x

МАН-ынхан улны маниустаа нүүрсний хулгайнхаа 40 их наядын НӨАТ-ыг нь уншуулчихгүй л байх даа

Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг үе үе сөхөгддөг. Ялангуяа Монгол ардын нам засгийн эрхэнд ноёрхсон сүүлийн арваад жилд байнга яригдаж байгаа асуудал. 2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Өмнөговийн Гашуунсухайтын боомт, мөн Ханбогд, Цогтцэций сумдад ажилласан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс алга болсныг мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор У.Хүрэлсүх “Монгол Улсын төсөвт төвлөрөх байсан өмч ямар хулгайчийн гараар орж, эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуул” хэмээн сүржин загнадгаараа загнаж Сангийн сайдад хууль цагдаагийнхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон.

Засгийн газраас томилогдсон тусгай ажлын хэсэг нүүрсний хулгайн асуудлын мөрөөр мөшгөхөд хулгайлагдсан нүүрсний хэмжээ 268 мянган тонн биш 340 мянган тонн болж өсч, эцэстээ 390 мянган тоннд хүрсэн гэх мэдээлэл цацагдсан.

Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаа, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан бүрэлдэхүүн шалгаж дөрвөн жилийн нүүр үзсэн.Гэвч 268 мянган тонноос эхэлсэн нүүрс ямар уурхайгаас хулгайд алдагдсан, тухайн үеийн мөнгөний ханшаар 20 сая гаруй ам.долларын өртөг бүхий нүүрсийг хэн гэдэг албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн, Хятадын ямар компанид өгсөн байж болох зэрэг нь огтоос тогтоогдоогүй. Үндсэндээ У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдэл зүгээр л шүлс төдий болоод өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл нүүрсний хулгайн хэрэг нийгэмд дахин сөхөгдлөө. Дөрөв, таван их наядаар хэмжигдэж байснаа сүүлдээ бүр 40 их наяд болж арай ч үгүй байлгүй дээ гэж бодоход хүргэлээ. УИХ-аас Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хороо байгуулсан. Уг түр хорооны гишүүн Б.Баттөмөр “3.0 сая тонн нүүрс, нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум долларын луйврын асуудал яригдаж байна. Энэ бол маш том хулгай. Монголд төр засаг хууль хяналтынхан байна уу гэж эргэлзэхэд хүрч байна” хэмээн мэдэгдсэн. Үнэхээр Б.Баттөмөр гишүүний хэлж буйгаар нүүрсний 40 их наядын хулгай бол арай хэтэрсэн, хэн бүхний санаанд багтахааргүй хулгай.

Энэ бол МАН-ын мундаг дарга нарын хийж сурсан, улс орноо тонон дээрэмдэж, үгсэн хуйвалдаж сурсан хулгай юм байна. Ардын намын төрийн түшээ, Их хурлын гишүүд нь гайхаширлаа бараад байхад ард түмэн улны маниуст бол ёстой падлий ч байхгүй бололтой. Харин хулгайлсан тэр их мөнгөнийх нь тоог хараад төр засаг буцааж авна гэдэг үлгэр байх даа гэж бодох юм. Дөрөв, таван жилийн өмнө өнөө овгор У.Хүрэлсүх нь бага дээр нь шийдэж чадаагүй юм чинь одоо 40 их наядын хулгайг шийдчих шийртэй аавын хүү Ардын намд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Нүүрсний хулгайнхаа 40 их наядыг улсын төсөвтөө төвлөрүүлж чаддаггүй юм аа гэхэд ядахдаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй л байгаа даа гэж хүртэл горьдож сууна. Аргаа барж, итгэл нь барагдсан хүний л хий хоосон горьдлого байх даа, хөөрхий минь. Ардын намын ард түмэндээ дээрэлхүү залуу сайдуудын нэг Н.Учрал улны маниусыгаа НӨАТ-ынхаа мөнгөөр амьдардаг гэж хэлээ биз дээ. Тэгэхээр НӨАТ-аараа “амь зуудаг” бид чинь улс орноо удирдаж байгаа мундаг дарга сайд нараа өглөг сайхан сэтгэл нь хөдлөөд 40 их наядынхаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй юм биш биз дээ хэмээн горьдоод байгаа минь ийм учиртай. Эрх баригч Ардын намын дарга нар, төрийн түшээ, сайдууд маань эцэстээ ард түмэн биднийгээ ийм л төрх байдалтай, дэндүү өрөвдөлтэй болгож дээ. Өөрсдийг нь хэдэн сонгууль дараалан сонгож төр засгаа удирдуулсны ач хариуг өширхөж байгаа юм шиг ингэж барьж байна. Биднийгээ арай хэтэрхий доромжилж, дорд үзэн басамжлах болсон нь үг үйлдлээс нь тодорхой харагдах юм.

Хэмнэе гээд ч хэмнэх юмгүй, ёстой бүсээ чангалсаар байгаад бараг гол нь тасрахдаа тулсан, үндсэндээ бүр тартагтаа тулсан ард түмэндээ Их хурлын дарга Г.Занданшатар “Та бүхэн тансаг амьдарч байна. Одоо хэмнэлтийн горимд шилжинэ” гэх утга бүхий үгийг чуулганы индрээс хэлж байгаа юм даа. Ингэж ядарсан ард түмнээрээ бах таваа хангах нь сайхан л байдаг юм байх даа. Одоо Хөдөө аж ахуйн сайд болоод томроод байгаа Х.Болорчулуун гэдэг нөхөр “Та бүхэн хямд үнэтэй гурил идэж байна” гэж ард иргэдээ загнаж зандраад байсан. Сүүлийн үед гурилын үнэ хэрхэн нэмэгдэж, ядарсан ард түмэн талхаа авч чадахгүйдээ тулж байна. Мөн Эрчим хүчний сайд байсан, төрийн сангийн газрын захирал байсан, бүх л насаараа Их хуралд сууж байгаа Ц.Даваасүрэн “Тог цахилгааныг чинь хязгаарлана” гээд бараг л лаатай байлгана гэх ухааны юм ярьсан. Монголынхоо ард түмэнд өстэй юм шиг ингэж ханддаг нь ямар учиртай юм бол доо гээд хэлэх үг ч олддоггүй дээ, үнэндээ.

Ард олныхоо ахуй амьжиргаа, ажил орлогыг жинхэнэ хянаж, ёстой судасных нь цохилтыг мэдэрч байх үүрэгтэй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан биднийгээ “улныхан” гэж нэрийдээд, гутаан доромжлоод, нийгмийн шаар шавхруу мэт хандаж, бах таваа хангаж суудгийг салбарын сайд нь ил болгоод өгсөн. “Яамныхан дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан. Сэтгүүлч хүн, тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй” гэж Д.Сарангэрэл сайд ажлаа өгснийхөө дараа мэдэгдээд “Өдөр бүр улны айлуудыг сонгож байгаа тухай ярьж байсан Хишигбаяр дарга маань сонголтоо хийж дуусаагүй л байна уу. Хүмүүсийн тэвчээрийн хүлээс нь тайлагдаж байгаа шүү” хэмээн тус яамныхнаас ам асуусан байдаг. Ингэж л бид чинь Сараа сайдын “буянаар” улныхан гэдгээ мэдэж авсан билээ.

МАН-ынхан улны маниустаа нүүрсний хулгайнхаа 40 их наядын НӨАТ-ыг уншуулчихад л бид тожигноод онд орчих юм шиг санагдаад байх юм. Муусайн угжны хургаа малчид өвдөл цөвдөл, аар саархан юмаар тэжээсээр байгаад өнөөх нь зайлуул хэрдээ хөөрхөн гэгч сүүллээд тожигноод онд орчихдог доо. Хаврын тэргүүн сартай ажиг ч үгүй золгосон хургаа хараад малчид “Манай энэ муу ямар ч байсан тожигноод онд орчихлоо шүү” гэдэг. Түүн шиг эрх баригч Ардын намынхан хулгайн нүүрснийхээ 10 хувь буюу НӨАТ-ыг уншуулахад л ард түмэн бид чинь асуудалгүй онд орчихно. 40 их наядын 10 хувь гэдэг дөрвөн их наяд. Эдийн засаг хэцүүдсэн, мөнгөний ханш унасан, юм ховордож байгаа энэ хүнд бэрх цагт ядарсан ард түмэнд их мөнгө. Харин энэ мөнгө бол газрын баялагаа ганц нэгээрээ цөлмөж, улсаа тоносон эрх баригчдад ерөөсөө НӨАТ уншуулах төдий л зүйл. Тиймээс МАН-ын мундаг дарга нар хулгайлсан нүүрсний 40 их наядынхаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй байгаа гэж горьдож суугаа минь энэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Өчигдөр 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Өчигдөр 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Өчигдөр 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Өчигдөр 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top