x

​С.Эрдэнийн барьсан АН-ын тамга ирэх таван жилд лав хүчинтэй

Ардчилсан нам хэд хуваагдсан нь хамаагүй. Албан ёсны буюу хууль, эрх зүйн чадамжтай тамга хэнд байна гэдэг нь чухал. Үнэт зүйл үзэл санаандаа нэгдье гэдэг бол хууль ёсны тамгатай талдаа нэгдье л гэсэн үг. Тэрхүү тамга нь одоогоор С.Эрдэнэ гэх хүнд бий. Энэхүү тамгыг ямар нэгэн байдлаар хүчингүй гэж үзэх асуудал эрх зүйн хувьд боломжгүй зүйл юм. Хэрэв С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй гэж үзвэл өнгөрсөн орон нутаг, УИХ-ын сонгуулиас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ бүх сонгууль хууль, дүрмийнхээ хүрээнд болоод өнгөрсөн. Бүх шатны сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ гэдэг хүний гарт байгаа тамгаар оролцсон байж таарна.

Тухайн үед нь хүчингүй тамга гэж үзээгүй учраас л өнөөгийн УИХбүрэлдэж хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгчийн ч гэсэн бүрэн эрхийн хугацаа эхлээд жил гаруй боллоо. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд буюу үлдэж байгаа таван жилд Монгол Улсын шүүх, хуулийн болоод бүртгэлийн ямар ч байгууллага С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож чадахгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй гэсэн үг. Ямартаа ч уг тамгыг ойрын таван жилдээ хүчингүй болгочих зүрхтэй хүн Монголд гарч ирэхгүй л болов уу.

Нэгэнт С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож болохгүй учраас түүнтэй нийлэхээс өөр сонголт АН-ын нөгөө талынханд байхгүй. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Тулгат гээд хэн ч байсан С.Эрдэнийн гарт байгаа тамга дор нэгдэхээс өөр сонголт ойрын таван жилд лав гарч ирэхгүй байх. Нөгөөтэйгүүр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй болгоод өөр тамгатай болчихно гэж муйхарлаж суухаар түүнтэй учраа ололцоод тамгыг нь эвтэйхэн салгах нь илүү амар.

Ардчилсан намын гишүүдээ тал тал тийш нь тарааж байхаар С.Эрдэнэтэйгээ нэгдээд улмаар намын бүтэц, удирдлагуудаа их хурлаараа солих боломж АН-д бүрэн бий. Нэгэнт л тамгыг нь хүчингүй болгож болохгүй учраас С.Эрдэнийн талд зүтгэх, бодлого үйл ажиллагааг нь дэмжих АН-ын гишүүд цөөнгүй байна. Тэдгээр жирийн гишүүд бусад хуваагдчихсан АН-ын лидерүүдээ үнэнтэйгээ нүүр тулаад С.Эрдэнэтэйгээ нэгдээч ээ гэдгийг уриалж байгаа юм. Буруу зүгт яваа нөхдөө араас нь дуудаж байна гэсэн үг.

Тиймээс С.Эрдэнийгээ үсдэж чирж, зодохоос илүү учир зүйгээ олсон нь АН-ын өнөө, маргаашийн улс төрийн замналд чухал. Хэнийг нь дагахаа мэдэхгүй байгаа төөрчихсөн гишүүд, дэмжигчид С.Эрдэнийхээ талд нэгдэх нь хамгийн зөв. Учир нь түүнд Монгол Улсын хуулийн өмнө гаргаад ирэх хүчинтэй тамга байна. Эрх зүйт нийгэмд бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг.

Тиймээс л хуулиа мэддэг, нөхцөл байдлаа хэрсүүгээр хардаг, намынхаа эв нэгдлийн төлөө л гэж санаагаа зовоож байгаа хүн бүр С.Эрдэнийнхээ талд орох ёстой. Эхлээд хүчин төгөлдөр тамганыхаа дор нэгдчих. Дараа нь тэрхүү тамгаа хэндээ бариулах вэ гэдгээ шийдчихэж болохоор...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Өчигдөр 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Өчигдөр 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Өчигдөр 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Өчигдөр 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top