x

Цэвдэг охид, зэгсэн хөвгүүд

Хотын төвийн ерөнхий боловсролын сургуульд хагас өдөр саатав. Тус сургуульд зөвхөн 9-12 дугаар ангийнхан суралцдаг учир бусад сургуультай харьцуулахад анги бүлэг цөөтэй. Тиймээс нэг ээлжээр хичээллэдэг аж. Манай сурвалжлах баг хичээл тарах үед очиж таарсан учир сургуулийн орчин хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үсээ задгайлж, зүсээ гоодсон охид энд тэндгүй холхиж, ганган пүүз, элдэв зүүсгэлээр гоёсон хөвгүүд хаа сайгүй үзэгдэнэ. “Хүүхдүүд хээнцэр болжээ” гэх бодлыг эмэгтэй хүний хашхирах чимээ “эвдэв”. Хашхираан сонсогдсон коридорт дөхөж очиход өсвөр насны хоёр охин бие бие рүүгээ “үсчиж”, бүр үсдэлцэж байв. Тэнд сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, багш, сурагчид цөм цугларсан байсан ч уурссан охид жишим ч үгүй “цамнаж”, нэгнээ үгийн муугаар утна. Чих халууцмаар. Тэдний ийн уурсаж, уралцах дээрээ тулсан шалтгааныг мэдэхгүй ч хүүхэд хүүхдэдээ тэр битгий хэл хүн хүндээ ч гаргаж боломгүй авир шиг санагдсан юм.

Хамгийн харамсалтай нь уг үйлдэл нэг, хоёр хүүхдийн бус охидын нийтлэг хандлага. Хараалын үгсээр “цэц булаалдаж”, электрон тамхи энгэрээсээ зүүсэн охид сургуулийн орчинд төдийгүй хотын гудамжаар дүүрэн байна. Тэд хоорондоо “үзэлцэж”, хүчирхийлэл үйлдэж, хэн нэгнийг элдвээр өөлж, насанд хүрэгчидтэй ч зүй бус харилцсаар буй.

Энэ талаар дээрх сургуулийн нийгмийн ажилтан учирлаж, сургуулийнхаа хийгээд өөрийнхөө нэрийг нууцлахыг хүсэн, бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Хүүхдүүд улам хэрцгий, харгис болж байгаад эмзэглэдэг. Ялангуяа, охид аймшигтай болсон. Тэд бие биедээ хүч хэрэглээд зогсохгүй хөвгүүдийг ч дээрэлхдэг. Бүр сургуулийн манаач ахыг 11 дүгээр ангийн хоёр охин гуйлгачин, ядуу, халтар гэх мэтээр дуудаж, доромжилсон тохиолдол ч гарсан. Багш нарыг ч өмссөн зүүснээр нь өөлнө. Багшийгаа хятад хувцастай, хямдхан утастай гэж хэлсэн хүүхдүүд ч бий. Хамгийн хэцүү нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ алдаа, дутагдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдээ хэнтэй нийлээд, юу хийгээд явааг нь ч анхаардаггүй” гэсэн юм.

Өөр нэг тохиолдол

“Миний хүү гуравдугаар анги. Саяхан хичээлдээ яваад ирэхдээ цамц нь урагдчихсан байсан. Яагаад цамцаа урсныг нь асуухад, ангийнх нь охид хайчилсан байж таарсан. Хүү маань их даруухан. Хэр барагтай бол хэл ам хийж, хүүхдүүдтэй муудалцдаггүй. Очоод багштай нь уулзахад “Ийм тохиолдол олон гарсан. Эцэг, эхэд нь хэлсэн ч өөрчлөгдөхгүй байна. Та сургалтын менежерт гомдол гаргаарай” гэж хэлсэн. Гэтэл сургалтын менежер нь “Хүүхдүүд өөрсдөө учраа олох байх. Аахар шаахар асуудлын араас хөөцөлдөх зав байхгүй” гэв. Аав, ээжтэй нь уулзахад “Эрэгтэй юм байж охин хүүхдэд дээрэлхүүлж байгаа хэрэг үү” гэж тавласан. Охид нийлээд, хөвгүүдийг үргэлж шоглодог. Хичээлийн хэрэгслийг нь баллаж, сохолно. Сүүлдээ хувцас, хунарыг нь урж байна” гэж халаглав. Тэрээр хүүгийнхээ асуудлыг шийдвэрлэх гэж олон хүнд хандсан боловч хэн ч хэрэгсээгүй бөгөөд хүүг нь охидод дээрэлхүүлдэг, доожоогүй нэгэн гэж шоглох хүн олон байсан гэнэ.

Хөвгүүдийг биш бүгдийг хүмүүжүүлье

Буурлыг үл хүндэтгэдэг, бурууд шунахай, бусдад дээрэлхүү, дарангуйлагч охидыг ХЭН бий болгов. Мөн хөвгүүдийг хүлцэнгүй, цөлх болгосны буруутан ХЭН бэ?

Энэ асуултын хариулт тун энгийн. Ерөөсөө л өнгөрсөн 10 гаруй жилийн турш хэн бүхний ярьж, хэвлэл бүрийн мэдээлж ирсэн жендер, феминизм, охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зэрэг ойлголтууд манайд ийн нутагшив. Уг нь дээрх ойлголтууд хүйсийн тэгш оролцоо, тэгш боломжийг төлөвшүүлж, нас, хүйсээс хамааралтай хүчирхийллийг таслан зогсоох зорилготой. Гэвч бид эдгээр хэллэгт дөрөөлөн хөвгүүдийг хүчтэй байхыг номлож, өөрийгөө бус охид, эмэгтэйчүүдийг хайрлахыг сургаж ирлээ. Харин охидод хэн нэгэнд хайрлагдаж, өөрийгөө өргөмжилж, бусдыг үл тоож, бусармаг авирлаж болох юм шиг ойлголт өгч, оодруулсаар олон жилийн үдлээ. Улмаар хөвгүүд хүчирхийллийг тэвчиж, охид өмгөөлөл, хаацайллын дор хүчирхийлэл үйлддэг болжээ.

“Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ-ын тэргүүн, жендерийн шинжээч, сургагч багш, гэр бүлийн зөвлөх, М.Цасчихэр

Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүйсээр нь ялгаварлаж харьцаж, хүмүүжүүлж байна. “Энэ нийгэм хөвгүүдэд яасан халтай нийгэм вэ” гэж нэг ээж цахимд нийтэлсэн байсан нь үнэн санагдсан. Хаа ч очсон хөвгүүдийг “Эрэгтэй юм байж олон юм ярилаа”, “Эр юм байж нялцганаад уйллаа” гэх мэтээр шүүмжилдэг. Хаана ч байсан эрчүүд илүү ачаа үүрэх ёстой гэж багаас нь сургадаг. Энэ нь жендерийн буруу хүмүүжлийг хүүхдэдээ олгож байгаа хэлбэр. Хүн гэдгээр нь хүндлэлтэй хандъя. Хүнийг хүн л гэж хар. Хүйс хамааралгүй.

Эрхээ дархалсан эмэгтэйчүүд

Охидын эрхийг дархалж, хөвгүүдийг эрхлэх, эмзэглэх эрхгүй мэт өсгөсний балаг дээрхээр дуусахгүй. Хараал хэлж, архи тамхи хэрэглэж, агсамнаж, ноцдог эмэгтэйчүүд олширч байхтай зэрэгцээд өөрийгөө илэрхийлж, мэдрэмжээ хуваалцаж, амьдралын асуудлыг голч хардаг эрчүүд цөөрсөөр байна. Түүнчлэн эрэгтэйчүүд сэтгэл, мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаагаас үүдэж, амиа хорлох тохиолдол ч элбэг байна. Албаны эх сурвалжаас гаргасан мэдээллээр, амиа хорлогсдын 90 хувь нь эрэгтэйчүүд байгааг тогтоожээ. Хамгийн харамсалтай нь, 10-34 насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт болсон байна. Тэгэхээр нийгмийн буруу хандлага хэсэг хүмүүсийн амь насанд ч халтай байгаа юм. Мөн гэр бүл салалтын суурь шалтгааны нэг ч энд өгүүлж буй асуудал байж болзошгүй. Учир нь охид, эмэгтэйчүүд гэр бүл, хосын харилцаан дээр ч эрх, ямбаа өөгшүүлэх хандлагатай байдаг. Түүнчлэн хамтрагчаа бүрэн хараа хяналтдаа байлгаж, мөрдөж мөшгөн, хувийн орон зайд нь хэт халддаг. Бүр эрчүүдэд хувийн санхүүгээ өөрөө удирдах ч эрх чөлөө олгодоггүй байна. Энэ нь насанд хүрсэн хүмүүсийн харилцаанд төдийгүй өсвөр насныхны хайр дурлалын харилцаан дээр ч ажиглагддаг аж.

“Гүнж” төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах

Хайртай хүнийхээ хувийн орон зайг хүндэтгэх тухай хичээл заахад хөвгүүд сайн ойлгодог. Харин охид хөвгүүдийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй. Үерхэхдээ л фэйсбүүкийнх нь нууц үгийг нэхэж, хаана хэнтэй уулзсан тухай нь асууж  хамтрагчаа алган дээр тавьсан юм шиг бүх зүйлийг нь харж хяналтад байлгахын хичээдэг. Гэр бүлийн эрүүл бус харилцааг л хүүхэд дуурайж үерхэл нөхөрлөл, гэр бүл зохиоход гаргадаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал өгч, хувийн орон зай ямар чухал болохыг хэлдэг байх хэрэгтэй. Бидний хувьд зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт өгөхийг зорьж сургалт ордог.

Бид охид, хөвгүүдийг хэт ялгаатай хүмүүжүүлэн, нийгэмшүүлж байна. Үүний улмаас үүсэж буй бэрхшээл, асуудал дээрхээс дуусахгүй. Бүр дундрах ч үгүй. Тиймээс хүнийг хүн гэдэг өнцгөөс нь харж, хүйсээс үл хамаарч харилцдаг байх хандлага манай нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй байна.  

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 10 цаг 57 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 11 цаг 2 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 12 цаг 56 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 13 цаг 2 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 13 цаг 15 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 14 цаг 8 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 14 цаг 27 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 14 цаг 35 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top