x

Б.Тамир: Шинэ автобуснууд дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Орж ирсэн бүх автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

-Шинээр орж ирсэн автобуснуудыг хэдэн чиглэлд үйлчилгээнд явуулж байна вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд орж ирсэн автобуснуудыг бид бүртгэлийн санд бүртгээд, үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 29, зорчигч тээвэр гурав, ОНӨААТҮГ-ын 13 чиглэл буюу нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж буй.

-Автобуснуудыг ямар байдлаар хуваарилж байна вэ?

-Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй тул хуучин автобуснууд үйлчилгээнд явж байх замдаа эвдэрдэг, хүйтэн, тухгүй зэрэг олон асуудал байсан. Тиймээс бид үйлчилгээнд явах боломжгүй болсон автобусны оронд шинийг гаргах буюу нөхөн хангалт хийж байна. Ингэхдээ зорчигчдын урсгал ихтэй чиглэлүүдэд хүлээгдлийн хугацааг багасгахад анхаарал хандуулж байгаа.

-Парк шинэчлэлийн хүрээнд дараагийн ээлжийн автобуснууд хэзээ орж ирэх вэ?

-Ирэх хоёрдугаар сарын дунд үеэр шинэ автобуснууд ирнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил, төлөвлөлтийг хийгээд явж байна.

-Автобусны чиглэлийн төлөвлөлтөд өөрчлөлт орсон уу?

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөсөн.

Тухайлбал, Жанжин-Кино үйлдвэр чиглэлийн эргэлтийн урт 10.9 км, хугацаа нь 48 минут болно. Энэ чиглэлд есөн автобус хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хүлээгдлийн хугацаа 4-8 минутаар багасах юм. Гэхдээ шинээр оруулж ирэх автобусны тоо, хугацаатай уялдуулаад чиглэлийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Шинэ автобусны талаар иргэдээс ямар нэгэн санал, гомдол ирж байна уу?

-Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна. Мөн автобус хүлээгдлийн хугацаа багассан зэрэг давуу талыг хүмүүс онцолж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 2 цаг 10 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 2 цаг 11 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 2 цаг 12 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 2 цаг 13 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 2 цаг 14 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 15 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 2 цаг 17 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 2 цаг 18 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 2 цаг 20 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 5 цаг 30 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 5 цаг 33 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 5 цаг 35 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 5 цаг 37 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 5 цаг 38 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 5 цаг 41 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 5 цаг 42 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 9 цаг 10 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 9 цаг 11 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 9 цаг 12 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 9 цаг 13 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ
Top