x

Цуврал эргэцүүлэл-I: МОНГОЛЧУУДАД БАЙХГҮЙ СОЁЛ

Жижиг компанийг эзэн нь авч явдаг

Дунд компанийг мэнэжмэнт нь авч явдаг

Харин том компанийг соёл нь авч явдаг

Сумын төвийнхөн бүгд нэгнээ таньдаг. Гаднаас ирсэн танихгүй хүн байсан ч “гаднаас ирсэн танихгүй хүн байна” гээд л таньдаг. Тэнд “амьтан муу хэлнэ” гэсэн хууль үйлчилнэ. Наадмаар, сонгуулиар, сумын эмлэгт очсон ч гоё дээлээ гаргаж өмсдгийн учир энэ. Тиймээс тэр болгон хүнд хөгийн зан гаргаж, нийтийн өмчид хүйтэн сэтгэлээр хандаж нэрээ сэвтүүлэхгүйг хичээдэг тал байна. 

Харин аймагт арай өөр. Гэхдээ цагдаа нь болдгүй нөхдүүдээ бүгдийг нь танина. Гаднаас ирсэн эвгүй нөхрийг “гаднаас ирсэн эвгүй нөхөр дөө” гэж танина. Эвгүй нөхөр хашир цагдаагаас дөлөх гэж хэрэндээ хол ойрыг харуулдаж, гэмгүй царайтай, сайн хүн байхыг хичээнэ. 

Тэгвэл улсад яах вэ?

Улсад, том хотод чамайг хэн ч танихгүй. Улаан гэрлээр гүйсэн ч нүдлэгдэхгүй. Оочир дайрч, хүүхэд загнан дээрэлхэж, бүдүүлэг зан гаргасан ч 10 секундын дараа хэн ч мэдэхгүй. Тэгвэл юу хүмүүсийг дэг журамд оруулах юм бэ? Энэ бол соёл. Тогтсон зуршил. Нийгмийн дадал.

Бид гадаадад соёлтой болчихдог. Хэзээ ч оочир дайрдаггүй юм шиг царайлна. Бүр уучлал гуйцан ч зогсож байх шиг. Харин Чингис хаан онгоцны буудлаасаа гараад л шүлсээ хаяна. Арай ч дээ, нөгөө сайхан соёлын инерц ядаж нэг цаг болохгүй юм уу гэмээр. Хэд гурван хүнээс асууж үзсэн. "Хөгшөөн, онгоцноос буугаа л стрэсс шдээ" гэсэн хариу авсан. Эргэн тойрон, хүн амьтны харилцаа, хандлага түүнийг юу ч бодохгүй шүлсээ хаяхад нь нөлөөлж байна. Соёлтой байх нь ч, соёлгүй байх нь ч орчны нөлөө байгаа биз? 

Орчныг хүмүүс бүрдүүлнэ. Харин нэг, нэг хүн нийлж хүмүүс болно. Тэхээр орчин гэдэг бол үүнийг уншиж буй та юм. Бас бичиж буй би. Дэргэдэх танил чинь. Бас танихгүй ч хүн чинь.

Бид юуг чадахгүй байна вэ?

“Орчин гэдэг чинь би өөрөө юм” гэдэг талаар бодохыг хүсэхгүй байгаагаас асуудал эхэлж байна. 

  • Хажуу хаалганы Хаадгар хогоо орцонд гаргаж тавиад байхад би тэгэхгүй байхаар монжуулаад байгаа юм. 
  • Ногоон гэрэл хүлээгээд зогсож байтал Норжмаа гуай хаадганаад гараад явчихаар чинь одоо би тэрнээс хоцрох тэнэг мөн үү?!! 
  • Тамхины ишээ машиндаа хая гэнээ? Би юу, ганцаарай юу? Ёстой май!

Харин хэн ч хогоо орцонд хаядаггүй Берлинд бид бас хаядаггүй. Сөүлд бид тамхины ишээ машиндаа байлгаж байгаад хаядаг. Венад ногоон гэрлээр л зам гардаг. Учир нь тэнд хүн бүхэн ногооноор гардаг учраас тэр. 

Үнэн л биз дээ? Өөрөөсөө хэзээ ч эхэлдэггүй энэ зан бидний нүүдэлчний араншин юмуу, эсвэл дэлхийн бүх хот ийм замыг туулсан юм болов уу? Магадгүй дэлхий нийтийн туулсан зам.

Дэлхийн сайхан хотууд

Миний бие бишгүй хотуудаар явж үзэхдээ “болохгүй” гэх үгтэй маш олон таарсан. Энд тамхи татаж болохгүй. Та энэ зураасны гадна зогсож болохгүй. Та энд уух юмтай орж болохгүй. Энэ олон болохгүй гэсэн үгүүд бүгдээрээ арга хэмжээ агуулдаг. Тэр нь торгууль. Тэр нь ер нь л торгууль. Мэдээж үгээр эхэлнэ, албадлагаар үргэлжилнэ, барвчилгаагаар өрнөнө, торгуулиар дуусна. Аль ч том, сайхан хотод шүү. Ухаандаа хажуу хаалганы Хаадгар орцонд хогоо хаясан түүхийг үүнд хөрвүүлэе:

1. Хаадгар хогоо хаяж (үнэхээр хаядаг)

2. Та иргэний ухамсраар түүнд шаардлага тавьж (үнэндээ та шаардлага тавьдаггүй)

Хоёр хувилбар:

3.а Хаадгар санаа нь зовон хогоо зориулалтын газар хаяна (юу л бол)

3.б Хаадгар танд “ална шүү, өөрийгөө хичээ!” гэж хэлэв (за энэ бараг үнэн)

Хоёр дахь буюу 3.б хувилбараар явья:

4. Та СӨХ-д хэлэв. СӨХ маш хурдан ирж Хаадгарт өөртөө маш итгэлгүйгээр шаардлага тавив. (за даа худлаа даа)

5. Хаадгар мөн л “өөрснөө хаяач п...!” гэж хэлэв (Хаадгар бол чадна)

6. СӨХ цагдаа дуудлаа! (Худлаа л даа, загнуулж байгаа л хөөгдөөд явна)

7. Цагдаа ирж Хаадгарт шаардлага тавина (Манай цагдаа юу, хогны төлөө юу кккк)

8. Хаадгар эсэргүүцэхэд цагдаа баривчлав (за мэдэхээ больчлоо, хэт их зөгнөл)

9. Цагдаа Хаадгарыг 750 мянган төгрөгөөр торголоо (ингэдэг ч болоосой)

Хэрэв үнэхээр ингэж өрнөдөг бол ямар үр нөлөөтэйг таамаглая:

10. Хаадгар их торгуулиас айж, дахин хог хаяхгүй

11. Өөр хаалганы Өнөрөө хог хаяхыг Хаадгар мэдэв. Хаадгар түүнийг үзэн ядаж, шаардлага тавив. Түүнийг цагдаа хамгаална, СӨХ хамгаална, олон нийт буюу орцоороо түүнийг хамгаалахыг тэр мэдэж байгаа..

Магадгүй гадаадын гоё хотуудад дэг журам ингэж тогтсон. Дэг журам нь дадал зуршил болсон. Дадал зуршил нь нийгмийн соёл болсон. Герман, Солонгос, Японууд биднээс ухаантайдаа тийм байгаа юм бишээ....

Үргэлжлэл бий

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 10 цаг 47 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 10 цаг 53 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 12 цаг 47 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 12 цаг 53 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 13 цаг 5 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 13 цаг 59 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 14 цаг 18 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 14 цаг 26 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top