x

"Эрх баригчдын чин хүсэл иргэдээ ядуу амьдруулах"

Та, бидний амьдралд татвар дарамт болж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

Дэлгүүрт шивүүлсэн барааныхаа баримтыг тухтай нэг хараад үзээрэй. Үнэндээ НӨАТ-ын 10 хувь гэдэг чинь биднийг өдөр тутам мэрж байна. Авсан бараа бүрийнхээ үнийг 10 хувиар нэмэгдүүлж төлнө гэдэг толгой сэгсэрмээр. Далд эдийн засгийг ил болгох гэж байгаагаа тухайн үедээ хууль санаачлагч нар учирлаж байсан. Уучлаарай, даанч тэр нь амьдрал дээр эсрэгээрээ. Тийм л байсан юм бол НӨАТ-ын буцаалтад хоёрхон хувийг нь бодож өгөхгүй байх байлаа. Үлдсэн найман хувийг татвар “нэрээр” иргэдээс шууд дээрэмдэж байна. Татварын дарга нар ярьдаг л даа. НӨАТ-ын систем улс орон бүрд л байгаа гэж. Хамгийн хөгийн нь Япон, АНУ гэх зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй, хөдөлмөрийн үнэлэмж нь дээгүүрт тооцогддог  улс орны иргэдтэй ядарсан монголчуудыгаа харьцуулчихдаг. Ийм л амьдралаас тасарсан дарга нар та, бидний дээр даналзаж байгаа нь харамсалтай. 

ХАОАТ суутгаад авчихсан орлогоос чинь НӨАТ, 10 саяаас дээш орлогоос дахиад татвар гэх мэт давхар давхар татварууд иргэдийг ард түмнийг туйлдуулж байгааг ойлгох цаг болсон. Ойрын өдрүүдэд нэг зүйл маш тодорхой ажиглагдлаа. НӨАТ-ын буцаалтын өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг өгөх гэж буйгаа татварынхан сошиалд “сэвж” өгч байна. Аль гурав, дөрвөн хоногийн өмнөөс л “НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 28-наас шууд шилжүүлнэ” гэх утгатай  постыг түгээх нь тэр. Автобусныхаа мөнгийг яая даа гэж байгаа ард түмэн нь хэн нэгэн зүгээр мөнгө өгөх гэж байгаа юм шиг, төр засгаас хувь хишиг хүртээх гэж буй аятай талархаж, баярлаж байгаа гэж. Энэ бүхний төгсгөлд дүгнэхэд, эрх баригчид иргэдээ ямар нэгэн байдлаар ядуу байлгаж, туйлуудуулж байх чин хүсэлтэй. Яагаад гэвэл, халаас хоосон ард түмний тархийг угаах амархан гэж боддог бололтой. Ямар сайндаа өөрсдөөс нь хурааж авсан 10 хувийнх нь хоёр хувийг өгөхдөө хүртэл хувь хишиг тарааж буй мэтээр аашилж байгаа нь аймшигтай.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Ямарч хуульгүй ямар олон. Суурь хураамж гэдэг луйврын татвар авдгийг ард түмэн мэддэг болов уу
    2023 оны 02 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 9 цаг 48 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 9 цаг 54 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 11 цаг 47 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 11 цаг 53 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 12 цаг 6 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 59 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 13 цаг 18 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 13 цаг 26 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top