Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн үзүүлдэг.
Энэ удаад уран хатгамалч Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Тэрээр дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү найман бүтээлээрээ 2010 оноос эхлэн 2022 оны гуравдугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ.
Уг үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл олон нийтэд хүрэх юм байна.
Сэтгэгдэл (1)