x

Перу улсад эсэргүүцлийн жагсаал эрчимжиж, сайд нар огцорлоо

Перу улсад өрнөөд буй улс төрийн эмх замбараагүй явдлын үеэр Боловсролын болон Соёлын сайд нар ажлаа өгчээ.

Боловсролын сайд Патрисиа Корреа, Соёлын сайд Жаир Перез нар баасан гаригт энэ тухайгаа зарлаж мэдэгдэл хийхдээ, үймээн самуунд хүмүүсийн амь нас эрсдэж байгааг дурдаж, төр харьцангуй хүч хэрэглэж, иргэдээ үхэлд хүргэх учиргүйг дурджээ.

2023 оны 12 сард ерөнхийлөгчийн сонгууль явуулах үүднээс Перугийн Конгресс үндсэн хуулийн шинэчлэл батлах оролдлого талаар болсонтой зэрэгцэж дээрх 2 сайд огцорчээ. Өнгөрсөн онд албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Кастильо зарлигаар захирах болно гэж мэдэгдэн парламентыг татан буулгахыг завдсаны дараа Конгрессын санал хураалтаар түүнийг огцруулж баривчилснаар олон нийтийн эсэргүүцэл дэгдсэн юм. Кастильог саатуулсны дараа түүний оронд дэд ерөнхийлөгч Дина Болуарте 12-р сарын 7-нд тангараг өргөжээ. Кастильо-г авлигын 6 ч хэрэгт буруутгаж, түүнд итгэл үл үзүүлэх эсэх асуудлаар парламент санал хураахын даваан дээр эдгээр хэрэг явдал өрнөсөн байна.

Ерөнхийлөгч асан өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэдэг байна. Төрийн эргэлт хийхийг завдсан, үүнээс нь үүдэж ерөнхийлөгч Кастильог төрийн эрхээс буулгасан зэрэг үйл явдал, хэд хэдэн ерөнхийлөгчийг итгэл үл үзүүлэх санал хураалтаар огцруулж, авлигын хэргээр баривчилсан Перу улс дахь улс төрийн үймээний зөвхөн нэгээхэн хэсэг юм. Лхагва гаригт улс даяар онц байдал зарласан ч гэлээ, баасан гарагт үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 16 хүн амь эрсэджээ. Тэдний тал хувь нь Аякучо хотод цагдаа аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр амиа алдсан хүмүүс байна.

Ерөнхийлөгч асан Кастильог “бослого болон хуйвалдаан зохион байгуулсан” хэргээр хорьж мөрдөн, шалгалт явуулах хугацааг 18 сар болгож сунгасан Дээд шүүхийн шийдвэр эсэргүүцлийн ажиллагаа ахин дэгдэх шалтгаан болжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • эжжө (172.69.252.132)
    манайхан ч жагсана гэж гурилдчих юм байна л даа аймхай новшнууд
    2022 оны 12 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо саяхан “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 2 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 16 цаг 57 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 17 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 21 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 24 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 32 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 21 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 21 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 24 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 18 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 14 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 20 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 25 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 42 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 21 цаг 49 мин Түүх бол сургамж-багш 21 цаг 52 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 21 цаг 57 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 2 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 22 цаг 5 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла...
Top