x

Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүй гэдгийг батлан хэлье

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод задарсан шинж тэмдэгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн байна. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригийн орой нас барсан. 

Талийгаачийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн бөгөөд түүний амь насаа алдсан хэргийн талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

Эхлээд Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зургаадугаар сарын 17-нд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Талийгаачийн нагац ах, эхнэр нь зургаадугаар сарын 17-ны өдрийн өглөө бидэнтэй уулзсан. Бидний зүгээс бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Ямар ч тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд ЦЕГ-т өргөдөл гаргасан байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна" гэв. 

Харин ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар "Зургаадугаар сарын 17-нд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас гарсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор үүрэг өгсөн. Манай газраас гурван алба хаагч, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын алба хаагчид, тухайн цэргийн ангийн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Дотоодын цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагууд байлдагч нас барсантай холбоотой явцад нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан харьяалал тогтоолгоод, хэрэг Авлигатай Тэмцэх Газарт шилжсэн. Албаны шалгалтын явцад байлдагчид цаг хугацаанд нь эмнэл зүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, цэрэгт дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байгаа.

Мөн эмнэлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, цэргийн ангийн бичлэгийг нарийвчлан үзэж байгаа. Эцсийн байдлаар хэн нэг албан тушаалтан, алба хаагчийг буруутгах, зөвтгөх асуудал яригдах болоогүй. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Үүний дараа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго "Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо.

Талийгаач Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. 

Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн. Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа.

Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй, байгаагүй гэдгийг батлан хэлье" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 2 цаг 23 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 2 цаг 31 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 2 цаг 42 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 2 цаг 54 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 3 цаг 9 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 3 цаг 10 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 3 цаг 17 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 3 цаг 35 мин Цагаан хэрэм 3 цаг 45 мин Дугаарын хязгаарлалтын зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 3 цаг 52 мин Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд засвар хийгдэх хуваарь 3 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 4 цаг 6 мин Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 18 цаг 28 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 18 цаг 38 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 18 цаг 46 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 19 цаг 5 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 7 мин ЭМД-ын санд эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв 21 цаг 2 мин Энхтайваны гүүрний явган замыг яаралтай засахыг үүрэг болголоо 21 цаг 5 мин Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина 21 цаг 10 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,...
Top