувьд нялхын булшийг ухах нь ажил юм.

Владимир Маковский

"Оруулахгүй ээ" 1892 он 

Архидалт Оросын хамгийн их дэлгэрсэн нүгэл байсан юм. Уран зургууд дунд энэ гунигт сэдэв нэлээдгүй их байдаг. Владимир Маковскийн "Оруулахгүй" зурагт нэг тийм ердийн гэмээр сэдэв зурагджээ. Хүүхэд нь наалдсан эмэгтэй уушийн газрын хаалгыг дэргэд нөхрийнхөө өмнө зурагджээ. Нүдэнд нь цөхрөл, айдас бууж амаа ангайн орилохын өмнө байна. Түүнийг байрнаас хөдөлгөх аргагүй гэмээр их шийдэмгий гэмээр харагдана.

Ер нь бол архичин нөхөрт нь ийм саад юу ч биш. Тааруухан замбараагүй хувцасласан нөхөрт нь ийм саад бишгүй байсан ба одоо удалгүй тэдний тэмцэл хэрхэн төгсөх нь ойлгомжтой. Арын дэвсгэрт нь XX зууны таван давхруудтай тун адилхан байшингуудын дээвэр харагдана.

Николай Ге

"Нандин сэтгэл, Жүүд" 1891 он

Николай Ге энэ зурагтаа хүний сэтгэлийн тарчлааныг гаргахаар оролджээ. Энэ библийн сэдэвт зураг нь "Тарчлаант" цувралд нь хамаарах бөгөөд зураач  буруу харан зогссон ганцхан хүнийг сарны гэрэлд зуржээ. Тэр нь жүүд бөгөөд  урван матсан Исус Христийг нь авч яваа бамбартай цэргийнхнийг тэр харан зогсох ажээ. Ийм жүүд бид бүгдэд байх ба тэр нь хүний тэмүүлэл шүтээн алга болоход төрнө. Энэ сэтгэлийн тарчлааныг тэр Нандин сэтгэл гэж нэрлэн энэ сэдэвтэй холбожээ. Хүйтэн сарны туяа нь хүний сэтгэлийн хуншгүйг гарган үзүүлж байна. Гэсэн ч шүүмжлэгч нар уг зургийг нь сулхан, дорой зураг гэж нэрлэсэн байдаг.

Василий Перов

"Усны бассейны дэргэдэх дараалал" 1865 он

Заяагүй хүмүүсийн тухай зургийн талаар ярихад хамгийн түрүүнд Василий Перов нэр санаанд орж ирнэ. Тийм хүмүүс усны дараалалд зогссон байгааг бид 1865 оны зургаас нь харж байна.

Москвад тэр цагт усан хоолой байхгүй усыг бассейн гэж нэрлэгдсэн саванд хадгалдаг байжээ. Тэдний усаар дүүргэх нь төлбөртэй, ус зөөгчид дүүргэнэ. Эсвэл өөрсдөө төлбөртэйгээр дүүргэнэ. Шөнө тэднийг манаж хардаггүй байсан ба ядуус хувингаа дүүргэж авахаар цуглардаг байлаа. Голдуу л хүүхэд хөгшид цугларна.

Тройка 

"Гурвал" 1866 он

Перовын хамгийн танил зураг нь өмнөх зургийн сэдвийн үргэлжлэл гэхээр... Хамаг хүчээр торхтой усыг дээш чирэн яваа хүүхдүүд зовлонг үзүүлж буй. Тариачдын хүүхдүүдийг хот руу зарцлуулахаар явуулдаг байв.

Перов гурвалынхаа лидерийн натурыг удаан хайсан. Эцэст нь тэр эхтэйгээ явсан Вася гэдэг хүүтэй тааралджээ. Зураач хүүг нь зурахаар эхийг нь удаан ятгаж байж зөвшөөрүүлжээ. Эх нь үлдсэн ганц хүүгээ зуруулах дургүй байв.

Хэдэн жилийн дараа зовлонд шаналсан эмэгтэй ирээд түүнээс уг зургийг худалдан авахыг гуйжээ. Ганц хүү нь нас барсан байв. Третьяковын галарейд байсан зурагтаа Перов тэр эмэгтэйг зураач авч очин үзүүлжээ. Эмэгтэй зургийн өмнө удаан мөргөн уйлж байсан гэдэг. Үүнийг харсан Перов тэр эмэгтэйд зориулан хүүгийнх нь хөргийг дахин зурж өгсөн гэдэг.

Василий Поленов

"Өвчтөн" 1886 он

Поленовын уран бүтээлд  энэ гунигтай зураг түүний хувийн зовлонг өгүүлжээ. Тэр эхлээд хайрлаж явсан Мария Оболенскаяг алдаад дараа нь түүнд хайртай байсан Елизавета Богуславскаягаас хагцжээ. Эцэс сүүлд нь ихэр хоёрын Верагаа алдсан байлаа. Хоёр хувилбараар зурагдсан бүтээл дээрээ Поленов 13 жил ажиллажээ.

1886 оны зурагт ногоон бүрхүүлтэй дэнлүүнд гэрэлдэх төдий тасалгаа зурагдсан. Өвчинд шаналсан бүсгүйн царай нь бараг харагдахгүй, түүний өдрийн тоо гүйцсэнийг зураач үзүүлжээ.

Илья Репин

"Тэнхээтэй эр" 1877 он

Энэ хөргийг Репин төрлөх Чугуевтаа зуржээ. Үс нь өрвийж сэрвийсэн эрэгтэй зургаас биднийг харна. Тэр өрөвдөлтэй харагдах авч нүдэнд нь далдын хүч нь хүчин тамир нь харагдаж, хэн нэгэнд буруутгаж байгаа мэтээр харагддаг. Хүнд амьдрал түүнийг эрт хөгшрүүлсэн ч тэр сэтгэлийн тэнхээгээ алдаагүй харагдана.

Иван Крамской

"Лусын дагинууд" 1871 он

Николай Гоголийн "Тавдугаар сарын шөнө буюу Усанд осолдсон эмэгтэй" Туужаар энэ зургаа Крамской зуржээ. Зургийн эхэнд эргийн дагуу азгүй дурлалаас болж зовсон бүсгүйг дагинууд усанд татан оруулж буйгаар зурагджээ.

Гунигт зургийг усанд живэгчдийн царайг сарны гэрэлд гарган зурсан нь  үзэсгэлэнт лусын дагинууд байдаг гэдэгт итгүүлмээр... Зургийн арын дэвсгэрт Гоголийн бичсэн эзгүй, хорлонт байшингууд харагдана. Зургийг хөдөлгөөнт нөхөрлөлийнхний анхны үзэсгэлэн дээр үзүүлсэн ба дараа нь түүнийг Павел Третьяков худалдан авчээ. Зургийн талаар мөн л олон  янзын далдын хүчний  яриа гарч байлаа. Шөнөөр галарейд гунигтай дуу сонгогдох болсон. Зургийг сарны гэрэл тусахгүй газар өлгөснөөр дагинууд тайвширсан хэмээн яригддаг байв. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 43 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 3 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 8 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 58 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 3 цаг 0 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 12 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 14 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 23 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 8 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 11 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 24 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 16 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 34 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 39 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 45 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 5 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 11 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 17 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 24 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 32 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Г.Занданшатарын гурван засуул, бас… Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top