x

Б.Отгон: Ирэх сараас эхлэн иргэд аппликэйшн ашиглан тоон гарын үсэг авдаг болно

Дэлхий нийтээр даяарчлагдаж буй энэ цаг үед тогтсон хэв маяг болох тамга, гарын үсэгтэй цаасан баримт бичгээс хэт хамаарах нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмж буурах, үр ашиггүй цаг үрэх нөхцөл болж байна. Тиймээс иргэдийг тоон гарын үсэгтэй болгох зорилгоор цахим гарын үсгийн тухай хууль баталсан бөгөөд иргэдэд цахим гарын үсэг олгох ажлыг УБЕГ хариуцан ажиллаж байгаа юм. Иймд иргэдэд тоон гарын үсэг олгох ажил хэрхэн явагдаж байгаа талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Отгонтой ярилцлаа.

-Тавдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн тоон гарын үсгийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн цахим гарын үсэгтэй болсон бэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль эцэслэн батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажилласан. Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгож байна. Өчигдрийн байдлаар нийт 45.000 орчим иргэн тоон гарын үсгээ авсан байна.

-Тоон гарын үсэг олгож буй явцад ямар асуудал, саад бэрхшээл гарч байна вэ? 

-Улсын бүртгэлийн байгууллага нь цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаас хойш иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулсан болохоор хүндрэл бэрхшээл харьцангуй бага гарч байна. Харин иргэдийн зүгээс 25, 45 насанд иргэний үнэмлэхээ сольж авах хугацаандаа солиогүй гэх мэт хүчин төгөлдөр бус баримт бичигтэй ирэх асуудал их байна.

-Тоон гарын үсэг авахад ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ? Мөн улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр очихгүй, хялбар аргаар цахим гарын үсэг авах боломжтой юу? 

-Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсэг авах хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагын аль ч нэгжид хандан гаргах боломжтой. Хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсгийг хоёр хувилбараар олгож байна. Нэгдүгээрт, улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 332 сум,  есөн дүүрэг, 172 хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төвүүд дэх нэгжид хандан өөрийн биеэр очиж улсын бүртгэгчээс авч болно. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаас иргэний үнэмлэхийн санах ойд бичүүлж авах боломжтой.

-Хилийн чанадад байгаа иргэдийг тоон гарын үсэгт хамруулж байна уу?

-Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдэдээ тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны гуравдугаар улиралд багтаан Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас хилийн чанадад  ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газартай хамтран үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.     

-Ухаалаг утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсэг олгодог болно гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-2022 оны зургаадугаар сараас эхлэн ухаалаг гар утсанд зориулсан  аппликейшнээр тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Иргэн Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэхтэйгээ ирж мобайл аппликейшнд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэгч 24 цагийн хүчинтэй байх баталгаажуулах код /QR/-ыг хэвлэж өгөх юм. Иргэн уг кодыг уншуулснаар гар утсанд нэг удаагийн код /OTP/ ирнэ. Нэг удаагийн код нь хүсэлтэд бичсэн дугаарт ирэх бөгөөд түүнийг уншуулсны дараа пин кодоо оруулснаар гар утасны аппликэйшнд тоон гарын үсэг идэвхжиж, ашиглах боломжтой болно.

-Иргэд тоон гарын үсэгтэй болох нь ямар давуу талтай вэ?

-Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр олон асуудлыг шийдвэрлэх болно. Хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахим орчинд тодорхой үйл ажиллагааг явуулах боломж бүрднэ гэсэн үг. Жишээлбэл, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia-гаар бүх төрлийн төрийн үйлчилгээг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авах, иргэд аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтрэлт хийснээр нууцлал аюулгүй байдал бүрэн хангагдах болно.  

Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд олгож байгаа тоон гарын үсгийн системд тулгуурлан олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой бөгөөд цахим нотариат, цахим гэрээ хэлцэл, цахим даатгал, цахим худалдаа гэх мэт үйлчилгээг авах боломжтой болно.

-Тоон гарын үсгийг өндөр нууцлалтай, технологийн нарийн суурь бүтэцтэй хийж байгаа гэсэн. Гадны халдлагаас хэрхэн сэргийлж байгаа вэ?   

Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг. Ийм учир хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр хэмээн авч үзнэ. Түүнчлэн, тоон гарын үсэг нь маш өндөр нууцлал бүхий, нарийн технологийн суурь бүтэцтэй байдаг ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэн.  Олон улсад болон Монголд мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм журам, шаардлагыг хангасан 2048 битийн урттай,  технологийн нууцлал бүрэн хангагдсан гэж ойлгож болно.

eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 26 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 7 цаг 32 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 8 цаг 11 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 8 цаг 20 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 10 цаг 31 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 10 цаг 32 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 10 цаг 34 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 10 цаг 35 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 10 цаг 36 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 10 цаг 38 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 10 цаг 39 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 10 цаг 41 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 10 цаг 42 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 10 цаг 43 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 10 цаг 44 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 10 цаг 46 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 10 цаг 47 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 10 цаг 49 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 10 цаг 50 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 10 цаг 51 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top