x

Газар хөдлөлтийн дараа Турк гурван метраар хөдөлсөн байна. Дараа нь Крым үү?

Хойг хаашаа яагаад “хөвөх” магадлалыг физик-математикийн ШУ-ны доктор ийн тайлбарлав.

Турк, Сирийн хил дээр болсон хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлт түүхэнд хамгийн их сүйрэо учруулсан гамшгуудын нэг гэж бичигдэнэ. Сүүлчийн мэдээгээр Туркт 20000 гаруй, Сирид 1300 гаруй хүн амиа алдаад байна.

Сейсмологчид ярих нь газар хөдлөлтөөс Арабын литосерын хавтан баруун өмнө чиглэлд Анаийн хавтан руу дөхлөө гэж байна.

"Сири, Турк хоёр  3–5 метраар хөдөлсөн" хэмээн нэг ярилцлагадаа, Италийн Геофизик, галт уулын судлалын Ерөнхийлөгч Карло Дольони хэлээд хиймэл дагуулын ажиглалт илүү нарийн мэдээлэл өгнө гэжээ.

Харин Оросын ШУА-ын газар дэлхийн хүрээлэнгийн инженерын сейсмологийн ба сейсмо үнэлгээний албаны дэд захирал Рубен Татевосян "Бүхэл бүтэн орны байдал өөрчлөгдсөн тухай энд хэлэгдээгүй. Харин Турк хэдэн арван секундын дотор 150 километрын газрын хагалбарын дагуу хөдөлсөн тухай хэлэгдэж байгаа юм" хэмээн тайлбарлав.

Сануулахад, Турк-Сирийн газар хөдлөлтийн магнитуд нь 7,4 балл байсан. Түүний цуурай олон газруудад тухайлбал, Альп-Гималайн сейсмологийн бүсэд багтдаг Крымд хүрч мэдрэгджээ. Эрдэмтэд энэ гамшгийн дараа хойг эрсдлийн бүсэд тодорхой хэмжээгээр орсон гэж сануулж байна.

"Крым ба Турк Хойд Анатолийн тектоникийн хагалбараар тусгаарагдсан байгаа. Туркийн газар хөдлөлт нь Арабын тектоник хавтангийн Зүүн Анатолийн хагалбар дээр гарчээ" гэж Крымын астрофизикийн обсерваторын шинжлэх ухааны ажиллаггааны дэд захирал Александр Вольвач хэлэв.

Урт хугацаа, их магнитуд нь энэ бүсэд хүчний шинэ тэнцвэрийг гаргасан байж магадгүй. Африк, Еврази ба Арабын хавтангууд хоорондоо холбоотой учраас хаа нэгэнд нь хүчний тэнцэр алдах нь нөгөөд нь нөлөөлнө.

Эрдэмтэн Вольвачийн хэлснээр, Крымын хойг нь тектоник хавтангуудын хөдөлгөөний улмаас урсгалын дагуу хөвөж яваа мэт. Олон жилийн өмнөөс хойг жилдээ дөрвөн сантиметраар зүүн хойд зүг рүү хөдөлдөг нь тогтоогдсон байгаа. Туркийн газар хөдлөлт тэр хэмжээг өөрчилсөн байх магадлалтай. Үүнийг тогтоохоор бид ажиллаж байна гэж хэлжээ. 

Нэг тив нэг далай: 300 сая жилийн дараа дэлхий ямар байх вэ?

Номхон далай алга болоод оронд нь Энэтхэг-Атлантын далай гарч ирнэ. Бүх тивүүд нийлээд Амази гэсэн нэртэй ганцхан тив болно. Ийм дүгнэлтийг Австрали, Хятадын эрдэмтэд хийжээ. Гэхдээ ийм болтол нь наад захдаа 280 сая жил хүлээх хэрэгтэй болно. Тэдний саяхны энэ судалгаа National Science Review сэтгүүлд хэвлэгджээ.

Дэлхийн тивүүд 600 сая тутам нийлэн нэг тив болдгийг аль эртнээс мэджээ. Жишээлбэл тийм тив нь эртний Пангея байсан юм. Ойрын дахин нийлэлт хүртэл 300 хүрэхгүй сая жил үлджээ. Геологийн хэмжигдэхүүнээр...

Шинэ супер тивийг Амази гэсэн болзолт нэрээр нэрлэжээ. Номхон далайг гатлан нийлэх Америк, Ази хоёрын нэрний дагуу Амази гэсэн болзолт нэрийг гаргажээ. Энэ нийлэлтэд Азид хамгийн түрүүнд нийлэх Австрали чухал үүрэгтэй бөгөөд тектоник хавтангуудыг нийлүүлэх нэг ёсны “цоож” нь байх юм.

Дэлхийн томоохон далайн хувь тавилан гашуудалтай. Дэлхийн хамгийн их ус бүхий далайг шуургагүй байснаас Номхон далай гэж Магеллан нэрлэсэн байдаг. Одоо энэ далай жил тутам 10 сантиметраа алдаж байна. Түүнийг хоёр талаас нь Америк, Ази хоёр шахаж байна.

Зургийн доод талд гурван зуун сай жилийн дараа ямар болох гурван хувилбар зурагджээ. Тивүүд нийлсэн тохиолдол бүх далай тэнгис нэгэн супер далайг үүсгэнэ гэж Хятад, Австралийн эрдэмтэд үзэж байна.

Хэрэв одоо олон орнуудад живэх аюул нүүрлээд байгаа бол 300 сая жилийн дараа байдал өөрөөр эргэн далайн төвшин мэдэгдэхүйцээр буурна. Ганцхан тивд хуурайшилт ихтэй. Өдрийн хэмийн хүчтэй савчилт бий болох гэнэ.

М.ЦОГТ

Эх сурвалж: Кертиний их сургуулийн сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 11 цаг 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 0 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 4 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 11 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 0 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 1 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 3 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 14 цаг 57 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 15 цаг 54 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 15 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 4 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 21 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 31 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 37 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 42 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 16 цаг 44 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 8 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top