x

Дээд шүүх МАН-ын хуулийн хэлтэс биш гэдгээ нотлох цаг

УИХ дахь цөөнх болох АН өнгөрөгч долоо хоногт намын даргаа тодруулав. Өмнө хоёр тусдаа хуралдаж байсан ҮБХ-ны гишүүд нэг дороо цуглаж сонгуулиа явууллаа. Сонгуулийн дүнг намын Их хурал нь батламжлав. Де факто АН нэг нам болж чадлаа. Одоо энэ намыг де юре баталгаажуулах үүрэг нь Улсын дээд шүүхэд үлдэв. “Эрх” гээгүй “үүрэг” гэсэн нь учир шалтгаантай.

Өмнөх хоёр жилийн турш АН хоёр тусдаа хуралдаж, намын даргаа тодруулж ирсэн. Түүнийг дээд нь шүүх татаж аваад “Дотооддоо учраа олоод ир” гээд явуулдаг байлаа. Нэг ёсондоо улс төрийн намыг бүртгэх “эрх” эдлээд, үүргээ гүйцэтгэдэггүй байсан гэсэн үг. Уг нь бол Дээд шүүхийн үүрэг нь Улс төрийн намын хууль, намын дүрэмд заасан шаардлагыг хангасан бичиг баримтыг хүлээж аваад бүртгэх үүрэгтэй. Эрхтэй биш гэсэн үг. Х.Баттулга нь авна уу, С.Эрдэнэ нь тамгаа авна уу, Дээд шүүхэд бол падлий ч үгүй юм л даа. (Аль ч талд нь шийдсэн намын гишүүд тамгатай талдаа л нэгдэж таарна) Гэтэл өөрт даплийгүй юмыг “падлийтай” юм шиг явж ирсэнд хэний сонирхол байсан байх вэ?

За, бараг бүгд нэгэн дуугаар “Ардын намын захиалга” гэж хэлнэ дээ. Дээд шүүх Ардын намын хуулийн хэлтэс боллоо гэж хоёр жил ярьж, бичиж байна. АН-ын тамганы маргаанд шүүх оролцож, аль ч талыг нь бүртгэхгүй явж ирсний үр дүнд МАН сүүлийн гурван сонгуульд өрсөлдөгчгүй оролцсон. 2020 оны орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрханд явуулсан нөхөн сонгууль...

Тиймээс АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм болон Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тус тусдаа байгуулсан ҮБХ-ны гишүүдийн дийлэнх олонхийг цуглуулж байж ҮБХ-гоо хуралдуулав. Нөгөө талд нь Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр одоо нийлээд хуралдсан ч 50 хувийн ирц хүрэхгүй гэсэн үг. “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч нэмэргүй” гэдэг бил үү? Намын олонхи нь энэ хоёр хүнийг биш, намынхаа эв нэгдлийг сонголоо.

Одоо харин Дээд шүүх Ардын намын хуулийн хэлтэс мөн үү, биш үү? гэдгээ сонгох цаг ирлээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 10 цаг 52 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 10 цаг 58 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 12 цаг 52 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 12 цаг 58 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 13 цаг 10 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 14 цаг 4 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 14 цаг 23 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 14 цаг 31 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top