x

"Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн, тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн"

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод задарсан шинж тэмдэгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн байна. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригийн орой нас барсан юм. Энэ талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Задлан шинжилгээний талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.

Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан. Мөн талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан. Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй. Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан. Үүнээс илүү хариулт өгөх боломжгүй” гэв.

Харин ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд “2014 онд батлагдсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын дагуу эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдол ажлын 21 хоногийн дотор шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг.

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн шинжилгээ нь өөрөө нарийн төвөгтэй шинжилгээний тоонд зүй ёсоор орно. Маш олон төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд дүгнэлтийг бид аль болох богино хугацаанд гаргахаар ажиллаж байна. Тиймээс шинжилгээний үр дүнгийн талаар одоо хэлэхэд эрт байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар бүлэгт шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглодог тул шинжилгээний явц үргэлжилж байгаа энэ үед урьдчилсан байдлаар ямар нэг үр дүн шууд хэлэх боломжгүй. Тодорхой хугацааны дараа шинжилгээ лабораториудаас гарч, нэгтгэгдэж дүгнэлт гаргана.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нийт 20 гаруй цэрэг эмчлэгдсэн. Тухайн үед хагалгаанд орсон бөгөөд хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Бид тайрсан ходоодыг бэхжүүлэх уусмалд хийгээд өвчний түүх болон холбогдох эмнэлгийн бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан аваад түүн дээр дүн шинжилгээ хийж байна. Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан болон цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно.

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн шинжилгээний байгууллага нийгэмд шуугиан дэгдээж буй энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өг гэсэн үүрэг даалгаврын дагуу талийгаачийг нас барсан цагаас хойш одоог хүртэл хийгдэж буй процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан 42 мин Хоруу чанартай могой зэрэг ховор амьтан хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдийг Энэтхэгт баривчиллаа 45 мин АНУ-д израилийг дэмжигч жагсаалд галдан дэлбэрэлт үйлдсэн этгээдийг жилийн өмнөөс төлөвлөжээ 1 цаг 4 мин Их Британи нэг удаагийн электрон тамхийг бүрэн хориглов 1 цаг 13 мин Монгол, Туркменистаны төрийн тэргүүнүүдийн уулзалт амжилттай өндөрлөлөө 1 цаг 15 мин Өнөөдөр болох үйл явдлуудын тойм 1 цаг 16 мин Ихэнх нутгаар дулаахан, тогтуун өдөр болно 1 цаг 16 мин Зургаадугаар сарын 3-ны цахилгаан шугамын засварын хуваарь 1 цаг 18 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо 1 цаг 19 мин ЧУУЛГАН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийднэ 12 цаг 58 мин Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг компаниудаас шаардаж эхэллээ 15 цаг 38 мин Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт хяналт тавьжээ 15 цаг 47 мин Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг Байнгын хороо дэмжив 15 цаг 48 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 8.6 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ 15 цаг 50 мин “Blue Origin” компанийн сансрын нислэг амжилттай болж, зургаан жуулчин дэд тойрог замд хүрлээ 15 цаг 51 мин Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдэв 15 цаг 52 мин Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт тэлэхээр хэлэлцэв 15 цаг 54 мин Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийн хялбаршуулалтын форум Улаанбаатарт болно 15 цаг 55 мин Монгол, АНУ агаараас аврах ажиллагааны хамтарсан сургалт зохион байгуулна 19 цаг 56 мин Цахим баталгаажуулалтын ДАН системийг шинэчилж, ДАН 2.0 хувилбарыг нэвтрүүлж байна 19 цаг 58 мин
iИх уншсан
Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ... Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээ... МАН Монголоо биш, намаа бодлоо П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд б... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэд... Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Голомт б... Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, техн... Автомашинаа замын гарц хааж орхисон иргэний асуудлаар цагдаа... Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн тав...
Top