x

МАН-ын мартсан зүйл: Үндсэн хуулийн өөрчлөлт яасан бэ?

УИХ-аар 2023 оны төсийн тухай хуулийг батлаад цөөнгүй хугацаа өнгөрөв. УИХ-д суудалтай сөрөг хүчний (АН) зүгээс Төсвийн тухай хуульд хориг тавиулахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хэдий ч энэ бараг л боломжгүй зүйл. Ирэх 2023 он бол УИХ-ын сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа МАН энэ төсөвт сонгуулийнхаа бүх мөнгийг хийчихсэн. Ийм байхад МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавина, УИХ түүнийг нь эргүүлж задална гэдэг угаасаа боломжгүй. Тийм учраас МАН-ын өмнө ярьж байгаад мартсан, мартуулсан өөр нэг асуудлыг сануулах нь зөв биз.

Одоогоос гурван сарын өмнө (2022.08.15) Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж аваад Үндсэн хуулиас уг заалтыг хассан билээ. МАН-ын УИХ-ын нааш харж уйлж, цааш харж инээж байгаад хассан Үндсэн хуулийн уг заалтыг МАН мөн л үнэмлэхүй олонхиор эрх барьж байх үедээ 2019 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн.

Хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш ердөө хоёрхон жилийн дараа хасагдах болсон шалтгаан ч гэсэн МАН-д өөрт нь бий. “УИХ-ын гаднаас томилсон Засгийн газрын гишүүд, сайд нар хэтэрхий сул байна” гэдэг дүгнэлтийг тухайлбал, тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж гэдэг хүн хийж байлаа. Үнэн хэрэгтээ бол МАН УИХ доторх бүлэглэлүүдийнхээ зөрчлийг дарах, шунал хүслийг нь гүйцээхийн тулд сайдын суудлаар наймаа тохироо хийсэн хэрэг л дээ.

Гэвч үүнээс болоод өнгөрсөн нэг жилийн хугацаанд ярьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нам зогссон билээ. Нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь 2019 оны ҮХНӨ-өөр хийж чадаагүй сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх байлаа. Жалга дов дагасан, тойрог тойглосон сонгуулийн тогтолцоогоо халж пропорциональ системийг оруулж ирье. Хувь гишүүдийн хийдэг жалгын улс төрөөс хальж, улс орныг хөгжилд хөтөлдөг улс төрийн намуудтай болъё, төсвийн үрэлгэн зардлыг бууруулж, том төслүүдээ урагшлуулъя гэдэг нь дээрх өөрчлөлтийн гол зорилго байлаа.

Парламентыг чадавхижуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх гэсэн нь ч бас ийм шалтгаантай. 76-хан гишүүнтэй давжаа парламент чинь Засгийн газартаа барьцаалагдаад (ялангуяа өнөөдрийнх шиг Засгийн газрын гишүүдийн 70-80 хувь нь давхар дээлтэй байгаа тохиолдолд) парламентын хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хууль тогтоох үйл явцад хувь хүмүүсийн эрх ашиг хэтэрхий их хавчуулагдаж байна. Хамгийн багадаа 100-150 гишүүнтэй байж шийдвэр гаргах түвшинд нэг хүний санал жин дарахаа болих юм байна аа гэж.

Харамсалтай нь, Цэцийн шийдвэр гарч, Засгийн газрын гишүүдийн олонхи нь давхар дээл нөмөрсний дараа энэ сэдэв мартагдсан билээ. Үүгээрээ “Аан, үнэн хэрэгтээ МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг огтоос хүсээгүй юм байна, өөрсдөө давхар дээл нөмрөхийн тулд л худлаа амалж байжээ” гэж дүгнэхэд хүрсэн.

Гэвч нэг зүйлийг сануулахад, Цэцийн дүгнэлт гарсны дараа ч гэсэн МАН “ҮХНӨ-өөс ухрахгүй. Тэр ч байтугай УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж, Үндсэн хуулинд өөрт нь халдсан Цэцэд өөрт нь хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байв. Уг нь бол УИХ-аас санал болгож томилсон Цэцийн гурван гишүүнээ эргүүлэн татах эрх нь УИХ-д байсан. Гэвч үүнийг УИХ хийж чадаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь бол УИХ-д байгаа.

Ердөө сарын өмнө УИХ-ын даргатай уулзахад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил зогсоогүй. 2023 оны төсвийн хуулийг баталсны дараа арванхоёрдугаар сарын 1 гэхэд нэмэлт өөрчлөлтийг төслийг танилцуулна. Ажлын хэсгийг Д.Амарбаясгалан ахалж байгаа” гэсэн. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдэж. Харин Д.Амарбаясгалан даргын хувьд танхимынхаа хэдэн сайд нарын нааш цааш нь хөдөлгөх, эмэгтэй голдуу сайд нараа элдэвлэхээс өөр зүйлд анхаарал хандуулж байгаа нь харагдахгүй байна.

Ингэхэд УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох суулийн хугацаа ирэх оны зургадугаар сар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээ парламент руу орж ирэх вэ, УИХ-ын дарга аа!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 20 цаг 47 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 20 цаг 53 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 22 цаг 47 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 22 цаг 53 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 23 цаг 5 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 23 цаг 59 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top