x

Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих ажлыг эхлүүлэв

“Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш улсын хэмжээнд нийт 7.2  сая мод тарьж, ургуулаад зогсохгүй иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жилийн намрын мод тарилтыг өнгөрсөн амралтын өдрүүдээр Байгаль орчны сайд нарын төгөл байгуулах санаачилгаар эхлүүлж, өчигдөр Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих арга хэмжээгээр үргэлжлүүлж байна. Богд уулын Баруун Залаатын аманд 2022 оны 9,10 дугаар сард 35 мянган мод, 2023 оны 3,5 дугаар сард 45 мянган мод нийт 80 мянган мод тарьж, ургуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд буй.

Амралтын өдрийн энэхүү мод тарих үйлсэд БОАЖЯ-ны нийт ажилтан, албан хаагч болон Монгол Улсын их сургууль, ШУТИС-ийн оюутан залуус нэгдэн 10 мянган мод тарьж, байгаль эх дэлхийнхээ ногоон хөгжилд гар бие оролцлоо. Түүнээс гадна Төрийн соёрхолт дуучин Д.Болд, түүний "B продакш"-ны залуу артистууд мод тарих санаачилгад нэгдсэн юм.

Намрын улиралд тарьсан мод хаврынхаас илүү сайн ургадаг гэдэг. Богд уулын Баруун Залаатын аманд мод тарих арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ Уржигдар 18 цаг 02 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ Уржигдар 18 цаг 00 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ Уржигдар 17 цаг 59 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв Уржигдар 17 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ Уржигдар 17 цаг 58 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо Уржигдар 17 цаг 57 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ Уржигдар 17 цаг 56 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Уржигдар 17 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа Уржигдар 17 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо Уржигдар 17 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна Уржигдар 17 цаг 53 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ Уржигдар 17 цаг 52 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ Уржигдар 14 цаг 06 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 05 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон Уржигдар 14 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо Уржигдар 14 цаг 00 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа Уржигдар 14 цаг 00 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө Уржигдар 13 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ Уржигдар 13 цаг 57 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ Уржигдар 13 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай...
Top