x

Яруу найрагч М.Амархүү "Болор цом"-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Тус наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж “Болор цом”-ын эзэн боллоо.

Тэргүүн байрны "Ургийн мод хэмээх тоон хэлхээс" шүлгийг хүргэж байна. 

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод

Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм

Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж

Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм

Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо

Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм

Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир

Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм

Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад

Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм

Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир

Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм

Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд

Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм

Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир

Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм

Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин

Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм

Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир

Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм

Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн

Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм

Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир

Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад

Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө

Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ

Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан

Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд

Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам

Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад

Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ

Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа

Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол

Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол

Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө

Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол

Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол

Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол

Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол

Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа

Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол

Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол

Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж

Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол

Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо

Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь

Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа

Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...


Энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.

1. М.Амархүү (Архангай)

2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл)

3. А.Байгальмаа (Дорноговь)

4. На.Батболд (Булган)

5. Г.Батжавхлан (Увс)

6. Л.Батсайхан (Улаанбаатар)

7. Т.Батхүрэл (Өмнөговь)

8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан)

9. А.Бөхням (Завхан)

10. Б.Бүргэд (Дээд Монгол)

11. С.Бүрнээ (Ховд)

12. Д.Галсансүх (Хэнтий)

13. Э.Гантулга (Дундговь)

14. Б.Ганхүрэл (Говь-Алтай)

15. Ч.Ганзориг (Баян-Өлгий)

16. Ц.Гончиг (Хөвсгөл)

17. П.Гэрэлхүү (Дорнод)

18. Д.Дашдондов (Орхон)

19. Б.Жамбалдорж (Ховд)

20. Г.Лхагвадорж (Завхан)

21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар)

22. Л.Мажиггарав (Булган)

23. Л.Моломжамц (Өвөрхангай)

24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул)

25. Н.Мөнхбаяр (Орхон)

26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай)

27. Г.Наранцогт (Булган)

28. Д.Нямдорж (Хөвсгөл)

29 Ц.Отгонбаатар (Ховд)

30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ)

31. Д.Сосорбарам (Орхон)

32. Г.Сүхбаатар (Говь-Алтай)

33. Д.Тунгалаг (Баянхонгор)

34. А.Түмэнбаяр (Хэнтий)

35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай)

36. М.Уянсүх (Дархан-Уул)

37. О.Цэнд-Аюуш (Завхан)

38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад)

39. О.Элбэгтөгс (Хөвсгөл)

40. Л.Эрдэнэбат (Дорноговь)

Дашрамд, 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан юм. Мөн “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 5 цаг 10 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 5 цаг 17 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 5 цаг 34 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 6 цаг 26 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 7 цаг 51 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 7 цаг 58 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 9 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 10 цаг 14 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 10 цаг 22 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 10 цаг 50 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ ЭМГЭНЭЛ Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай...
Top