x

Манайхны мэдээ, мэдээллийн боловсрол

Офицероос Драгон хүрэх богинохон гэхдээ урт замыг тойрч, түгжирсээр оройн 18:00 цагт амжаад, Улаанбаатараас Говь-Алтай явах уртхан замын аянд жолоо нэгэнт шулуудав. Бидний нөхөд хэрэг болгон хол замд гарсны зориг, зорилго цас анирдам холхи тэртээд хэвлэл мэдээ, мэдээллийн суурь боловсролын цэгцтэй суурийг тавих гэснийх билээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар 2020 онд хийгдсэн Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаагаар Монгол Улсад 7-12 насны хүүхдүүдийн 62 хувь, 13-18 насны хүүхдүүдийн 71 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг ба судалгаанд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь 10-12 насандаа анх интернэт ашиглаж эхэлсэн гэх. Энэ тоог сонсмогц араас нь залгаж ухагдах өөр нэг өгөгдөл бол цахим хуваагдал, боломж боловсролын тэгш бус байдал.

Сүхийн талбайгаас хойш урагш, баруунш зүүнш дөрөв дөрвөн километрт боломж, хуваагдал нэг анхи, Монгол орны дөрвөн зүгт тэртээ хязгаарт бас анги. Тийм гэж сэтгээд нэгэнт бас хөдлөснийх нэг сумаар дор хаяж хоёр туулай оноё гэж санаад бидний нөхөд “Үе тэнгийхний цахим дээрэлхэлт гадуурхалтын эсрэг” нэрт сэдвийг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролтой эвтэйхэн хоршуулаад өнөөх дөнгөж цахим хэрэглэж эхэлж байгаа үеийнхэн буюу 10, 11, 12-той хүүхдүүдтэй уулзаж ярилцая, булингар байвал бүгдээрээ нийлээд бутаргаж орхиё гэж зорив. Энэ тухайгаа аймагт байдаг, таньдаг мэддэг хэд гурван хүмүүсд дуулгавал нааштай гэж жигтэйхэн хүлээж аваад, биднийг очихтой зэрэгцээд сургууль, сургуулийн хэд хэдэн хүүхдүүдийг цуглуулчихъя гэсэн нь анхнаасаа богц дүүрэн байхын билэгшээл болох нь тэр.

Ингээд бид нэгэн Даваа гарагийн өглөө Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын газрын сургалтын танхимд долоон сургуулийн наймдугаар ангиас дээш үе үеийнхний төлөөлөлтэй гуч гаруй хүүхдүүдтэй эхний сургалтаа эхлэв. Хөдөөнийхөн гэхээр л хотынхноос ялгаатай хуваагдал их байх вий, суурь боловсролоос хоцорчихсон байх вий гэдэг айдастай ирсэн би ингэж хэвшинжит байдлаар урьдчилсан дүгнэлт гаргасандаа хувьдаа ичив. Юу гэхээр Алтайн арванхоёр жилийн хүүхдүүд юманд “яагаад, яагаад” гэж хандна гэдгээ мэддэг, авч байгаа жишээ нь хүний эрх, хүйсийн мэдрэмжтэй, оролцоо нь жигд идэвхтэй байгаа нь талархууштай байв.

Тэдэнтэй ярилцахад, ээж аав гэртээ ажлаа үүрч ирдэг, утсандаа илүү ач холбогдол өгдөг, багш нар групп чатны цаана ч уншиж байгаа хүүхдийн "сэтгэлзүй байгаа" гэдгийг бодолцдоггүй зэрэг сэтгэгдэл түлхүү сонсогдож байсан нь 13-тай дүүтэйгээ биш 33-тай багштай, 44-тэй аав ээж нартай хэвлэл мэдээ, мэдээллийн суурь боловсрол, цахим хэрэглээний талаар түлхүү ярилцах, тулж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг бодол түрүүлж байв.

Бас бидний хүүхдүүд илүү хэрсүү болсон нь таалагдав.

Мэдээж анх өгөгдөхдөө л хэрсүү өгөгдсөн хэрэг биш л дээ, ингэж хэрсүү болоход нь тэдний цахим хүрээлэл, хэрэглээ их нөлөөлсөн байж таараа. Анхны сургалтын дараа бид зургаа, долоо, наймдугаар ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдийн дунд ижил агуулгат сургалтаа хийхэд эхний сургалтаас мэдэрсэн, авсан бүхэн бэхжив. Хүүхдүүд хэрсүү, сайн байна. Харин аав, ээж багш нар хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр нэг хуудсан дээр байж чадаж байна уу гэдэг улам л сонирхол татаж үлдэв.

Эцэст нь ингэж бодогдох, өөр дээрээ жишээлэхэд л би цахимжсан мэдээллийн хэрэгслийг арав илүү жил хэрэглээд, аль хэзээний цахим-идэр насандаа очсон бол аав, ээжийн үеийнхэн маань цахимжсан хэрэглээнд надаас лав хоёр дахин бага настай дүйцүүлбэл цахим-хүүхэдтэй төстэй үеэ өнгөрөөж байна. Тэгэхээр манайхны мэдээ, мэдээллийн боловсролд хүүхдүүд, насанд хүрэгчид гэж ялгалгүй бүгд нэгнээсээ суралцаж цахим хуваагдал, мэдээллийн тэгш бус байдлын эсрэг хамтаараа тэмцэх хэрэгтэй байна. 

#аянзамынтэмдэглэл #ХММСБ

Нийтэлсэн: Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Өчигдөр 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Өчигдөр 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Өчигдөр 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Өчигдөр 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top