x

ШУНАЛ ТАЧААЛ ЗАХИРСАН ЕРТӨНЦ: "Өвс ачсан тэрэг" зургийн 20 тайлбар

"Хумслан зулгаах хүслэн Адамын үеэс л хүний амьдралд суусан эд. Зураас Босх тэр шунал, тачаалд баригдсан ертөнцийг зураглан харуулж байна"

"Өвс ачсан тэрэг" гурвал буюу триптих зургийн сэдэв нь Исаиагийн библийн номнол ба Нидерландын зүйр цэцэн үг юм. Номнолд “Бүхий л үр хөврөл нь өвс бөгөөд түүний бүхий л үзэсгэлэн нь тал нутгийн өнгө нь юм” (Ис. 40:6), гэжээ. Харин хоёр дахь номлолд “Ертөнц гэдэг нь тэрэг дүүрэн өвс бөгөөд хүн бүр л түүнээс чадлаараа зулгаан авна” гэж өгүүлнэ.

Зураач Иероним Босхийн ажилладаг төрлийг “харагдах наминчлал” гэж болно. Зураач үхэлтнүүдийн нүглийг илчлэн тамын тогоо, Эрлэгийн элчээр айлган сүрдүүлж, өөрийн зургууддаа Библийн судрын сургаалийг иш татаж иржээ. Энэ гурвалын голд нь тэр өөрийн эринийхээ бурханд сүсэгчдийн хамт үздэг тэр цагийн гол нүгэл болох шунал, тачаалд  анхаарал хандуулахыг зорьсон байдаг.

Иероним Босх "Өвс ачсан тэрэг" 1512–1515

"Өвс ачсан тэрэг" зураг
Мод, тос 147,1×224,3 см
1512–1515 (Прадо музейн тогтоосон он)
Мадрид хотын Прадо музейд байдаг

Нийгмийн бүх давхрагад ёс суртахуун унасныг Босх бузар булай хүчний явуулга гэж үздэг байжээ. Сэтгэл султай нэгэн түүний хорхойтуулахын өмнө тэсэхгүй. Бузар булай хүч өвстэй тэрэг буюу эд хөрөнгө, хуял тачаалыг чирэн явах ба тэргэнд хөлгөлсөн чөтгөрүүд хүмүүсийг там руу зөөж, уруу татагдсан бүгдийг гэсгээл хүлээнэ.

Хэрэв гурвалын баруун талын хавтан нь тамын халуун тогоонд зориулагдсан бол зүүн талынх нь диваажинд зориулагджээ. Энд Босх голын хэсэгт зурагдсан нүглийн гарлыг үзүүлэн сахиусан тэнгэрүүдийн уналт, анхны хүмүүсийн тачаалд автсаныг харуулсан байв.

Тэдэн шиг Адам Ева хоёрын үр сад нүглийн өмнө зогсох чадваргүй юм. Ийм маягаар гурван хавтан нь янз бүрийн хэмжилтийн агуулагатай ба Босх учир шалтгааны холбоотой бүхэл бүтэн зураглал буюу өгүүлэл болгон нэгтгэжээ.

1. Хүнийг бүтээсэн нь. Хуучин гэрээслэлээр, ертөнцийг бүтээсэн зургаа дахь хоногт Бурхан хүнийг бүтээжээ. Босх Еваг бүтээснийг зурахдаа тэр л чөтгөрийн аманд эхлээд татагдахаар дүрслэжээ.

2. Нүгэл үйлдэл. Оршихуй судраар, Адам Ева хоёр нүгэл буяныг танин мэдэх модноос хориотой жимсийг амсан нүгэл үйлдээд диваажингаас хөөгдсөн байдаг. Еваг могой болон хувирсан чөтгөр хорхойтуулан уруу татдаг. Босх уруу татагчийг наад зах нь XII зуунаас тодорхой болсон дундад зууны уламжлалаар Евагийн царайтайгаар зурсан байна. Шашины номлогч Петр Коместор бичихдээ, "Могой Евагийн итгэлийг авахын тулд анхны эмэгтэй хүнтэй адилхан царайтай болсон" гэжээ.

3. Диваажингаас хөөдсөн нь. Алдагдсан Эдемын цэцэрлэгээ гашуудснаар анхны хүмүүсийг дүрслэв. Гэхдээ бардамналын нүгэл амссан Адам түүний буцах замыг хаасан сахиусан тэнгэртэй маргаж буйгаар зурагджээ.

4. Буруу замаар орсон сахиусан тэнгэрүүдийг хүмүүсээс өмнө шулам садарлуулсан байдаг. Тэднийг бурхан тэнгэрийн орноос буулгадаг ба тэд нисэлт дундаа бузар хог болон унажээ.

5. Тэнгэрийн хаяа нь төв хавтанг диваажинтай нийлүүлдэг. Цуст занчилдаан Эдемд Адам Евра хоёрын таашааж байсан цэцэрлэгийн дэвсгэр дээр явагдаж байгааг харуулсан. Гэсэн ч хүмүүс ертөнцийн тансаглалын хуурамч гялбаанд согтон Бурханы ертөнцийн үзэсгэлэнг үл олж харан түүнээс улам холдон там руу чиглэжээ.

6. Дэлхийн захирагчид францын хаан, бургундын герцог, зүүн хавтангийн Эцэг бурхан шиг титэмтэй эзэн хаан зэрэг өвстэй тэргийг даган явцгааж, хэн тэднийг удирдан хөтлөж буйг олж хардаггүй.

7. Ромын хамба. Америкийн урлаг судлаач Мэрилин Стокстад, Босхийг нийгмийн шүүмжлэгч бөгөөд далдыг харагч гэсэн байгаа. Зураачийн үеийнхэн католик шашинд ёс зүйн уналттай үед амьдарч байгаа гэдэг байв. Ромын хамба хүртэл муу нэртэй байлаа. Босх өөрийн зургуудад энэ сэдвийг гаргаж иржээ. Энэ зурагт Ромын хамбыг төрийн харчуудтай зэрэгцүүлэн зураад шашин нэн түрүүнд  хэрэг явдалд ихээхэн татагдсныг онцолжээ.

8. Өвс нь тэр үеийнхэнд алтлаг өнгөөрөө, удаан хадгалагдан үлддэггүйгээр баялагийг илэрхийлнэ.

9. Харийн сүсэгтнүүд христийнхэн ба баячууд, ядуус “өвсний” хойноос зүтгэнэ. Босх үүгээр бурханы өмнө бүх хүмүүс эв тэгш гэдгийг илэрхийлжээ.

10. Шат, өвсөн нулуулагдан тавигдаад тамын цамхагийн шатыг дуурайлгасан байгаа. Хүмүүс хаашаа эрмэлзэж буйг Босх ингэж харуулжээ.

11. Хуял тачаалыг Босхийн үед “махан биеийн хөгжим” гэдэг байв. Сахиусан тэнгэр, шулам хоёрын дунд найз хүүхэнтэйгээ суусан тансаг хувцастай эр гартаа хөгжим барьсан байгаа нь тэд нүглийг сонгосон гэж үзүүлж байна. Тэдний арын тэврэлдсэн хоёр зарц ч мөн ялгаагүй.

12. Сахиусан тэнгэр, зураг дахь санаа бодол харц нь бурхан хандсан цорын ганц нь. Бурхан хариуд нь зөвхөн түүнийг харжээ.

13. Ууль. Энэ дүр олон язын утга санаатай. Сэргэн мандлын үеийн сэхээтнүүдэд Афина бурханы шувуу цэцэн мэргэний бэлгэдэл болдог. Дундад зууны үед түүнийг харанхуй  бүдүүлгийн бэлгэдэл, өдрийн гэрэлд юм хардаггүй чөтгөрийн элч гэдэг байжээ.

14. Санваартнуудыг Босх нэг биш удаа шүүмжилж ирэв. Энд лам, хандмаа нар уутаа өвсөөр дүүргэж байгаагаар зурагдсан нь нэгийг өгүүлнэ. Залагдахаа “өвс” болгосон хүмүүс байжээ.

15. Аллага, Тансаглахын тулд хүн юунаас ч буцахгүй гэдгийн үр дагавар нь энэ болов.

16. Домбо, сүнс агуулагдсан хумхын уут. Гадаад хэлбэр чухал дотор нь юу байгаа нь бүр чухал.

17. Оточ-зальтан, Бүгд “өвстэй” болох гээд өөрийнхөөр зүтгэнэ. Эмэгтэй нь шүдээ өвдөхөөс эмчилнэ гэж найдаж байгаа бол түрүүвч нь өвсөөр дүүрсэн оточид орлого чухал хэмээн харуулна.

18. Чөтгөрүүд нүдийг нь боосон толгойгоор туг хийжээ. Тансаглал хүнийг сохроож, түүнийг хөөцөлдөх нь толгойгүй болдог гэсэн зүйр үг бий.

19. Цугларсан хүмүүсийг баруун талын хавтан нь нэгтгэн амьд ертөнцөөс там руу чиглүүлжээ. Ингэж Босх гэсгээл санаснаас ойр шүү хэмээн сануулжээ.

20. Тамын орныг байгуулж, нүгэлтнүүд ч ирсэн байгаа. Тамыг гүйцэтээр зураагүй зураачийн цорын ганц  бүтээл.

Нүглээ дарах нь

Гурвалын гадна талын хавтангууд дээр нөгөө л нүглийн сэдэвтэй “наминчлал”. Харин энд Босх  хүмүүсээс тусгайлан авсан нэг хүнд ханджээ.

Шунал нь дээрэмчдээр төлөөлөгдсөн ба тэд хүнийг модонд хүлээд дээрэмдэнэ. Бие махны тачаал нь тариачид. Ажиллахын оронд тэд туламт хөгжмийн аяар бүжиглэнэ. Хөгжмийн зэмсэг нь тачаалыг бэлгэдэнэ. Аян замын хүн тэднийг харахгүй яваа ч тэр бурханы харсангүй.

Прадо музейн Умардын сэргэн мандлын урлагийн тасгийн эрхлэгч Пилар Сильвагийн өгүүлснээр, Босх бэлтгэл таталбар зурагтаа гүүрний цаана загалмай зурсан байснаа жинхэнэ зурагтаа түүнийг модон дээрх тахилын тавцан дахь жижигхэн зовдолоор сольсон байв. Модон дор туламт хөгжим үлээж буй малчин суужээ. Зургийн гол хэсэгт байгаа шигээр бүгд Бурхандаа нуруу харуулсан байв. Насныхаа эцэст Босх өөрийн үеийнхнээс сэтгэл санааны цөмрөлт гарна гэж найдаагүй зөвхөн тэдэнд нүглээ нэмэхгүй байхыг сануулжээ.

ЗУРААЧ: Иероним Босх (Ерун Ван Акен)

1450 он: Тэрээр Хертогенбос хотноо (Нидерланд) үе дамжсан зураач Антонис ван Акены гэр бүлд төржээ. 

1482 он хүртэл: Хотын баян бүсгүй Алейд ван дер Меервентай гэрлэв. Хуримын жилүүд нь  түүний зургууд шиг тодорхойгүй.

1486 он: XII зуунд үндэслэгдсэн Дарь эхийн ахан дүүсийн нийгэмлэг гэсэн хотын нөлөө бүхий нэгдэлд элсжээ. 

1512–1515 он: "Өвс ачсан тэрэг" зургаа зурав. Захиалагч бас тодорхойгүй. Мөн энэ гурвал бүтээл 1636 хүртэл хаана байсан нь тодорхойгүй. Зөвхөн 1636 онд л Испанийн хааны цуглуулгад  оржээ

1516 он: Тэр таалал төгсөв. Наймдугаар сарын 9-нд нь Хувилгаан Иоаннын хийдийн Эх дагинын дацанд хойчийг нь залсны дараа нутаглуулав. Дацангийн дэргэдэх оршуулгын газар нутаглуулагдсан байх магадлалтай. Түүнийг халуун хумхайгаар нас барсан байх гэжээ. Түүний булш олдоогүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 43 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 3 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 8 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 58 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 3 цаг 0 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 12 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 14 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 23 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 8 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 11 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 24 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 16 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 34 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 39 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 45 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 5 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 11 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 17 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 24 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 32 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Г.Занданшатарын гурван засуул, бас… Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top