x

Хатан хааныхаа ивээлд багтсан ч агшин зуур авъяасаасаа бусдыг алдсан зураач бүсгүйн түүх

Зураас бүсгүй европын хаадын хөргийг зурдаг байж. Францын аугаа хувьсгалын үеэр төрлөх орноосоо дүрвэн зугтаж байсан байна.

XVIII зуунд мэргэжлийн зураачдын дунд эмэгтэй хүн бараг харагдаагүй. Урландаа нарийн  ажиллагаагаар олон цагийг зургийн тавиурын ард өнгөрөөж, эхнэр, эхийн үүргийг зэрэг гүйцэтгэх нь хүндрэлтэй байсан биз. Урлагийн орчинд өссөн Элизабет Виже-Лебрен тэр тогтсон журамыг эвдлэн францын хатан хааны ивээлийг авч алдаршжээ. Дараа нь агшин зуурын дотор авъяасаасаа бусдыг алдсан юм. Францаас зугтсан тэрээр Санкт-Петербургт шинэ орон гэрээ олжээ.

Элизабет Виже-Лебрен. Өөрийн хөрөг. 1790 он.

Өөрийн эриндээ тэр хамгийн техникийн чадвартай хөрөг зураач байсан юм. Виже-Лебрены зургууд шинэлэг өнгө зүс, дэгжин мэдрэмжийг өгдөг. Өөрийн карьертаа тэр 900 орчим хөрөг, байгалийн зургуудыг зуржээ. 

Элизабет Виже-Лебрен царайлаг, хурц ухаалаг яриа хөөрөөтэй, хаад ноёдын хүрээнд ч найз нөхдийнхөө дунд ч намбалаг нэгэн байв.

Хатан хааны ивээлийн найз

Ирээдүйн нэрт зураач 1755 оны дөрөвдүгээр сарын 16-нд Парис хотноо төржээ. Элизабетын эцэг Луи Виже мөн л нэртэй хөрөг зураач хүн байв. Охин нь эцгээсээ авъяасаа өвлөн авсан юм. Луи нөхдийнхөө хамт хэрхэн зурж, урлаж буйг хараад Элизабет өөрийн эхний таталбар зургуудаа зураж байлаа. Бүсгүй 19 насандаа эцэг нь багшилж байсан Сен-Люкийн урлагийн академид суралцаж эхлэв. Тэр академийг XVIII зуунд 130 эмэгтэй дүүргэсэн дундаас хамгийн нэртэй нь Элизабет юм.

Авъяаслаг зураач бүсгүй Парисийн уран зургийн томоохон цуглуулагч Жан-Батист Лебрены анхаарлыг татав. Тэр 1776 онд Леброны хүүхэмсэг, хөзөрчин гэх мэтийн сул талуудад нь нүдээ анин түүнтэй гэрлэжээ. Эхэн үедээ тэдний гэрлэлт ёстой л таарч тохирсон мэт байлаа. Жан-Батист цуглуулгаасаа зургууд түүнд өгөн хуулуулж өөрийн стилиэ олоход нь туслаж, тэр хариуд нь өөрийн шургуу хөдөлмөрөөр гэр бүлдээ нэлээдгүй мөнгө авчирч байлаа. Тэр нь л гэр бүлийн үндсэн орлого байв. Тэдний салон Парисийн хамгийн алдартай газрын нэг болон түүнийг зураачид, зохиолчид мөн хааны ордныхон үзэж сонирхон Элизабет Виже-Лебрены нэр алдар улам улмаар нэмэгдэж байв.

Каролина фон Мандершайд-Бланкенхаймын хөрөг. 1793 он.

Зураач өөрийн зохиосноор эсвэл эртний урлагийн баримлуудаас ”харсныхаа” дагуу байрлалаар зурж буй хүмүүсээ зогсохыг гуйна. Виже-Лебрен өөрийн зургийн ер бусын дүрүүдийг янз бүрийн түүхэн цаг үеийн дүрээр урлан хувцасны загварыг нь өөрөө бэлтгэнэ. Энэ бүгд нь үйлчлүүлэгч нарт нь ихээхэн таалагдах бөгөөд тэдний урланд чинээлэг хүмүүс хөвөрч эхэлжээ.

Жилийн дотор Виже-Лебрен Версалийн ордонд уригдан Мария-Антуанеттагийн парадын хөргийг зурах хүндтэй үүрэг авлаа. Зураач бүсгүй, хатан хаан хоёрын харилцаа нөхөрсөг болж Мария-Антуанетта өөрийн дуртай хөрөг зураачаар Элизабет Виже-Лебреныг нэрлэж байв. 1789 оны Францын аугаа хувьсгал эхлэхээс өмнө тэр хатан хааны хорь гаруй хөргийг зураж амжив. Түүний бүтээлийн талаар Европ даяар яригдаж байсан юм.

Мария-Антуанетта. Хөрөг. 1778 он.

Өөрийн гэгээлэг зан төрх, Мария-Антуанеттагийн ивээл Элизабет Виже-Лебреныг атаархагч нарын хар хэл амнаас аварсангүй. Хөргийг өөр зураач зурдаг гэх. Өөрөө дам яриаг хөөргөддөг зураач Франсуа Менажо гэгчийг жинхэнэ бүтээгч нь гэнэ. Хатан хаантай нөхөрлөсний буянаар Хаантны уран зураг баримлын академийн гишүүнээр 1783 онд тэр сонгогдсон гэнэ. Хатан хаантай найз болсоныг тэд ямар ч зүйлээр түүнийг таашуурдаж болох ташуур болгожээ. Харин зураач борив бохис хийлгүй зургаа зурсаар байв.

Хэн нэгэн шоглоом болгон тэр камин зуухаа "цаасан" мөнгөөр асаадаг гэж хэлсэн нь бүр ч олон янзын яриа дагуулжээ. Нэгэн удаа Элизабет Виже-Лебрен дөнгөж 15 франк заран найз нөхдөө оройн зоогт урихдаа, эртний грек стилиэр хувцаслахыг гуйсан ба байр, сав суулга нь стилийн дагуу байв. Гэсэн ч дээд хүрээнийхэн дунд тэдний баян чинээлэг, үрэлгэн гэсэн үлгэрийн гэмээр яриа гарчээ. Хов жив хааны оронд хүрэхэд “учир мэдэх” нэгэн тэр хүлээн авалт 20 мянган франкаар хийгдсэн гэж нийтэд зарлаж байж. Энэ хүлээн авалтын цуурай  түүнийг нутгаа орхин гарсан ч дагалдаж байв. Цуу яриа болох зарлагын тоо Ромд 40000, Венад 60000, Петербургт суух болсон үеэр 80000 болон өссөн байдаг.

Мария-Антуанетта хүүхдүүдийн хамт. 1787 он

Аргагүйн эрхэнд цагаач болов

1789 он. Хатан хааны итгэлтэй харилцаа зураачийн Парист байх цаг бүрийг аюултай болгосон бөгөөд түүгээр ч барахгүй охин Жюлид нь халтай болж эхэлжээ. Найз нөхөд нь түүнийг Парисаас гарч явахыг гуйж байв. Ингээд тэр яаралтайгаар хэдэн мөнгө цуглуулж, зугтах болов. Үлдсэн хөрөнгийг нь нөхөр нь аваад үлджээ.

Гар дээрээ зуу хүрэхгүй франктай, есөн настай охинтой тэр урт хугацааны замд гарлаа. Тэр 12 жилийн хооронд Ром, Неаполь, Вена, Берлин, Санкт-Петербург, Москвад амьдарч явав. 

IV Фердинанда ба Мария Каролинагийн хүү I Франческо. 1790 он.

IV Фердинанд, Мария Каролина нарын охин Мария Кристина. 1790 он.

1793 онд Мария-Антуанеттаг "Капетын бэлбэсэн эхнэр" (XVI Людовикийг хаан ширээнээс нь буулган түүнийг Луи Капет гэж нэрлэх болсон юм) гэж шүүн цаазалжээ. Яг тэр үеэр зураач нөхөртөө салсан баримтаа илгээн тэднийг одоо юу ч холбохгүй гэж бичжээ.

Виже-Лебрен 1795 онд Санкт-Петербургт хүрэлцэн очив. Франц юм бүхэн л моодонд байсан Орос түүнийг баяртайгаар хүлээн авчээ. Мөн тэр тэнд хувьсгалаас зугтсан хуучин найз нартайгаа тааралдав. Амьдрал нь дахин дүүрч эхлэв. Зураач эзэн хааны овгийнхонтой танилцав. Ирээдүйн эзэн хаан I Александрын эхнэр болсон Елизавета Алексеевна түүний  найз нь боллоо.

Вангийн их ахайтан Елизавета Алексеевнагийн хөрөг. 1795 он.

Хааны ордныхон зурааийг бишрэн шагширч байсан нь II Екатерина хатан хааны хардалтыг хүртэл дагуулав. Хатан хааны сонголтын амраг Платон Зубов нэгэн удаа санасаргүйгээр “хатагтай Лебрен хааныхаас илүү өөрийн ордонтой” гэж ярьсныг сонсоод Элизабет “хүмүүс зуруулахаар зураачид ханддаг гэдгийг тэд нэг л ойлгож өгөхгүй юм даа” гэж хариулж байсан гэх.

Хойд Пальмирын од

Үнэндээ ч Орост франц уран зураачийн авъяасыг бишрэгчид цөөнгүй байлаа. Түүнд зуруулсан нэртэй овгийнхоны төлөөлөгчид нь Трубецкийнхэн, Строгановынхон, Куракиныхан, Колычевынхэн байв. Петербургт өнгөрөөсөн ачаалал ихтэй зургаан жилд тэрээр 50 орчим хөрөг зуржээ.

Гүнгийн ахайтан Екатерина Скавронскаягийн хөрөг. 1796 он.

“Орой бүр би гэрээсээ гарна. Тоолж барашгүй их  багт наадам, концерт, театрын үзвэрүүд үзнэ. Тэндээс би франц ордны бүхий л эелдэг харилцаа, дэгжин чамирхалыг олж харлаа. Чамин эелдэг бүгд энд Парисаар хоёр хөлөөр буусан мэт” хэмээн тэр дурсамждаа өгүүлсэн байдаг. Оросын дээдсийн хүрээ түүнд бишрэл төрүүлсэн ч хүйтэнд нь дасаж чадсангүй.

Нэгэн удаа I Павелын хүсэлтээр тэр Воробьевын уулнаас хотын панорамыг зурахаар Москвад ирээд гайхалтай сонин хотыг машид анхааралтайгаар харж байгаад “Зүрхлэхгүй нь...” гэж хэлээд тавиураа орхин холджээ.

Вангийн ахайтан, фельдмаршал М.И. Кутузовын эхнэр Екатерина Ильинична Кутузовагийн хөрөг. 1797 он.

Элизабет Виже-Лебрен юугаараа Оросын язгууртнуудад таалагдав? Зураач “урлангийн” бүтээлч байсан бөгөөд нээлттэй орон зайнаас хол хүн. Гэхдээ, XVIII зууны дунд үеийн эрхэмсэг чухал зураачдаас ялгаатай нь Виже-Лебрен янз бүрийн чиглэлийг холин туршихаас татгалздаггүй байсан юм.

Зураач бүсгүй зурж байхдаа, эмэгтэйчүүдээс бариучээживч, сүртэй хиймэл үсээ орхихыг гуйж байв. Түүний хөргийн дүрүүд нь амьдралтай, өөрийн онцлогыг гаргасан байдаг. Янз бүрийн цаг үеийн хурц тод ассесуар нь тэдний төрлөхийн үзэсгэлэнг тодруулна. Үүнээс гадна Элизабет Виже-Лебрен өөрийн үйлчлүүлэгч нараа арай илүү үзэсгэлэнтэй болгон тал засахыг муу гэж үздэггүй. Элизабет Виже-Лебрены далдыг харах авъяастай нэгэн гэсэн яриа түүнийг сонирхох сонирхолыг улам өдөөж өгчээ. Тэр санамсаргүйгээр, урландаа ирсэн хаантан II Август Станислав Понятовскийн “үхлийг” хэлсэн гэдэг. Польшийн хааныг зурахаар харж байгаад зураач түүний  бие таагүй байгааг хэлэв. Зүүн нүд нь баруунаасаа гал нь буусан, харц нь их ядрангуй байгааг зураач өгүүлжээ. Понятовскийн хөргийг тэр дуусгаад удаагүй байхад Польшийн сүүлчийн хаан нас баржээ.

II Август Станислав Понятовский. 1797 он.

Өөрийн амьдралдаа хатан хаан II Екатерина бараг  л хамгийн сүүлд харсан хүн нь Элизабет Виже-Лебрен болов. 1796 оны арваннэгдүгээр 17-нд хатан хаан түүнд зуруулах ёстой байгаад хэдхэн цагийн өмнө зүрхний шигдээсээр өөд болжээ.

Эх орондоо эргэн очсон нь

Орост байхдаа Элизабет Виже-Лебрен эх орондоо юу болж буйг анхаарлаасаа холдуулаагүй байна. Засагт Наполеон Бонапарт гарч ирсний дараа түүний хуучин нөхөр, хаан садных нь хүчин чармайлтаар зураачийг хар жагсаалтаас гаргаж чаджээ. Үүний дараал тэр нутаг буцахаар шийдсэн байдаг. Буцах зам нь бас л адал явдалтай. Берлинд түүний бүх гоёл чимэглэлийг хулгайлах шахав. Францад ойртох тутам хувьсгалын тухай айдас түүнийг эзэмдсэн ба одоо хайртай, дуртай газрууд нь түүний найз нөхөд, ивээгчид, сайн хүмүүсийг салган авч одсон аймшигт зовиур нь нэмэгджээ.

Элизабет Виже-Лебрен. Өөрийн хөрөг. 1800 он.

Төрлөх Парисдаа тэр 1802 онд эргэн ирэв. Харин айдас нь ариллаагүй байлаа. Зураачийн 1780-аад оны үеэс огт өөр, шинэ язгууртнууд түүнд хүйтэн хандана. Хамгийн зөв шийдвэр нь Парисийн дагуул хотод суурьшин дуртай ажилдаа өөрийгөө бүрэн зориулах явдал болжээ.

Парис дахь өөрийн гэртээ 86 настай байхдаа зураач эмэгтэй нас барсан бөгөөд түүний эзэмшил эдлэнд байсан Лувесьены оршуулгын газар нутаглуулжээ. Орост алдартай байсан зураачийн дурсамж дөнгөж 2004 онд орос хэлнээ хөрвүүлэгдсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 5 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 5 цаг 28 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 5 цаг 35 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 5 цаг 52 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 6 цаг 44 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 8 цаг 9 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 8 цаг 16 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 9 цаг 53 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 10 цаг 32 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 10 цаг 39 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 11 цаг 8 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ ЭМГЭНЭЛ Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай...
Top