x

АНУ-д таван хүн тутмын нэг нь бичиг үсэг таних чадваргүй

Наоми Пенагийн хүү Жонагийн байдал нэгдүгээр ангид байхдаа тийм ч сайн байгаагүй. Харин Жона бол үлгэр сонсох дуртай, нийгэмд идэвхтэй оролцдог ухаалаг хүүхэд байсан. Гэхдээ багш нь түүнийг юманд амархан сатаардаг, ялангуяа уншихад анхаарлаа төвлөрүүлдэггүй гэж хэлсэн. Тиймээс Наоми Жонаг хоолны ширээний ард суулгаад, даалгавраа яагаад хийхгүй байгааг асуужээ. Хариуд нь хүү, "Ээж ээ, би юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй байна. Юм унших болохоор миний тархи намайг зөвшөөрөхгүй байгаа юм шиг байдаг" гэж хариулжээ.

Жона эцэст нь дислекси буюу бичиг үсэг таних хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон бөгөөд энэ нь тархины бичмэл үгийг дуу авиатай холбох чадварт нөлөөлдөг эмгэг юм.

Жонагийн нэгэн адил энэ бичвэрийг бичсэн хүний охин Кассения ч гэсэн хамгийн энгийн гурван үсэгтэй үгийг уншиж чадахгүй байсан тул дээрх оншоор оношлогджээ. Үнэн хэрэгтээ АНУ-д таван хүн тутмын нэг нь дислекситэй байдаг.

Хэдийгээр энэ нь ердийн зүйл боловч тохирсон тусламж авах нь бүх зүйлийг маш төвөгтэй, бүр аймшигтай болгодог. Ийм оноштой хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан онлайн бүлгүүдэд хэрэгцээт тодорхой мэдээлэл олж авахын оронд эцэг эхчүүд цөхрөл, хүүхдүүдээ төөрөгдүүлсэн, ээдрээтэй орчинд удирдан чиглүүлэхэд нь туслахыг гуйх зэрэг асуудалтай л тулгардаг байна. Энэ бол хэрэгцээний какофони билээ.

АНУ-ын Холбооны хуулинд улсын сургуулиуд дислекси өвчтэй хүүхдүүдэд тэдний хэрэгцээнд тохирсон "үнэгүй зохих боловсрол" олгох ёстой гэж заасан байдаг.

Наоми бүсгүй дахин гурван хүүхэдтэй болсон ч бүгд дислекси өвчтэй байсан бөгөөд хууль эрх зүйн хамгаалалттай байсан ч улсын сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлийг ойлгодоггүй бөгөөд сурагчдад үүнийг даван туулахад нь туслах сургалтгүй байдгийг олж мэджээ.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл, Америкийн дөрөвдүгээр ангийн сурагчдын 67 орчим хувь нь сайн уншдаггүй бөгөөд энэ нь хожим амьдралд нь ихээхэн нөлөөлдөг. Яагаад ийм олон хүүхэд зовж шаналж байгааг тайлбарлах нь нарийн төвөгтэй боловч мэргэжилтнүүд 1990-ээд онд түгээмэл болсон "тэнцвэртэй бичиг үсэг" хэмээх гүн ухаанд олон багш нар найдсаныг одоо буруутгаж байна.

Энэ арга нь хүүхдүүд зүгээр л ном уншиж, үг цээжлэх замаар хэрхэн уншиж сурна гэж голчлон үздэг. Үнэн хэрэгтээ тэнцвэртэй бичиг үсэг нь олон арван жилийн шинжлэх ухааны судалгаагаар зөрчилддөг. Хүүхдэд уншихыг заах илүү сайн арга байдаг бөгөөд энэ нь дислекситэй хүүхдүүдэд туслах зорилгоор боловсруулсан арга ажээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 16 цаг 52 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 12 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 16 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 19 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 16 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 16 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 19 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 13 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 10 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 15 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 20 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 37 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 21 цаг 44 мин Түүх бол сургамж-багш 21 цаг 47 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 21 цаг 52 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 21 цаг 57 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 22 цаг 0 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 23 цаг 24 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 23 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл...
Top