x

Олон улсын балетчид Монголд хүрэлцэн ирлээ

Монголын Балетын хөгжлийн сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй "Монголын Олон Улсын Балетын II уралдаан” оролцогчдоо бүртгэж дууслаа.

Уралдааныг энэ сарын 13-15-ны өдрүүдэд УДБЭТ-т цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Оролцогчид таван насны ангилалд сонгодог, орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр өрсөлдөх бөгөөд Олон улсын балетчид хэдийнэ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. 

Тухайлбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит "Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж"-оос Александр Базаров, Чингис Монгуш нар "Өсвөр 2" ангилалд, Тамир Цыбиков, Екатерина Мирлусова нар "Өсвөр 1" ангилалд өрсөлдөхөөр Монголд иржээ.

Мөн олон улсад нэр хүндээрээ тэргүүлдэг тус сургуулийн захирал Доржо Дугаржапов тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь тус уралдаан өндөр зэрэглэлд зохион байгуулагдаж буйн нэг илрэл юм. 

Олон улсаас ОХУ-ын "Улаан Үд хотын Театр", БНСУ-ын "JIN ART CENTER", Өмнөд Африкийн "Mzansi Ballet School" болон "Twirlz Dance Academy", Куба улсын “Escuela Nacional de Ballet Fernando Alonso” сургууль, БНСУ-ын “Korea Youth Ballet Stars” академийн бүжигчин болон оюутнууд оролцож байна. 

Харин Монгол Улсаа төлөөлөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Монголын балетын үндэсний сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Монголын их эзэн хааны театр, “Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль, ”Классик" балет, төгөлдөр хуурын сургууль, “Аврора балет”, “UB балет”-ийн уран бүтээлчид оролцох бол орон нутгаас Дархан-уул аймгийн “Гладнесс" сургалтын төв", Дорнод аймгаас “Дорнын бүжиг" клубын бүжигчид, сурагчид тус тус оролцохоор бүртгүүлжээ.

Монголын Олон Улсын Балетын II уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал Зургаадугаар сарын 13-ны Даваа гаригт 12 цагаас УДБЭТ-т болох бөгөөд Соёл, урлагийн сэтгүүлчид та бүхнийг Хэвлэлийн хуралд урьж байна.

Хэвлэлийн хуралд МУГЖ, Монгол Улсын Соёлын элч, "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн Д.Алтанхуяг, Монгол Улсыг төлөөлөн балетын уралдааныг дэнслэхээр сонгогдсон эрхэм шүүгчид, Өмнөд Солонгос, Буриад, Герман, Өмнөд Африк зэрэг орноос уригдан ирж буй хүндэт зочид, Олон Улсын нэр хүндтэй балетын шүүгчид оролцоно.

Та бүхэн Монголын сонгодог урлагийн салбарт тохиож буй энэ зуны гол үйл явдал, Олон Улсын уралдаан, уран бүтээлчдийн талаар хүссэн мэдээллээ авах боломжтой юм.

Холбоо барих утас: 77070808

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 42 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 2 цаг 2 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 8 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 58 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 3 цаг 0 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 12 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 14 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 23 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 8 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 11 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 23 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 16 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 33 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 39 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 45 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 10 цаг 4 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 10 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 17 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 23 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 32 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Г.Занданшатарын гурван засуул, бас… Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top