x

Зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт хүндрэхээр байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35% нэн их, 41% их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймаг зудын эрсдэл ихтэй гарчээ.

Тодруулбал, зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын  Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см зузаан цастай байна.

  1. Баян-Өлгийн Сагсай

  2. Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь

  3. Ховдын Булган, Алтай, Үенч

  4. Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг

  5. Өвөрхангайн Бат-Өлзий

  6. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ

  7. Орхоны Жаргалант, Баян-Өндөр

  8. Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат

  9. Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант

  10. Улаанбаатарын Налайх

  11. Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо

  12. Сүхбаатарын Асгат, Халзан

  13. Дорнодын Булганд цасны зузаан 11-20 см.

Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.

Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг дөрвөн янзаар хийдэг.

  1. Өдөр тутам цаг уурын ажиглалтын талбайд өглөө бүр 08:00 цагт

  2. 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10, 20, 30/31-нд)

  3. Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа жил бүрийн нэгдүгээр сарын дунд арав хоногт орон даяар, багийн нутгаар

  4. Цаг үеийн нэмэлт ажиглалт цас ихтэй хүндэрсэн газарт гэсэн хөтөлбөрийн дагуу хийдэг.

Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөлөөлж байна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ХАА-н цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ Уржигдар 18 цаг 02 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ Уржигдар 18 цаг 00 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ Уржигдар 17 цаг 59 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв Уржигдар 17 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ Уржигдар 17 цаг 58 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо Уржигдар 17 цаг 57 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ Уржигдар 17 цаг 56 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Уржигдар 17 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа Уржигдар 17 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо Уржигдар 17 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна Уржигдар 17 цаг 53 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ Уржигдар 17 цаг 52 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ Уржигдар 14 цаг 06 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 05 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон Уржигдар 14 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо Уржигдар 14 цаг 00 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа Уржигдар 14 цаг 00 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө Уржигдар 13 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ Уржигдар 13 цаг 57 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ Уржигдар 13 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Их Наран улсад Хаан яг ингэж төрдөг Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай...
Top